Х.Тамир Сөүлийн олон улсын бүжгийн уралдааны эцсийн шатанд шалгарчээ

2015 оны 07 сарын 27

БНСУ-ын Сөүлийн олон улсын бүжгийн уралдаан энэ сарын 15-нд эхэлсэн билээ. Долдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх эл уралдааны сонгодог бүжгийн төрөлд өрсөлдөж буй Х.Тамир сүүлийн шатны шалгаруулалтад тэнцэж бахдам амжилт гаргалаа. Монголын балетын урлагийн холбооны дэргэдэх балетын студийн багш Ц.Жаргалангийн шавь Х.Тамир мэргэжлийн сургуульд суралцаж балетчин болоогүй  ч багаасаа тогтмол амжилттай хичээллэсээр өнгөрсөн жил БНСУ-д болсон өсвөрийн балетчдын уралдаанаас алтан медаль хүртэж, тус улсын Урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй суралцах урилга хүлээж авсан юм билээ. Харин энэ жил тэрбээр амжилтаа ахиулж, олон улсын түвшний тэмцээнд авьяасаа сорьж буй.

Сөүлийн олон улсын бүжгийн уралдаан 12 жилийн түүхтэй бөгөөд сонгодог, контемпорари, ардын бүжиг (язгуур, тайзны) төрлөөр зохион байгуулагддаг. Монголын бүжигчид энэ уралдаанд 2010 оноос хойш оролцож, тухайн жилдээ “Боржигон” чуулгын бүжигчин О.Цэрэнжаргал нэгдүгээр байр эзэлж, ХБК-ийн сурагч (одоо ҮДБЭЧ-ын бүжигчин) Н.Галбадрах эцсийн шатанд шалгарч байсан юм.

Энэ жил ардын бүжгийн язгуур төрөлд “Түмэн эх” чуулгын бүжигчин Н.Номин-Эрдэнэ, ХБК-ийн сурагч А.Эрдэнэбаяр, М.Болорчимэг, ардын бүжгийн тайзны төрөлд “Түмэн эх” чуулгын бүжигчин Ч.Сэсээрхүү, ХБК-ийн сурагч Э.Буян-Эрдэнэ, Н.Нархажид нар оролцож байгаа аж.

Ч.Сэсээрхүү

Н.Номин-Эрдэнэ

Уралдааны дүн долдугаар сарын 30-нд  тодорч, шагналтнууд нэгдсэн тоглолтод оролцох юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.13 Seseerhuu gene uu? Hezeenii Seseer ve? SSSR tuuh bolchihsin sh dee.