Сансрын хөлөгт ногоо тарьжээ

2015 оны 08 сарын 10

Энэ долоо хоногийн олон улсын сансрын хөлгийн нисэгчдийн хоолны цэсэнд салатны навчтай хоол багтаж буй. Сонирхолтой нь уг салатны навчийг сансарт ургуулжээ.

Анх удаа сансарт ургуулсан уг салатны навчийг “Veg 01” хэмээн НАСА-гийн эрдэмтэд нэрлэсэн бөгөөд туршилтын ажил бүр өнгөрөгч онд эхэлсэн гэнэ. Туршилт амжилттай болсон тул цаашид сансрын нисгэгчид хүнсэндээ хэрэглэх ногоогоо өөрсдөө хөлөгтөө тарьдаг болно хэмээн эрдэмтэд найдаж буй.

Мэдээж туршилтын уг ногоог жингүйдлийн орчинд, нарны гэрлийн тусгал багатай зэрэг эх газарт ургуулдагаас түвэгтэй орчинд тарьж ургуулсан. Нарны гэрлийг орлуулахыг тулд улаан, цэнхэр, ногоон LED гэрлийг ашиглаж байсан бөгөөд хөлөгт тарьсан салатны навчны анхны ургацыг Кеннеди дэх сансар судлалын төв рүү өнгөрөгч аравдугаар сард илгээсэн бол хоёр дахь ургацаа өчигдөр оройн хоолондоо хачирлан идсэн гэнэ. Кеннеди дэх сансарын судалгааны төвийн эрдэмтэн Рэй Уилерийн өгүүлснээр цаашид улаан лооль, нэрс зэргийг тарьж турших гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД