Ямар зантай, ямар философитой хүн бэ?

2015 оны 07 сарын 26

Та цэцэрлэгт хүрээлэнд явж байгаагаар төсөөлөөд эдгээр модыг маш анхааралтай ажиглан, харж байгаад, таалагдсан нэгийг нь сонгоорой. Дараа нь өөрийн цэцэрлэгт суулгахыг хүссэн өөр нэг модыг сонгоно уу. Өөрөөр хэлбэл, та хоёр мод сонголоо гэсэн үг. Эхний мод таны зан аашийг, хоёр дахь нь дотоод мөн чанарыг тань илэрхийлэх юм. За одоо хариултыг харъя. Ингэхдээ эхлээд зан аашийг тань тодорхойлох мод юу гэснийг уншаарай. Дараа нь хорёр дахь сонголтын модны тодорхойлолтыг хараарай.

1.  Хөгжилтэй, уйгагүй

Та тухайн өдрөөрөө амьдардаг, цаг хором бүрийг хөгжилтэй, зугаатай байлгаж чаддаг, худлаа ичингүйрч, хуурамч дүр эсгэж  хязгаарлагдмал орон зайд өөрийгөө хүлэх дургүй нэгэн аж. Мөн гэнэтийн бэлэгт дуртай.

2. Биеэ даасан, шулуун

Та бусдыг дуурайдаггүй, үргэлж өөрийн замаар л явдаг. Ямар ч тохиолдолд өөрийн үзэл баримтлалын эсрэг явахгүй хүн. Мөн юу хүсэж байгаагаа тодорхой мэддэг, маш уран сэтгэмжтэй.

3. Эмзэг, удаан

Ганцаараа байх дуртай, элдэв хов жив, сониуч ярианд дургүй хүн. Та өөртөө болон бусдад дүгнэлт хийж, шинждэг зантай. Мөн та үргэлж дотоод мөн чанараа мэдэхийг хичээдэг.

4. Зөөлөн, эвсэг

Та аль ч талаар их сайн хүн аж. Тиймээс хүмүүс  танд татагддаг. Танд найдаж болно. Энгийн зүйлийг ч үнэлж, ойлгож  чаддаг та хэзээ ч моод хөөдөггүй. Биед эвтэйхэн байвал болох нь тэр гэж үздэг.

5. Зөвхөн өөртөө итгэгч

Юу ч болсон, хаана ч байсан Та зөвхөн өөрийн хүчинд найдаж, өөртөө л итгэх ёстой гэж боддог. Азанд найддаггүй учраас өдөр бүр нарийн хуваарь гаргаж, мөрддөг. Бүхнийг урьдаас төлөвлөдөг нь ямар нэгэн байдалд орж, барьц алдахаас болгоомжилдгоос үүдэлтэй. Аливааг дуустал хийдэг Та амжилтад хүрэхийн тулд ажиллах ёстой гэдгийг сайн мэднэ.

6. Болгоомжтой, бодитой

Тантай хэл амаа ололцох амархан. Гэхдээ та хүмүүсийг өөртөө тэр бүр ойртуулаад байдаггүй. Олонтой ажиллах дуртай ч ганцаараа байхыг хүсдэг. Өөрийн орон зайг эрхэмлэгч бөгөөд их биеэ даасан хүн.

7. Хурдан, шинжээч

Та их хурц ухаантай, хүссэн мэдээлэл, хүссэн зүйлээ олж авч чаддаг, аливааг дүгнэж, шинждэг. Оготны нүхээр ороод гарна гэдэг дээ. Та тийм хүн аж. Өөрийн хүрээллийг үргэлж сонирхолтой хүмүүсээр бүрдүүлэхийг хүсдэг. Урлагт онцгой ач холбогдол өгдөг та бусадтай адил хувцаслахыг хүсдэггүй, өөрийн гэсэн  стилтэй.

8. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эргэлзэгч

Та мэдрэмжээрээ амьдардаг. Мөрөөдөгч учраас аливааг бодит байдлаар нь хардаг хүмүүстэй үзэл бодол огт нийлдэггүй. Зарим талаараа Та үүлэн дээгүүр хөвөгч бөгөөд сэтгэлдээ ургуулсан романтик ертөнцдөө мөрөөдлөөрөө жишгүүрлэн амьдардаг.  

9. Идэвхтэй, нийтэч

Та их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй. Үргэлж санаачилгыг гартаа авдаг.  Ихэнхдээ тэргүүлэгч, манлайлагч байдаг. Та эрсдлээс ер айлгүй хөдөлдөг, хэтэрсэн зоригтой гэж болно. Заримдаа тээнэгэлздэг ч, тэрийгээ даваад л хийдэг. Ийм чанар нь  таны амжилтын үндэс байж ч мэдэх юм.