Та энэ модны хаана нь байна вэ?

2015 оны 07 сарын 21

 

Энэхүү сонжоог зохиосон хүн бол дэлхийд алдартай, Британийн сэтгэл судлаач  Пип Уилсон. Тэрбээр эхлээд дунд сургуулийнханд зориулан эл сонжоог боловсруулсан аж. Харин хожим улам боловсруулан, томчуудыг шинжих арга зүй болгосон юм байна. Эл сонжоо тухайн хүний сэтгэлийн байдал, тэр бүү хэл нийгэмд эзэлж буй байр суурь нь хаа байгааг ч тогтооход тодорхой хэмжээгээр тусална гэж зөвлөжээ.  

Энэхүү модон дээр байгаа хүн бүрийн сэтгэл хөдлөл өөр өөр байгаа. Тэдний хийж байгаа үйлдэл болон нөхцөл байдал нь ч өөр. Тэгэхээр Та юуны өмнө эхлээд эдгээр хүний аль нь тантай илүү төстэй байдалд байгааг тодорхойлохыг хичээгээрэй. Дараа нь Та модон дээрх хүмүүсийн хэнтэй нь илүү адилхан байхыг хүсэж байгаагаа сонгоорой.

Тестийн үзүүлэлтүүд:

  • Хэрэв  № 1, 3, 6 болон 7-г сонгосон бол  Та ямар нэгэн  саад бэрхшээлээс айж, зугтдаггүй, зоригтой, зорилготой хүн.
  • № 2, 11, 12, 18 болон 19 гэсэн сонголттой хүн Та их нийтэч,  ямар ч нөхцөлд найз нөхдөдөө үргэлж тусалж, дэмждэг.
  • № 4-ийг сонгосон бол Та амьдралын тогтвортой хэв маягтай, хүнд хэцүүг даван туулаад бүх ялалт, амжилтад хүрэх боломжийг эрэн хайгч аж.
  • № 5 бол танд үргэлж сэтгэлийн хат дутдаг учраас ихэвчлэн сул дорой нэгэн байдаг.
  • № 9-ийг дангаар нь сонгосон хүн Та их хөгжилтөй, зугаа цэнгэлд дуртай.
  • № 13 ба 21 гэсэн сонголт таныг их хаалттай хүн гэдгийг илтгэнэ.  Яагаад ч юм бэ, таны сэтгэл үргэлж түгшиж, донсолж байдгаас гадна Та бусадтай нийлэхээс зайлсхийдэг зожиг талтай.
  • № 8 бол Та өөрийн сэтгэлд бий болгосон ертөнцдөө зугаалах дуртай хүн аж. Мөрөөдөлдөө умбагч гэсэн үг.
  • № 10 ба 15-ыг сонгосон хүн Та амьдралдаа сэтгэл зовох зүйлгүй, тэгш сайхан явж байгааг энэ тоонууд илтгэх аж.
  • № 14. Таны сэтгэл санаа одоо тун таагүй, тогтворгүй байна. Магадгүй Та сэтгэлийн хямралтай байна уу?
  • № 20. Ийм сонголт хийсэн хүмүүс өөртөө итгэлтэй байдаг. Танд төрөлхийн тэргүүлэгч чанар бий. Гэхдээ хүмүүс өөр хэн нэгнийг бус, зөвхөн таныг л сонсож, дагаасай гэж хүсдэг.
  • № 16 бол Та өөрийгөө маш их ядарснаар мэдэрч байгаа бөгөөд хэн нэгнээс сэтгэлийн дэм авахыг хүсэж байна. Зураг дээр таныг № 17 тэвэрчээ. Энэ тохиолдолд Та бусдын анхаарлын төвд байхыг хүсэж байна. Таныг хүмүүс анзаарч, анхаараасай гэсэн хүсэл юм.



 




АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД