Амлалт нэхэх холбоог Ж.Занаа удирдахаар болжээ

2010 оны 05 сарын 14

Өнөөдөр Амлалт нэхэх ард түмний холбоо, Тусгаар тогтнол эвсэл, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөн, Эрс  шинэчлэл хөдөлгөөн, Үндэсний Хас хөдөлгөөний төлөөллөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хэлэхдээ 2010 оны 04 сарын 22-ны өдөр бид УИХ-ын ажлын хэсэгтэй төрийн ордонд яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч өлсгөлөнгөө зогсоосон. Гэвч өнөөдрийг хүртэл төрөөс шаардлага биелүүлэх ямар ч алхам хийсэнгүй. Мөн хөдөө орон нутгуудаар биднийг тус бүр зуун сая төгрөгийн хахууль авч өлсгөлөнгөө зогсоосон гэсэн худал цуу яриа тараасан байна. Тиймээс хэрвээ төр засгаас энэ байдлаа үргэлжлүүлсээр, тавьсан шаардлагад маань хойрго хандсаар байвал цаашид зүгээр суугаад байж чадахгүй, тэмцлээ улам эрчимтэйгээр үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.  

Мөн тэдний шинэ удирдагчаар Иргэдийн Алянс төвийн захирал Ж.Занаа ажиллахаар болжээ.

Харин Уянгаа бид амь насаа золиослон, үр хүүхэд гэр бүлээ орхин өөрсдийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөө ийнхүү тэмцэн явж байхад янз бүрийн сүрдүүлэг, зүй бусын хараалын үг мессежээр, утсаар их ирж байна. Одоо бүр утсаа авахаас хүртэл айдаг боллоо. Ийм байдал гаргаж байгаа хүмүүс болиод өгөөч ээ гэж хичээнгүйлэн гуйлаа.

Б.Энх-Уянга