Олон улсын А зэрэглэлийн уралдаанд манай балетчид оролцож байна

2015 оны 07 сарын 09

Олон улсын А зэрэглэлийн балетын "Beijing international ballet and choreography" уралдаан энэ сарын 10-17-нд Бээжин хотын Урлагийн үндэсний төвд болох гэж байна. Уг уралдааны насанд хүрэгчдийн буюу 19-26 насны ангилалд ДБЭТ-ын балетын гоцлооч А.Эрдэнэболд, О.Анужин нар оролцох гэж байна.

Гурав дахь удаагаа болж буй олон улсын балетын уралдааны эцсийн шатны шалгаруулалтад оролцох балетчдыг шүүгч Жи Пинпин, Лин Жун, Зуй Зируй нар сонгосон бөгөөд насны хүрэгчдийн ангиллын эцсийн шатанд манай бүжигчид оролцохоор шалгараад буй. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.116 Та юу гэж бодож байна ...Амжилт хvcье залуус аа!
27.123.214.116 Та юу гэж бодож байна ...Амжилт хvcте залуус аа!