Ням гаригт бүжгийн тулаан болно

2015 оны 07 сарын 23

Гудамжны бүжгийг сонирхон хичээллэдэг залуус энэ ням гаригт Чингисийн талбайн өмнөх “ Их сөгнөөн” асарт цуглан халз тулаан хийх гэнэ. “Stand oFF” бүжгийн тулааны шилдэг 10 бүжигчинд “Aim4R” бүжгийн студид нэг сар сурах эрхээр шагнах аж. Түүнчлэн энэ үеэр электро, хип хоп, поппин, Bboy, Locking, House, Waacking төрлөөр бооцоот уралдаан болох юм билээ.

Залуусын сонсох дуртай Цэцэ, Дандий, Цэлмүүн, Чойжоо, Тэнүүн нарын дуучид бүжигчидтэй хамтарсан тоглолт хийхийн зэрэгцээ морин хуур, битбокс хосолсон үзүүлбэр ч үзүүлэх аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД