ЗУРГААН САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛТАЙ БҮЖГИЙН НААДАМ

2015 оны 06 сарын 17

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “UB dance festival”-ыг энэ сарын 27-нд Чингисийн талбайд анх удаа зохион байгуулах гэж байна. Хотын соёлыг түгээж, орчин үеийн бүжгийн урлагийг сурталчлан, дэмжих зорилготой эл наадамд рэп, хип хоп , брэк, гудамжны болон электро бүжгийн төрлөөр оролцох боломжтой. Түүнчлэн бүх насны ангиллаар орчин үеийн болон чөлөөт бүжгийн хамтлагууд оролцохоор бүртгүүлж буй. Одоогийн байдлаар 20 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэй 40 баг бүртгүүлсэн байна. Бүжгийн наадмын урьдчилсан шалгаруулалт энэ бямба гаригт болох юм.

Хотынхоо нэрээр зар түгээсэн бүжгийн наадмын нэгдүгээр байрын эзэн зургаан сая төгрөгөөр шагнуулж Олон улсын бүжгийн байгууллага IDO-гийн тэмцээнд орох эрхтэй болно.  Хоёрдугаар байрын шагналыг дөрвөн сая, гуравдугаар байрыг хоёр сая төгрөг дагалдах бөгөөд шагналын нийт сан нь 13 сая төгрөг аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД