Б.Болдбаатар: АХ НЬ 44 НАСТАЙДАА ОЮУТАН БОЛСОН. СУРЪЯ ГЭВЭЛ НАС ОРОЙТДОГГҮЙ ЮМ БИЛЭЭ

2012 оны 02 сарын 21

Дотоод хэргийн их сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатарыг “Хүмүүс”
буландаа урьж ярилцлаа.

-Сайн байна уу, хурандаа. Цагдаагийн ажилтнууд ажлын гараагаа сумын төлөөлөгчөөс эхэлдэг. Эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Би Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. Тухайн үед долоодугаар анги төгссөн тааруу сурлагатай хүүхдүү дийг Техник мэргэжлийн сургууль (ТМС) аль эсвэл илгээлтээр мал дээр гаргадаг байсан юм. Харин намайг төгсдөг жил долоо биш наймдугаар анги төгсгөдөг боллоо. Би ном их уншдаг, “Номын сайн нөхөр” болсон ч дунд цохидог л хүүхэд байв. Долоодугаар анги төгс дөг жил эцэг, эхийн хурал болоход багш “За, танай хүү ч дунд аваад байгаа даа. Энэ янзаараа бол наймдугаар анги төгсөөд ТМС-д л явах байх” гэж байна шүү. Манайд ээжийн хамаатны багш эгч тэр үед манайд ирсэн байв. Хурал тарж ирээд ээж “Миний хүү тааруухан сураад байгаа бололтой. Ганц хүүгээ дээд сургуулийн бараа харуулчихсан” гэж байхыг сонслоо. Халх гол сумын Сүм бэрийн сангийн аж ахуй байгуулагдаад мандаж байсан үе л дээ. Эгч тус сангийн аж ахуйн арван жилийн сур гуулийн багш байсан юм. “Та ныхаа ганц хүүг сургууль соёлтой болоход нь би тусална аа” гэж байна. Үүнийг сонсоод би их зүйл бодлоо. Ах нь хүний өргөмөл ганц хүү л дээ. Аав, ээж хоёр маань гэр бүл болж хоёр хүүхэд төрүүлсэн ч эндсэн юм билээ. Хоёр хөгш нийгөө нас дээр гарсан хойно нь “Би дүүтэй болмоор байна” гэсээр байгаад охин хүүхэд өргөж авахуулсан юм. Тэр дүү маань ч нялх байсан. Би сайн сурахгүй бол аав, ээж, нялх дүүгээсээ холдох юм байна гэж бодоод хичээж эхэл сэн. Наймдугаар ангид орс ноос хойш миний амьдралд өөрчлөлт орсон. Өөртөө хатуу шаардлага тавьж эхэлсэн дээ. Наймдугаар ангийн эхний улирлын дүн гартал дундаас өөр дүн авдаггүй хүн чинь ихэнх хичээл дээр нь онц, тал дээр нь сайн гардаг байгаа. Багш нар гайхаж байна аа. Хоёрдугаар улирлаар 75 хувиар онц гарч, өвлийн өвгөнөөс анх удаа бэлэг авлаа. Хүүхдүүд гайхаж, баяр хүргээд, багш нарын харилцаа эрс өөрчлөгдлөө. Их урамшиж, хичээсээр наймдугаар ангиа төгсөхдөө ангидаа эхний тавд, сургуулийн 140 хүүхдээс эхний 15-д ороод есдүгээр ангидаа элсэн орлоо. Тэр эрчээрээ хичээсээр ес, аравдугаар ан гиа онц төгслөө. Намайг арав дугаар анги төгсдөг жил улс орон даяар зуд болж, арван жилийн төгсөх ан гийн хүүхдүүдийг малчдад туслуулахаар явуулдаг юм байна. Дөрөвдугээр сараас эх лээд бид дайчлагдлаа. Толгой давсан цасанд олон мал үхчихсэн байдаг байв. Бид малын арьсыг хуулах үүрэгтэй. Хэрлэн голд олон адуу үйгээд үхсэн байсныг хараад их гайхаж билээ. Малчдад тусалсаар нэг мэдэхэд сар гаруй өнгөрсөн байв. Энэ тухай би өмнө нь огт ярьж байгаагүй юм байна. Ам халаад баахан зүйл ярьчихлаа.

-Конкурс өгөх юу болсон бэ. Та хүссэн сургуулиа авч чадсан уу?

-Сумаас гэртээ ирсэн өдрөө халуурч, нам хэвтдэг байгаа. Ээж маань сандарч сумынхаа мэддэг, чаддаг гэх бүх хүнийг гүйцээсэн байх. Сар гаруй эмнэлэгт хэвтэж эмчлүүлж арай дээрдээд сургуульдаа очтол төгсөх ангийн шалгалт аваад өнгөрчихөж. Гэсэн ч багш мань ес, аравдугаар ангиа онц төгссөн болохоор шууд элсэлтийн шалгалтад орох эрх олгосон. Өвдөөд хичээлээ олигтой ч давтаж чадалгүй явсаар шалгалтад орсон. Сургууль төгсдөг жил Нийг мийг аюулаас хамгаалах яамны нэр дээр гадаадын дөрвөн хуваарь ирсэн. Манай төгсөлтөөс 33 хүүхэд дөрвөн хуваарьт өрсөлдсөнөөс гуравдугаар байрт орж, Москва хотын Дотоод явдлын акаде мид элсэн орох томилолтоо гардсан. Тэр үед наадам таа раад ах дүү нар маань цугларч гадаад явах гэж байгаа хүнд ямаа боож, багахан хэмжээний найр хийгээд, аав, ээж хоёр маань өвлийн пингээ зараад шинэ хувцас авч өгч байлаа. Долоодугаар сарын 15-нд НАХЯ-ны боловсон хүч ний газарт бэлэн байхыг то милолтын ард сануулсан бай сан. Ингээд л ээжтэйгээ хотод ирлээ. Хуваарь авсан бүх хүүхдийг долоон хоног эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэсэн. Нэг өдөр биднийг “Зил-130”-д ачаад явлаа. Шууд үс хусдаг юм байна. Өглөө дуудаад дахиад л машинд ачаад, вокзал дээр ирлээ. Хаашаа, юунд авч явааг ч мэдэх юм алга. Ээжтэйгээ ч уулзаж чадсангүй. Хотод таньж мэдэх хүн байхгүй, тэр үед гар утас гэж байх биш. Явсаар байгаад Дорноговийн Улаан-Уулын отрядын ойролцоох Сургалтын төвд авчирдаг юм байна. Карантин гэж тийм зүйл байдаг гэдгийг тэр үед мэдсэн.

-Москвад сургуульд явах юу болсон бэ?

-Тэр жилээс эхлэн гадаа дад сургуульд явах хүүхдүү дийг нэг жил цэргийн алба хаалгахаар болсон юм билээ. Урд нь очсон хүүхдүүд хатуу жилгүй, архи уугаад байснаас тийм шийдвэр гаргасан гэ сэн. Нэг жилийн цэргийн алба хаагаад дараа жил нь томи лолтоо аваад очтол бас явуулдаггүй шүү. Нэг шалтаг хэлээд цагдаа бол эсвэл цэргийн албаа гүйцээж хаа гэдэг байгаа. Танил талгүй хүн гадаадад сургууль явдаггүй юм байна, даргын хүүхэд гадаадад явах боломжгүй юм байна гэж бодоод цэргийн албаа хаая гэсэн. Дараа нь малчин больё л гэсэн бодолтой явлаа. Дараа жил нь ээжийн маань холын хамаатан партизан өвгөн хөө- цөлдөж, дарга цэрэгтэй уулзсаар Москва руу хүүхдүүд явах өдрөөс хоёр хоногийн өмнө арай гэж би явах болсон. Уг нь би сурлагаараа тэргүүлж, томилолт авсан хүн шүү дээ. Их дуулиан болсон байгаа биз. “Нөхөр минь чи аятайхан су раад ирээрэй” гэж дарга нь хэлж байсан. Хэн гэдгээ харуулна даа гэж бодоод шаран даа хи чээсээр академийг улаан дип ломтой төгссөн. Бүтэн нэг жил миний зураг хүндэт сам барт байж, курсын дарга хүртэл болж байлаа. Дарга нарын хүүхдүүд миний урдуур орж яваад байсныг хожим нь ойлгосон. Академид явж буй хүүхдүүдэд бага дэслэгч цол олгодог байсан юм. Төгсөхдөө дэслэгч болно. Би онц сураад ахлах дэслэгч цолтой, эхнэр хүүхэдтэй болоод ирж байлаа.

-Та сургуулиа төгсөхдөө сэтгэлдээ хань, хүүтэй, мөрөндөө ахлах дэслэгч мөрдэстэй, гартаа улаан дипломтой “баян” залуу ирж байжээ?

-Тийм шүү. Бид Москвад сурч байхдаа танилцаад гэр бүл болсон. Хурим найр гэж сүйдтэй зүйл хийгээгүй. Сургууль төгссөний, хүүтэй болс ны, гал голомтоо бадраасны гээд олон баяраа нийлүлээд цомхон тэмдэглээд өнгөрч байсан юм.

-Гадаадын сургуулийг улаан дипломтой төгссөн хү- нийг хариуцлагатай ажилд томилдог байсан шүү дээ?

-Уг нь тухайн үеийн цагдаагийн удирдлагад тийм бодол байсан юм билээ. Би хөгшин болсон аав, ээжээсээ холдмооргүй байна, хотод таньдаг хүнгүй гэсээр орон нутагтаа ажиллахаар болсон юм. Улсын цагдан сэргийлэх газрын Боловсон хүчний газ рын дарга Доржготов хуран даа төрсөн нутагтаа ажиллах сонирхолтой байгааг минь дуулаад “Ямар том толгойтой нөхөр вэ гээд” загнаж байснаа “Эрүүгийн төлөөлөгчөөр ажил ла. Гурав өдрийн дотор Дор нодод очсон байгаарай нөхөр минь” гэлээ. Би нутагтаа ажиллах болсондоо баярлаж, 1987 оноос хэсгийн болоод эрүүгийн төлөөлөгчөөр ажил ласан. Уг нь намайг онц төгссөн гээд Ц.Жамъянсэнгээ даргын удирдаж байсан Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Эрүүгийн тасагт хуваарилах гэж байсан юм билээ. Манай аймагт оросуудтай холбоотой гэмт хэрэг их гарна. Аймгийн хэм жээнд ганцхан рүүгийн тө лөөлөгчтэй болохоор бүх зүйлд явна. Гэртээ хонолгүй гурван өдөр нойргүй ажиллах үе цөөнгүй л байлаа. Сайхан хамт олны буянаар их зүйл сурсан гэж боддог. Нутагтаа жил гаруй ажиллаад эрүүгийн ахлах төлөөлөгч болсон. Тухайн үед аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн даргыг эрүүгийн ахлах төлөөлөгч нь оролдог байсан юм.

-Та нийслэлд шилжиж ирэхдээ Дорнод аймгийн цаг даагийн хэлтсийн орлогч даргаас ахлах төлөөлөгчөөр ирж байсан байх аа?

-Цагдаагийн байгууллагад 25 жил ажиллахдаа мэдлэг чад вартай олон хүнтэй мөр зэрэгцэн зүтгэж байснаа эргэн санахад таатай байдаг юм. Дорнод аймагт би хоёр жил гаруй бие даан ажиллахад бүх зүйл гарт орсон. Нутагтаа удаад байвал сайн, муу зүйлд уусах хандлагатай, бас зэврэх шинжтэй юм билээ. “Би чинь эрүүгийн хэргийн чиглэлээр мэргэшсэн хүн шүү дээ” гэх бодол миний сэтгэлд байнга уяатай байдаг байсан. Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах хэлтэст ажиллах хүсэлтээ удирдла га даа тавьснаар 1992 онд нийслэлд эрүүгийн ахлах тө- лөөлөгчөөр ирсэн. Жилийн дараа Эрүүгийн цагдаагийн газар байгуулагдаж, А.Дулаанжаргал, Д.Мөрөн, З.Төрман дах, Д.Батбаяр гээд шижгэнэ сэн хэдэн залуус Ц.Жамъянсэнгээ даргын удирд лага дор ажиллаж бай сан. Түүнээс хойш ЭЦГ-ын дэд дарга, СХД-ийн Цагдаа гийн хэлтэс, ЦЕГ-ын дэд дарга гээд олон алба хашсан. Сүүлд нь дэд даргын албаа А.Дулаанжаргалд хүлээлгэж өгчихөөд нэг хэсэг ажил өгө хийг хүлээлээ. Сураг байдаг гүй. Тэгэхээр нь сургуульд явъя, юм үзэж нүд тайлъя гэж шийдээд АНУ-ыг зорьсон.

-Дөч гарсан хойноо Вашингтоны их сургуульд су рах хэцүү байв уу?

-Хүү маань Америкт сурч байсан л даа. Суръя гэвэл нас оройтдоггүй юм билээ. Вашингтоны их сургуульд 44 настайдаа элсэн орж гур ван жил суралцаад ирсэн. Америкчуудын сургалтын нэг онцлог, бид хэрэгжүүлэх ёстой бодлогыг би олж харсан.

-Хүнд хэцүү зүйлтэй хамгийн түрүүнд цагдаагийнхан нүүр тулдаг ч нэр хүнд муутай. Та олон жил салбар таа ажилласан хүний хувьд энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

-Хүний нутагт очоод хамгийн түрүүнд цагдаагийн ажилтнуудыг нь өөрийнх тэйг өө харьцуулж хардаг юм байна лээ. Цагдаагийн ажилтны ёс зүй, хууль дүрмээ дээдэлж байгаа байдал, хамгийн наад зах нь хүнтэй яаж харилцах вэ гээд л олон зүйлийг олж харсан. Цагдаагийн нэр хүн дийг өсгөе гэвэл мэдлэг, бо ловсролтой, ур чадвартай бо ловсон хүчин л чухал. Үүнийг сайн мэдэрч, ойлгосон учир тэр жишигт хүрэх хууль, хя налтын байгууллагын болов сон хүчнийг бэлтгэхийн төлөө сурсан мэдсэн бүх зүйлээ зо риулахаар ажиллаж байна даа.

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харья хоёр сур гуулийг нэгтгээд удаагүй бай на. Их сургууль болсон юм чинь бүтэц, зохион байгуулалт сургалтын агуулга гээд олон зүйл өөрчлөх хэрэг гарч байгаа байх?

-Тэр үнэн шүү. Нэр нь өөрчлөгдөөд сургалтын агуулга бүхлээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэхгүй бол үр дүн гарахгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, амар амгалан амьдрах үндсэн үүргийг биелүүлдэг байгууллагын боловсон хүч нийг бэлтгэнэ гэдэг нэр хүнд тэй, амаргүй ажил байдаг юм байна. Энэ сургуулийг бай гуулсан нь зүгээр нэр солих төдий зүйл биш. Монгол Улсын боловсролын чиг хандлага 2020 онд ямар байх ёстой юм бэ гэдгийг судалж байж боловсролын шинэчлэлийн хү рээнд хийгдэж буй ажил. Дэлхийн боловсролын тог толцоо өөрчлөгдсөн. Оюутны хотхон, цогц сургалтын баазтай байж мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэн гар гаж байна. АНУ-д ч тийм байдаг юм билээ. Бид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн жи шигт ойртуулахын төлөө ажиллах ёстой. Бид юуг өөрчлөх ёстой вэ гэдгийг хоёр сар судлаад том дүгнэлт гаргасан. Мөрдөгдөж байсан сургалтын хөтөлбөрөөр цагдаа гийн ажилтан, эрх зүйч мэргэжлээр төгсгөж байсан. Энэ мэргэжлээр төгссөн хүн мөр дөн байцаагч, эрхзүйч, за мын цагдаа, эрүүгийн тө лөөлөгч, эдийн засгийн тө лөөлөгч гээд аль алиныг нь хийж болно. Харин төгсөгчид бүх чиглэлд ажиллах чадваргүйг амьдрал харуулаад байна. Судалгаанаас харахад бакалавр зэрэгтэй хүний мэдвэл зохих зүйлийн 66.6 хувийг нь зааж байсан юм билээ. Тиймээс сургалтын нэгдсэн тогтолцоог өөрчлөх том ажлаа эхлүүлээд байна. Манай сургуулийн Эрдмийн зөвлөлд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, БСШУЯ-ны газ рын дарга М.Баасанжав, Ш.Арвай генерал, Хил хам гаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, ОБЕГ-ын дар га Ц.Амгаланбаяр, Төрийн ал баны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам гэх мэт 35 хүн байдаг. Зөвлөлийнхөн До тоод хэргийн их сургуулийн стратеги төлөвлөгөөг гаргаж, 2021 он хүртэл мөрдөх төлөв лөгөөг баталж өгсөн. Эрдэм шинчилгээ, судалгаа, сургалт үйлдвэрлэлийн цогцыг их сур гууль гэж үздэг. Манай сур гуулийг төгссөн хүн хаана ч, хэнд ч гологдохгүй байхын төлөө эрдэмтэн багш нартайгаа гар нийлэн ажиллаж байна. Боловсролын хуулийн хүрээнд Дотоод хэргийн их сургуульд таван сургууль багтаж бай гаа. ХЗДХЯ-ны харьяа га зар, агентлагийн удирдах ажилтныг бэлтгэх Удирдлагын сургууль байгуулсан. Цагдаа, хил хамгаалахын боловсон хүчин бэлтгэхээс гадна Шүү хийн шийдвэр гүйцэтгэл, Онц гой байдлын дээд сур гууль байгуулж нийт 2250 оюу тан, сонсогчтой, 420 багш ажилтантай болон өргөжлөө. Шинжлэх ухааны үндэслэлтэй сургалтын шинэ хөтөлбөрөө ирэх хичээлийн жилээс хэрэг жүүлнэ.

-Таван сургуулийн оюутныг багтаах сургалтын танхим танайд хангалттай бай на уу?

-Өмнө нь цагдаад ажиллаж байхад орой утас дуугарахаар хаана, ямар ноцтой хэрэг гарсан бол гэж бодоод утсаа авдаг байсан бол одоо хаана, ямар шугам хагарч гэмтээ бол гэж бодох болсон. Манай сургуулийн байрыг 1934 онд хоригдлууд барьсан юм билээ. Түүнээс хойш нэг ч удаа урсгал засвар хийж байгаагүй болохоор байнга асуудал гардаг. Сургалтын орчноо сайжруулах гарцаагүй шаардлага байна. Хөрөнгө мөнгөний асуудал хүндхэн байгаа ч асуудлыг шийдэж өгөх байх. -Сар шинийн дараахан 2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн үймээний хэрэгт яллагдагчаар татагдсан цагдаагийн дарга нарыг шүүхээр хэлэлцэх гэж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Үймээн болсон өдөр чухам юу болсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ тангараг өргө сөн цагдаагийн ажилтан хуу лиар олгогдсон үүргээ биел үүлснийх нь төлөө яллах нь буруу гэж боддог. Таван хүний амь нас хохирсон нь үнэхээр харамсалтай. Үүнээс ч олон хүний амь нас хохирч, нийгэмд асар их хэмжээний хохирол учрах байсан бол яах байсан юм бэ. Цагдаагийн тухай хуульд гарцаагүй байдал үүссэн үед бусдын амь нас эрүүл мэн дийг хамгаалахын тулд галт зэвсэг хэрэглэж болно гээд заачихсан. Түүнээс гадна цагдаа буудсан, буудаагүй нь тодорхой бус гэж дуулсан. Төр үүргээ өгчихөөд биелүүлснийх нь төлөө яллаад байвал хэн энэ салбарт ажиллах юм бэ. -Олон нийт С. Зоригийн амь насыг хөнөөсөн хэ рэг хэзээ илрэх бол гэж хүлээсээр байна. Та энэ хэргийг илрүүлэх Ажлын хэсэгт ажиллаж байсан. Цаг даагийн ажилтнууд үүнээс ч хүнд, ноцтой хэргийг ил рүүлдэг шүү дээ. Энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бол. Илрэх болов уу? -Илрэхгүй хэрэг гэж байдагг үй, харин улстөржүүлэх хэрэггүй. Нөхцөл бололцоог нь сайн хангаад өгвөл илрэх байх. Хорь, гучин жилийн дараа ч ноцтой гэмт хэрэг илэрдэг шүү дээ.

-Та бүхний боловсруулсан сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, мэд лэг чадвартай боловсон хү чин Монголын нийгэмд ши нэ уур амьсгал авчрах болтугай.

-Баярлалаа. Монгол түмэндээ сар шинийн мэнд хүргэе. Элгээрээ энх амгалан, төрлөө- рөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.