С.Начин : Өөрийгөө эрж хайсаар л явна

2013 оны 01 сарын 23

Түүний нэр С.Начин. Яруу найраг гэгч аугаа ертөнцөд аль хэдийнэ зоригтойгоор хөл тавьж, тэндээ суурьшихаар орон зай хайж буй шинэхэн “оршин суугч”. Бас шүлгийн “дон туссан” залуу. С.Начингийн шүлгүүдээс гэгээн гуниг, гүн бодролын асгарах чимээ, хачин их догдлол, бага зэргийн исгэлэн амт мэдрэгддэг. Магадгүй тэр өөрөө энэ бүхнээс бүтсэн мэт... Доктор, профессор Д.Галбаатар “Тэр, зам зуурын нэгэнд бол огт хэрэггүй ч байж мэдэх, уянга утгасын цогцолборт нэвтрэх чадвартай” хэмээн түүнийг дүгнэсэн удаатай. С.Начин саяхан болж өндөрлөсөн “Болор цом” наадмын шилдэг залуу яруу найрагчаар тодорсон бөгөөд “Цагаан-Уул”, “Бадрангуй”, “Утгын чинадад хүрэхүй”, “Отгонтэнгэр шүтээн”, “Яруу эгшиглэн” зэрэг наадамд тэргүүн байр эзэлсэн юм.

-“Болор цом” наадамд хэд дэх удаагаа оролцож байна вэ. Мундаг яруу найрагчидтай өрсөлдөх ямар байна вэ?

-Энэхүү наадамд хоёр дахь жилдээ оролцлоо. “Болор цом”-ыг яруу найргийн хэмжүүр гэж ойлговол өрөөсгөл л дөө. Зорин ирэх хүн олон болохоор тэдэнд шүлгээ сонсгохдоо баяртай байдаг. -Яруу найрагч бүр өөрийн төсөөллийн ертөнцтэй. Тэгвэл таны ертөнц ямар вэ? -Би шүлгээ нийгмийн нөлөөл өлд автахг үйгээр, хумигдмал биш, задаргаатай бичихийг хичээдэг. Миний шүлгүүд салхи шиг хуйсагнаад л уншигчдыг гүн бодолд автуулж, сэтгэл зүрхэнд нь тор хийтэл буугаад, тэндээ үүрд үлдээсэй гэж хүсэж байна.

-Таны үеийнхэн өөрсдийгөө нэн шинэ үеийнхэн гэж тодорхойлдог. Тэгвэл нэн шинэ үеийнхэн юугаараа онцлогтой вэ?

-Бидний өмнө ерээд оныхны “Мөнг өн үе” гэж асар хүчтэй төлөөлөл бий. Тэдний ар шил дээр гарч ирж байгаагаараа нэн шинэ үеийнхэн өөр. Гэхдээ үнэхээр гарч ирсэн үгүйгээ мэдэхгүй байгаа ч утга зохиол нэг нэгнээ буталж, үгүйсгэж байж хүлээн зөвшөөрөгдд өг маш хэцүү ертөнц. Нөгөө талаар өмн өх үеийнхнээс илүү эрх чөлөөтэй, цахим ертөнцөөр уран бүтээлээ түгээж болдгоороо онцлог.

-Хэний шүлгийг шимтэн уншдаг вэ?

-Яруу найрагч Д.Урианхай, О.Дашбалбар агсны шүлэгт дуртай. О.Дашбалбар агсны шүлгүүд омог бардамнал, уянга хоёрыг хослуулдаг. Харин Д.Урианхай гуайн шүлгүүд мөр бүртээ ухаанаа шингээсэн, их философилог байдаг. Бүх цаг үеийн яруу найрагчид өмнөх үеийнхээ уран бүтээлчдээс суралцаж, нэг нэгэндээ автаж байж, сая өөрийгөө олдог. Харин би хараахан өөрийгөө олоогүй, эрж хайсаар л явна.

-Манай уншигчдад шүлгээсээ хуваалцахг үй юу?

-Чимээ аниргүйн xязгаарт нар тусна Чиний нэрээр шувууд жиргэнэ Усанд булхах жараахайнууд Уран бидэр татуулан Чиний дүрийг зураглахад Чилээгээ гарган нэгэн чулуу шидвэл Бидэр татсан усны долгио займчин Би ихээр гэмшвэл Тээр тэнд далайн нөгөө эрэг дээр Надаас өөр хүнтэй амраг минь...