Балетчин хүүхдүүд орчин үеийн бүжгээр бусдыгаа хошуучиллаа

2015 оны 07 сарын 27

Бүжгийн урлагт хөл тавьж буй залуус, хүүхдүүдийн авьяасыг сорих зорилгоор Сөүл хотноо зохион байгуулагддаг нэгэн тэмцээнд монгол хүүхдүүд амжилттай оролцож, “Улаанбаатар” чуулгын дэргэдэх балетын студийн сурагч  С.Нямжаргал хоёр, Г.Лхам гурав, хөвгүүдийн ангилалд ХБК-ийн сурагч М.Тэлмэн гуравдугаар байрын шагнал хүртжээ.

Орон нутгийн чанартай эл тэмцээний үеэр хүүхдүүдэд зориулан контемпорари бүжгийн богино хугацааны сургалт явуулж, мэдсэн сурснаар нь мөн өрсөлдүүлдэг аж. Монгол хүүхдүүд контемпорари бүжгийн тэмцээнд нэгдүгээр байрын шагнал хүртэж, багш нарыгаа баярлуулсан байна. Эдгээр хүүхдүүд балетын урлагаар таван жил хичээллэж байгаа аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.110 Yamar goyo yum be.. Songodog urlagiin zalgamj halaanuudad amjilt husii!