БИДНИЙ ФИЛОСОФИ БОЛ ЭРҮҮЛ, ЗӨВ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

2012 оны 10 сарын 12

 “Herbalife” компанийн Бүтээгдэхүүний маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Луйжи Граттонтой ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ эрүүл хооллолт, зөв амьдралын хэв маягийг сонгох болсон. Энэ бүхнийг уриалж, гарч ирсэн компани бол яах аргагүй “Herbalife”. Танай компанийн өнөөгийн энэ амжилтад хүрсэн гол хөшүүрэг нь юу байв аа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Манай компани 32 жилийн түүхтэй. Сүүлийн арван жилд амжилт илүү тодорсон гэж хэлж болно. “Herbalife” компанийн захирал Майкл О.Жонсон есөн жилийн өмнө ажлаа авснаасаа хойш өдөр тутмын хэрэглээнд илүү анхаарч ажиллах болсон. Энэ нь маш чухал алхам болсон бөгөөд амжилтын гол түлхүүр байлаа. Ажлаа авсан цагаасаа Майкл О.Жонсон тасралтгүй маш олон үйл ажиллагаа амжилттай явуулж эхэлсэн. Бизнесийн амжилтад хүрсэн хоёр шалтгаан бий.

Нэгдүгээрт, хүмүүс манай бүтээгдэхүүнийг долоо хоногт нэг удаа ч юм уу, сард нэг удаа хэрэглэдэггүй. Өдөр болгон, тогтмол хэрэглэдэг учраас үр дүн нь хурдан мэдрэгддэг. Хоёрдугаарт, бид бизнесийн таатай боломж санал болгодог. “Herbalife” компани нь шууд борлуулалтын зах зээл дээр хамгийн шилдэг урамшууллыг тооцдог системтэй. Нийт орлогын 73 хувь нь ямар нэгэн төрлийн урамшуулал хэлбэрээр эргээд дистрибьютерүүдэд очдог.

Долоон жилийн өмнөөс бид спортынхонтой хамтран ажилласнаар тамирчдыг анх удаа эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх ажлын эхлэл болсон. Эрүүл байх, эрүүл амьдрах гэдгийг олонд алдартай тамирчдын жишээгээр харуулахыг бид зорьдог. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зөвхөн тураад зогсохгүй эрүүл, зөв хооллож болно гэдгийг хүмүүс ойлгосон. Олон хүний санаа бодлыг өөрчилж чадсан томоохон алхам энэ байсан. Бид АНУ-ын хөлбөмбөгийн “Галакси” баг, Испанийн “Барселона” хөлбөмбөгийн клуб, ОХУ-ын “Спартак- Москва” хөлбөмбөгийн багийнхны хоол тэжээлийн спонсороор ажилладаг. Спортын бусад багийнхан ч бидэнд анхаарал хандуулж эхлээд байгаа. Бид зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлээд ч юм уу, тэднийг ашиглан сурталчилгаа хийдэггүй. Харин багийн бүх тоглогч манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг, бид тэдэнд мөнгө төлдөггүй. Бидний өнөөдрийн амжилт бол өдөр тутмын хэрэглээ. Энэ бол манай компанийн хамгийн хүчтэй зүйл юм.

-“Herbalife” хооллолтын ухааныг бүхэлд нь өөрчилж чадсан. Ялангуяа үүнд “Формула-1” коктейль гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Үүнийг хэрхэн хэрэглэвэл зохистой вэ. Өдөрт хэдэн удаа уух вэ?

-Чухал асуулт байна. “Формула-1” коктейль бол манай хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн. Үүнийг бид хоол орлуулагч хэмээн нэрлэдэг. Манай уургийн коктейлийг ал бан ёсоор дэлхийн 80 гаруй улс оронд аюулгүй гэдгийг нь хүлээн зөв шөөрсөн байдаг. Ямар зорилгоор ууж байгаагаас шалтгаалан өдөрт нэг эсвэл хоёр удаа хэрэглэж болох юм. Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоол орлож буй бүтээгдэхүүн бүр тэнцвэржүүлсэн макро болон микро тэжээл хангалттай агуулсан байх ёстой. Манай “Формула-1” ямар ч орны хоолыг орлож чадна. Хүний биед шаардлагатай, хоол тэжээлээсээ зайлшгүй олж авах ёстой 20 гаруй витамин, эрдэс бодис болон микро элемент агуулагддагаараа онцлог. Бид “Формула-1” коктейлийн олон төрлийг санал болгодог. Шоколадны, ванильний, олон жимсний гээд орц, амт, үнэрээсээ шалтгаалаад ерөнхийдөө 23 төрөл байдаг. Түүнээс гадна улс орон бүрийн хүн амын бие физиологийн онцлогт тохируулж бага зэрэг өөр өөрөөр орцтойгоор үйлдвэрлэдэг л дээ. Хоол орлуулах өөр шинэ санаа бидэнд төрс өн нь “Формула-1” экспресс батончик буюу жигнэмэгэн шейк. Өглөө хүмүүс ямар нэгэн шалтгаанаар коктейлиэ ууж чадахгүй байх тохиолдол байдаг. Тэгвэл үүнийг халааслаад явж болно. Тэр нь уургийн шейкийн найрлагыг агуулдаг, ижил хэмжээний уураг, макро элемент, амин дэмтэй.

-Нэмэлт тэжээл үйлдвэрлэгч ижил төрлийн компаниудаас танайх ямар ялгаатай вэ?

-Бусдаас ялгарах хэдхэн зүйл бий. Формула-1 коктейль нь хоолыг орлох дэлхийн номер нэг бүтээгдэхүүн юм. Дэлхий даяар борлуулж буй нэмэлт хоол тэжээлийн нийт зах зээлийн 33 хувийг дангаар эзэлдэг. Тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд маш том байр суурь эзэлдэг гэсэн үг. Дэлхийн зах зээл дэх ихэнх бүтээгдэхүүн хоол хүнсийг орлож чаддаггүй. Яагаад гэвэл тэд улс орон болгоны шаардлагыг тэгш хангаж чаддаггүй. Тэгвэл “Формула-1” коктейль бид ний үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрт хоол орлох бүтээгдэхүүний зөвшөөрөлтэй. Тус улсын бүх шаардлагыг хангаж чадсан. Хоол хүнс орлох бүх бүтээгдэхүүний илчлэг 200 калориос доош байх ёстой гэж заасан байдаг. “Формула-1” коктейлийг сүү, тарганд хутгаж уухад ч илчлэг нь 200 калориос хэтэрдэггүй. Бид тамирчдад зориулсан шинэ бүтээгдэхүүнүүд гаргахаар зэхэж байна. Тэдгээр нь 200-гаас арай илүү калоритой. Гэхдээ саахрын хэмжээг нэмэгдүүлэхгүй, таргалуулахгүй байхаар орцонд нь маш их анхаарч ажиллаж байна. Манай бүтээгдэхүүнд мах, сүүний уураг огт байхгүй. Ихэнх орц, найрлага нь ургамлын гаралтай уураг байдаг. Жишээ нь, буурцаг, будаа, сасами гээд олон ургамлын уураг агуулагддаг. Ургамлын гаралтай уураг нь жин хянахад чухал үүрэгтэй. Бид ургамлыг тарихаас эхлээд үйлдвэрлэж, түгээх хүртэл бүх үйл явцад таван шатлалаар маш нарийн хяналт тавьдаг. Бид өдөр бүр 2.7 сая дистрибьютерт бүтээгдэхүүнээ хүргэдэг учраас чанар, тээвэрлэлтэд маш их анхаарал тавьж ажилладаг.

-Та одоо ямар судалгаа хийж байна вэ?

-Сүүлийн арван жилд бид бүтээгдэхүүндээ клиникийн маш нарийн судалгааг дэлхийн олон их, дээд сургуулиудад хийж ирсэн. Тэдгээр сургуулийн дөрөв нь “Формула-1” бүтээгдэхүүнд маань өндөр үнэлгээ өгсөн.

-Өглөөний хоол ямар байх ёстой вэ. Та хүмүүст зөвлөгөө өгөхгүй юү?

-Дэлхийн нийтээрээ өглөөний ундандаа саахар болон энгийн нүүрс усан хоол хүнс хэрэглэж байна. Тэдгээр нь хүнд шаардлагатай тэжээл өгч чаддаггүй. Харин хоол орлож буй “Формула-1” коктейль 20 гаруй төрлийн амин дэм, витамин агуулсан уургаар баялаг бүтээгдэхүүн юм. Гэтэл өнөөдөр хүн бүр уургийн дутагдалд орж байна. Ялангуяа, өгл өөний хоол нь тэр чигтээ нүүрс ус байдаг. Тэгвэл манай коктейль 20 гр уураг агуулдаг. Эмэгтэй хүн өдөрт дор хаяж 50 гр, эрэгтэй хүн 60 гр уураг авч байх ёстой. Энэ бол дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо юм. Энэ утгаараа та өглөө “Формула-1” коктейль уувал шууд л 20 гр уураг авна гэсэн үг.

-Монголчууд эрүүл амьдрах гэж эрмэлздэг болсон. Хоол хүнснийхээ сонголтод ч анхаардаг болсон. Гэхдээ уламжлалт нүүдэлчин ахуйтайгаа холбоотойгоор мах их иддэг. Энэ хандлагыг та яаж хүлээж авдаг вэ?

-Сонирхолтой асуулт байна. Бид бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тааруулан үйлд вэрлэдэг. Тухайн улсын онцлогийг бас судалдаг. Мэдээж бид монголчуудын хоол хүнсийг судалсан. Зарим хүн нүүрс усан хоолонд илүү дуртай байдаг бол зарим нь уураглаг хүнсэнд дуртай. Монголчууд мах их иддэг. Мах нь хэдийгээр уургаар баялаг ч, нөгөө талаар өөх тос их агуулдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэх болсон. Тэгвэл манай бүтээгдэхүүний тусламжтайгаар жингээ хянах боломжтой. Мөн махны хэрэглээгээ ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр солиход нь тусалж байгаа юм. Нэг хэцүү асуудал бий. Хүн ам нь турж байна гэсэн мэдээлэл дэлхийн нэг ч улс орноос ирдэггүй. Дэлхий нийтээрээ жилээс жилд таргалж байна. Тэгэхээр бидэнд хийх ажил маш их бий.

-Дэлхий нийт таргалж байгаа гэлээ. “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаад больчихоор өмнөхөөсөө илүү таргалдаг гэсэн яриа байдаг. Монгол улсад дундаж амьдралтай хүмүүс дийлэнх. Тэр болгон танай бүтээгдэхүүнийг байнга худалдаж аваад тогтмол хэрэглэж чаддаггүй. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Монголд ч бай, Хятад, Америкт ч ялгаагүй, хүн болгон өдөрт хоол тэжээлээсээ 2000 орчим калори илчлэг авах ёстой. Харин амьдрал дээр эсрэгээрээ, ихэнх хүний хоол хүнснээсээ авч байгаа илчлэг хоёр дахин өсөж, 4000 болоод ирсэн. Манай бүтээгдэхүүнүүд калори багатай. Тиймээс хүмүүст жингээ хянахад нь тусалдаг. Өөр бас нэг зүйл нь хүмүүст санхүүгээ хянах боломж олгодог. Нэг удаа коктейль уух зардал ихэнх оронд нэг удаа түргэн хоолонд орох зардлаас хямд байдаг.

-“Herbalife” компани яагаад ямар ч сурталчилгаа хийдэггүй юм бэ.

-Нэгдүгээрт бид бүтээгдэхүүнийг бус эрүүл, зөв амьдралын хэв маягийг сурталчилдаг. Та дасгал хий, бас ус уу гэж бид зөвлөдөг. Гэхдээ бид ус зардаггүй. Фитнесс ажиллуулдаггүй. Эрүүл амьдрах философийг л сурталчилдаг. Бүтээгдэхүүнээ шууд борлуулдаг компаниуд зурагтаар байнга реклам цацдаг шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай 2.7 сая дистрибьютер өдөр бүр хүмүүстэй уулзаж, ярилцдаг. Энэ нь илүү үр дүнтэй, амьд харилцаа үүсгэж байдаг. Харин телевизийн сурталчилгаа маш үнэтэй боловч үр нөлөө багатай.

-Улс орон болгоны онцлогт тохируулж өөр өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж та ярилаа. Монголчуудаас ямар санал хүсэлт ирдэг вэ?

-Монголын зах зээлийн хамгийн гол зүйл бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээтэй холбоотойгоор сурталчилж байгаа нь бидний амжилт юм. Дэлхийн соёл бүхэлдээ өөрчлөгдөж байна. Мах, талх их идэх шаардлага ер нь байхгүй болсон. Биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг байсан үед бол өөр. 50 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс биеийн хүчний ажил бараг хийхгүй байна. Бүгд I-Pad, гар утас ашиглах болсон. Гэтэл мах, нүүрс ус хоолны цэсэнд байх онцын шаардлага үнэн хэрэгтээ өнөөдөр байхгүй. Илчлэг бага, уургийг түлхүү авах хэрэгтэй. Монголчууд махнаасаа уургаа авчихдаг байсан. Гэхдээ тэр уургийг ургамлаас авбал бие орга низмд илүү хэрэгтэй. Манай коктейль Монголд нэлээд танигдсан бүтээгдэхүүн.

-Та өөрөө “Herbalife”-ын бүтээгдэхүүн хэрэглэдэг үү. Хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ, биед тань ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би найман жил хэрэглэж байгаа. Хүн бүхэн эрүүлжсэн сайхан харагдаж байна гэдэг. Би дасгал сургуулилалт байнга хийдэг. Ажлын шаардлагаар гадагшаа их явдаг. Онгоцоор байнга нисдэг тул “Herbalife”-ын бүтээгдэхүүнээ байнга хажуудаа авч явдаг. Өдөрт хоёроос доошгүй удаа коктейль уудаг. Би 42 настай. Гэхдээ 30-тай юм шиг харагдаж байгаа биз дээ (инээв)

-Хоол хүнснээс гадна танай компани арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Европ, ази бүсгүйчүүдийн арьсны онцлог ялгаатай байдаг тал бий? Энэ онцлогийг харгалзаж үзсэн үү?

-Хүн дотроосоо ч, гаднаасаа ч өөртөө тэжээл өгөх ёстой. Манай гоо сайхны бүтээгдэхүүн антиокси дантаар баялаг. А, С, D амин дэмийг нэгэн дор агуулсан бөгөөд нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй. Ази хүмүүс, тэр дундаа хойд азийнхан цайвар царайнд дуртай байдаг. Тиймээс Азид цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хүргэдэг.

-Монгол руу чиглэсэн өөр ямар үйл ажиллагаа явуулах вэ. Илүү олон хүнийг эрүүл хооллоход уруу татах ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Бид ойрын хугацаанд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ бүтээгдэхүүн болгон хэрэглэгчийн хэрэгцээ сонирхолд нийцэж байх ёстой. Эрдэмтдийн ихэнх судалгаанаас харахад хоол тэжээлээс авах калорио багасгахад илүү удаан амьдардаг гэдгийг нотолсон байдаг. Хэрэв та идэж буй хоол хүнснийхээ калорийн хэмжээг багасгаж чадвал таны биед ялзрал бага явагдаж, улмаар та за луу харагдах болно. Япон улсын Окинава арлын хүмүүс маш урт насалдаг. Ихэнх нь 100-гаас дээш насалдаг. Маш эрүүл чийрэг. Тэднийг судлахад калори багатай хүнс, ургамлын уураг түлхүү, ногоон цай, Омега 3 зэрэг энгийн зүйлсийг хэрэглэдгээс гадна маш идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдардаг нь тогтоогдсон.

Г.ГЭРЭЛ