“ТАВАН ЦАГАРИГ”-ИЙН МАНЛАЙ

2012 оны 06 сарын 09

Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын 2012 оны тэмцээн өндөрлөөд төдийлэн удаагүй байна. “Монгол Ньюс”-ийнхний хувьд тэр тэмцээн онцлогтой боллоо. Манай “Таван цагариг “сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Р.Манлай хот, улс, тивийн тэмцээний олон медальтай даамчин. Улсын аварга шалгаруулах тэмцээний талбараас тав дахь медалиа авч, спортын сэтгүүлчийн хувьд хүндэтгэл бэлгэдэл бүхий таван цагариг бүрээс зүүх өвөрмөц шагналтай болсон нь содон учрал.

Улсын аваргын тав битий хэл, ганц медальтай тамирчны тухай манайхан бишгүй л бичдэгсэн. Хутга ишиндээ мохоо гэгчээр түүний тухай хэдхэн өгүүлбэр бичилгүй бас чимээгүй байлтай биш. Спортын хэмээх тодот голтой сэтгүүлчдийн хамт олон өвөрмөц урамшуулал хүртээхэд ч оройтоогүй санаг дана. Р.Манлай бүр дунд сургуулийн сурагч ахуйдаа ах нартайгаа үзэлцээд, улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа авсан хүүхэд. “Таван цагариг”-т албатай таван медальтны амжилт ялал тыг, сонирхох зуур тэр наргиантайгаар “Тавдугаар байранд тав орсон шүү. Медалиас мултраад тав, дөрөв дээр буухад гонсгордуухан үлддэг юм” гэсэн удаатай.

-Хэдтэйгээ анх даам тоглож сурсан бэ?

-1987 онд л даам тоглож сурсан гэж аав, ээж хоёр хэлдэг юм.

-1997 онд мастер цолтой болсон уу?

-Тийм ээ. (инээв)

-2007 оны улсын аварга шалгаруулах тэмцээний дараа Равжирын Манлай анх удаа улсын аваргын алтан медалиар энгэрээ мялаалаа гээд радио, телевизээр ярьж байсан. Долоогоор төгссөн онууд өөрт чинь өгөөжтэй юм уу даа.

-Энэ бүхэн цэвэр тохиолдол. Тамирчин хүнд арван жилийн завсарлага хатуудна биз дээ гээд инээж суулаа.

-Дэлхийн цол зэрэгтэй тамирчинтай уулзсаных Хятадын Ичүнь хотноо 2010 оны ха вар болсон олон улсын тэмцээний тухай сонсмоор байна.

Тэнд 36 даамчин швейцарь системээр есөн өрөг тоглож, дүнгээ гаргасан. Уул нь дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын даамчин Алексей Чижов тэргүүтэй сонирхолтой бүрэлдэхүүн цугласан хэдий ч тэр алдартан гараан дээр даруухан амжилт үзүүлсэн учраас түрүүлэх өрсөлдөөнд орж ирээгүй. Би ес нүүхдээ зургаа хожиж, гурав тэнцээд түрүүлсэн. Санаандгүй юм болсон. Анхны өргөө тоглохдоо эхний наймд багтах санаатай л нүүж суулаа.

Дэлхийн оюуны спортын наадам Бээжин хотноо 2008 оны намар анх удаа болоход 126 улсын 4558 төлөөлөгч оролцлоо гээд шуугиж байсансан. Тэр наадамд Р.Манлай даамаар авьяас сорьж, ес тоглоод есөн оноотой ирсэн. Дэлхийн сай чуултай үзэлцээд тавин хувийн амжилт гаргасан нь магтахад багадах ч, зэмлэхэд ахдах үзүүлэлт. Харин өөрт нь шинэ наадмын анхдагчдын нэг болсон, оюуны спортын наадамд ахиад үзэлцэх урам өгсөн нь мэдээж. Анхдагч тодотголтой тэр наадамд даамын спортын мастер Равжирын гурван хүүхэд оюун ухаанаа сорьсон нь бас содон баримт.

Үүнээс үүдээд Ч.Равжирын спортлог гэр бүлийн талаар бяцхан тодруулга хийе.

“Хөдөлмөр” нийгэмлэгийн Равжир гээд хэзээнээс 100 буудлынханд нэртэй эрхэм хүүхдүүдээ шатар, даам тоглож сургажээ.

Равжирын Наранмандах Азийн хүүхдийн наадмын багийн тэмцээнээс алтан медаль авч явсан дэд мастер бий. Го даамаар Японы Элчин сайдын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Р.Тунгалаг эрэгтэйчүүдтэй оюун ухаанаа уралдуулна. Р.Гэрэлмаа нь шатар ч нүүнэ, даам ч тоглоно. Медаль ч зүүчихнэ. Спортынхоо төлөө ч зүтгэнэ.

Дэлхийн даамны холбооны мастер, Монгол Улсын зэрэг дэвээр ОУХМ Р.Манлай гэр бүлийнхэн дотроо мэдээж эрэм бэ өндөр. Олон улсын цолтон үг алдахгүй байна билээ. Баттай эх сурвалжаас сонссоноор, Равжирынхан шатраар тэмцээн зохион байгуулахад л нэлээд тэнцүүхэн өрсөлдөөн өрнөдөг дуулдсан. Зуун буудалт, Го-оор Монголдоо тэрг үүлдэг Р.Манлай, Р.Тунгалаг хоёр нь гэр бүлийн шатрын тэмцээнд сүүдэрт шахам үлддэг гэхээр оюун ухааны спортын халуун тулаан гэрт нь болдог нь илэрхий.

Р.Манлай нарын ижий А.Сарантуяа багш нарын өдрөөр нэгэн удаагийн даамны тэмцээнд гэнэтхэн тодорч, Равжираас дутахгүй дасгалжуулагч гэдгээ илэрхийлснийг дурдаад орхиё.

“Таван цагариг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Р.Манлайгийн сэтгүүлчийн хөдөлмөр бүр оюутан насандаа “Таван цагариг” сониндоо 2000 оноос ажиллаж эхэлсэн намтартай. БТДС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлчийн хувьд ид жагсаж явна.

“Бусан-2002” Азийн спортын наадам, “Афин-2004” зуны олимпийн их наадам, “Хонконг-2009” Зүүн Азийн наадам сурвалжлаад ирсэн Р.Манлай 2009 оны намраас “Таван цагариг” сонины жанжин штабыг хөдөлгөж яваа “Ган үзэгтэн”. Тамирчны амжилт нь ид үргэлжилж явна.

Спортын сэтгүүлч гэхэд хэн ч хүлээн зөвшөөрөх цөөхөн эрхмийн нэг нь тэр. Манай Манлай Азийн аваргаас 2010 онд медаль авч, Монголын төдийгүй дэлхийн тамирчин гэдгээ илэрхийлсэн. Улсын аварга шалгаруулах багийн тэмцээнээс арваад медальтай, баттайгаар тэдгээрийн хоёр нь алт юмдаг.

 Р.ЧУЛУУН