ЗХУ-ын 16 дайчны шарилыг оллоо

2015 оны 08 сарын 14

Монгол, Оросын хамтарсан “Забайкальский фронт” байгууллагын гишүүд долдугаар сарын 27-ноос энэ сарын зургаан хүртэл Халхын голд хайгуул хийж, сураггүй алга болсон 28 цэргийн шарилыг олжээ.

Үүнээс 16 нь Улаан армийн дайчин, 12 нь Японы цэрэг байсан байна. Дайчдын тэмдэг, цаг зэрэг хувийн эд зүйлсээс тэднийг аль талд байлдаж явсныг тогтоосон аж.

“Забайкальский фронт”-ын тэргүүн Александр Лыцусь “Бидний гол зорилго Халхын голын дайнд сураггүй алга болсон дайчдыг эрэн сурвалжлах байсан. ЗХУ-ын талаас нийт 2028 цэрэг дайчин сураггүй болсон гэсэн албан ёсны тоо бий.

Бид Ремизовын өндөрлөгт малтлага хийж, Зөвлөлтийн дайчдын 16 цогцос олсон ч хэн гэдгийг нь тогтоож чадаагүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Зөвлөлтийн дайчдын шарилыг ирэх 2016 оны наймдугаар сард хүндэтгэлтэйгээр оршуулах гэнэ.

М.СУГАР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.91.103 xoorxii oros ax nar mongoliin toloo xeden myangaaraa xaluun ami buleen tsusaa ursgaj yavsan ax nar yum shuu.