“ЭРЧИМ” КЛУБ “PRESIDENT CUP” ТЭМЦЭЭНД ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

2012 оны 05 сарын 09

Монголын Хөлбөмбөгийн клубуудээс төлөөлөн Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/-ны “President Cup” тэмцээнд оролцохоор МХБХ-ны 2011 оны “Супер цом”, “Боргио Цом” тэмцээний аварга Эрчим клуб Пакистан улсын Lahore хот руу хөлгийн жолоо залсан билээ.    

Анх удаагаа оролцож байгаа энэхүү тэмцээний бүрэлдэхүүнд манай шилдэг тамирчид болох Монгол Улсын шигшээ багийн тамирчин Гарьдмагнай, Энхжаргал, Ариунболд, Анар нар оролцож байгаагаас гадна Японы легионер тоглогч Минами Ёсуки-ээр хүч нэмэгдүүлсэн. 

Багийн ахлах дасгалжуулагчаар спортын мастер Батнасан ажиллаж байгаа бол багийн менежерээр спортын мастер Болдбаатар, хэвлэл мэдээллийн ажилтнаар спортын мастер МҮОНТ-ийн сэтгүлч Баярсайхан нар ажиллаж байна.     Монголын Хөлбөмбөгийн Холбоо аян замдаа сайн явж амжилттай оролцохыг “Эрчим” клубтээ хүсэн ерөөж, мөнгөн тусламж үзүүлсэн юм. Анхны тоглолтоо талбайн эзэн Пакистан улсын Лахор хотноо КRL Football Club-тэй тоглосон тэд 0:0-ийн харьцаатайгаар тэнцэн Монголын клубуудын тоглолтын түүхэнд анхны оноогоо авч чадлаа.

Багийн үндсэн бүрэлдэхүүнд

•    Хаалгач         № 1 Батсайханы Ариунболд

•    Хамгаалагч         №5 Баясгалангийн Гарьдмагнай

•    Хамгаалагч         №6 Батчулууны Анар

•    Хамгаалагч         №8 Цэрэнжавын Энхжаргал

•    Хамгаалагч        №28 Батмөнхийн Эрхэмбаяр

•    Хагас хамгаалагч     №9 Зоригтын Баттулга

•    Хагас хамгаалагч     №10 Мөнх-Эрдэнийн Төгөлдөр

•    Хагас хамгаалагч     № 17 Энхбаярын Пүрэвсүрэн

•    Хагас хамгаалагч     №20 Ганболдын Билгүүн

•    Хагас хамгаалагч     №22 Минами Ёсуки

•    Довтлогч         №14 Энхбаярын Чинбаатар нар гарчээ. 

 

Солилцоогоор хагас хамгаалагч Э.Пүрэвсүрэнгийн оронд довтлогч №7 дугаартай Баттөрийн Даваажав 72 дахь минутад, довтлогч Э.Чинбаатарын оронд довтлогч №18 дугаартай Цэрэнжавын Нямгомбо 79 дэх минутад, хагас хамгаалагч Минами Ёсуки-ийн оронд №3 дугаартай хамгаалагч Тэрсайханы Мөнхбаатар орсон байна.

Ингэснээр “Эрчим” клуб дараагийн тоглолтоо 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өнгөрсөн жилийн “President Cup” тэмцээний аварга Taiwan Power Company-тай тоглоно. Хэрэв тэнцэх буюу хожиж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой болох тул Эрчим клубтээ амжилт хүсэн ерөөе.

 

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО