Н.Ганибал: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 30 ХУВЬТАЙ БАЙНА

2014 оны 09 сарын 11

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Өвөл хаяанд ирлээ. Мал аж ахуйн салбар өвөлд бэлэн үү?

-Өнгөрсөн оны сүүлчээр улсын хэмжээнд 45.1 сая толгой мал тоологдсон. Энэ жилийн хувьд 16.7 сая орчим төл хүлээж авсан. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 60 гаруй сая мал намаржиж байна. Бидний тооцоолсноор 50 орчим сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа. Үүнд хүрэлцэх хэмжээний өвс хадлан, тэжээл бэлтгэх, мал аж ахуйн салбарын эрсдэлийг даван туулах арга хэмжээнүүдийг Засгийн газрын зүгээс авч байна. Өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулахаар Засгийн газрын 241 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулг үйн нөөцийг бүрдүүлэх чиг үүргийг аймаг, сумын удирдлагуудад хүрг үүлсэн. Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйд тохиолддог хамгийн том хохирол бол зуд. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрсөн оны 373 дугаар тогтоолоор зам, талбайг нээхэд зориулагдсан техник, бидний яриагаар бол ковш буюу өөрөө ачигч машиныг байнгын бэлэн байдалд байлгах түрээсийн зардал, шатахуун, жолоочийн төлбөрийг “суулгаж” өгсөн.

Өнгөрсөн оны нэгээс хоёрдугаар сар хүртэл ашиглаад, үлдсэн санхүүжилтийг ирэх арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд ашиглахаар шийдэж, аймгууд руу явуулахад бэлэн болсон байна. Өвлийн бэлтгэл ажлыг хангах хамгийн эхний, энгийн арга хэмжээ бол зуд болсон тохиолдолд малчны хот руу ямар ч байсан зам нээж өгөх юм. Зам нээсэн тохиолдолд малчин өөрийн хэрэгцээний өвс, хадлан, тэжээлийг бэлтгэж чадахаас гадна жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудыг төв, суурин бараадуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн малчин өрхийн хувьд хүн, малд учирч болох эрсдэл буурна.

-Аймаг, сум тус бүрт аюулгүйн нөөц бүрдүүлнэ гэлээ. Хэдий хэмжээний өвс хадлан, тэжээл нөөцл өх вэ? Малын тоо толгой өссөн өөс гадна энэ өвөл олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй холбоотойгоор нөөцлөх хадлангийн хэмжээ нэмэгдэж байгаа юу?

-Мал бол хувийн өмч. Гэхдээ дөрвөн түвшинд өвс хадлан, тэжээл бэлтгэдэг. Нэгдүгээрт, малчин өөрөө бэлтгэнэ. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Хоёрдугаарт, тухайн сум малаа хорогдуулахгүйн тулд, эдийн засгийн үр өгөөжийг алдахгүйн тулд сумын аюулг үйн нөөц бэлтгэх шаардлагатай. Малын хорогдол эдийн засагт шууд нөлөөлдөг тул хамгаалах хэрэгсэл болгож ийм нөөц бэлтгэх зайлшгүй шаардлага аймаг, улсад ч тулгардаг. Энэ өвлийн хувьд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу унана гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс урьдчилсан мэдээ өгч байна. Ер нь монголчууд ирэх өвлийг зунаар нь шинждэг уламжлалтай. Энэ жил хавар эрт ирсэн. Зуны дунд сараас эхлээд нэлээд хуурайшиж, нийт нутгийн 40 орчим хувь нь гандуу болсон. Таван хувь нь гантай гэсэн цаг уурын дүн мэдээ гарсан. Гантай болон ургамлын гарц муутай байгаа газруудад багахан хэмжээний цас ороход л өвөлжилт хүндрэх нөхцөл үүсэх магадлалтай. Тиймээс гантай болон гандуу байгаа газар нутагт өвөлжих гэж байгаа бол малчид өвс хадлан, тэжээлээ хангалттай бэлтгэх ёстой. Ургамлын гарц бага байгаа бол зайлшгүй отор нүүдэл хийх ёстой. Эсвэл малаа таваарын бүтээгдэхүүн болгож, намар борлуулах ёстой. Борлуулчихвал эргээд ирэх жил тэр хэмжээний малаа дахиад худалдаж авах боломжтой, эсвэл эдийн засгийн үр ашигтай зарцуулах боломжтой. Түүнээс гадна яамны зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэвэл аймаг дундын отрын бүс нутгийг ашиглахаар зэхэж байна. Монгол Улсын нийт бэлчээрийн долоо орчим хувийг аймаг дундын отрын бүс нутаг буюу улсын хэрэгцээнд авдаг. Бэлчээрийн ургамлын гарц бага, гандуу байгаа аймаг, сумдын малчдаас аравдугаар сарын 5 хүртэл аймгуудын Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгуудаар дамжуулан захиалга аваад манай яам Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтраад аймаг дундын отрын бүс нутгуудад малчдыг өвөлжүүлэх арга хэмжээ авна.

-Одоогоор малчдаас захиалга хэр ирж байна вэ?

-Аймгууд мэдээллээ хараахан ирүүлээг үй байна.

-Энэ жил нийт хэдэн тонн өвс хадлан, тэжээл бэлтгэх шаардлагатай вэ?

-Нийлбэр дүнгээр нь тооцвол ойролцоогоор 1.3 сая тонн өвс хадлан, тэжээл бэлтгэх шаардлагатай байна. Мөн 60 мянган тонн тэжээл бэлтгэх хэрэгтэй. Тэжээл бэлтгэх тал дээр малчдын хувьд хүндрэл үүсээд байсан. Учир нь гурил үйлдвэрлэх явцад гардаг хивгийг мал аж ахуйн салбарынхан малын тэжээлдээ өргөн хэрэглэдэг. Гэтэл өнгөрсөн жил БНХАУын Хорио цээрийн алба, МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газартай байгуулсан хэлцлийн үр дүнд Монгол Улс хивэг экспортолж эхэлсэн. Ингэснээр дотоодын зах зээлд үнэ нь өсөж, мал аж ахуй эрхлэгчид малын тэжээлээ базаахад хүндээр тусаж эхэлсэн. Гэхдээ үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолоор хивэгний экспортод тодорхой хэмжээний квот тогтоосон. Тодруулбал, гурилын үйлдвэр үүдээс гарч буй хивэгний 60 хувь буюу дотоодын хэрэглээгээ авч үлдээд, үлдсэн 40 хувийг экспортлохоор шийдсэн юм.

-Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил яг хэдэн хувьтай байна вэ?

-Одоогоор дүн мэдээг нарийвчлан гаргахад хүндрэлтэй байна. Учир нь хадлангийн бүс нутагт өвсөө хадчихсан, задгайгаар, эсвэл баглаад орхичихсон байгаа. Байх ёстой байршилдаа буюу жишээлбэл, малчид өвөлжөөндөө өвс, хадлан тэжээлээ хүргээг үй. Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн агуулах, савнуудад өвс буулгаж эхлээгүй байна. Бидэнд ирсэн мэдээллээр 30 орчим хувийн бэлтгэл хангасан.

-Энэ нь хэвийн үзүүлэлт үү? Өнгөрсөн жилүүдийн өдийд бэлтгэл ажил хэдэн хувьтай байсан бэ?

-Ер нь өдийд 30 орчим хувьтай л байдаг. Ер нь манай малчдын хувьд жилийн жилд хадлан, тэжээлээ бүрэн бэлтгэдэггүй. Дээд тал нь хэрэгцээнийхээ 70 хувийг л бэлтгэдэг. Энэ нь маш чамлалттай үзүүлэлт. Тиймээс тухайн орон нутгийн удирдлагууд өвлийн бэлтгэл ажлыг албан шаардлагаар зохион байгуулах хэрэгтэй. Нэн ялангуяа гандуу байгаа бүс нутаг, ургамлын гарц багатай аймаг, сумд нэг бол хадлангаа сайн бэлд, эсвэл отор нүүдэл хий, болохгүй бол малаа борлуулаад, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшг үй шаардлагатай. Ургац хураалт өнөөдрийн байдлаар газар тариалангийн бүх нутагт эхэлж, жигдэрсэн байна. Улаан буудайн тухайд улсын хэмжээнд 35.9 мянган га талбайд ангилан хадаж, 18.5 мянга га талбайгаас ургацаа хурааж, нийт 29.6 мянган тонн буудай хураагаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, ургац хураалт зургаан хувьтай байгаа аж. Тэгвэл өнгөрсөн жил есдүгээр сарын 14-15-нд анхны будаа үтрэм дээр бууж байсан гэнэ. Харин төмс, хүнсний ногооны хувьд ургацынхаа 20 хувийг хураагаад байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Энэ жилийн хувьд таримлын болц урьд жилүүдтэй харьцуулахад 10 орчим хоногоор эрт байгаатай холбоотойгоор ургац хураалт эрт дуусах төлөв бий гэнэ. Тодруулбал, ирэх сарын 10 гэхэд талбайн ажил дуусах төлөвтэй аж. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд нийт найман мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан бөгөөд улсын хэмжээнд дизель түлшний 32 хоногийн нөөц бий нь ургац хураалтын ажил саадгүй дуусгах хангалттай нөөц хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас уламжиллаа.

 

 Б.ЦЭЦЭГСҮРЭН