“Нуугдсан” хийн гаригийг илрүүлжээ

2015 оны 08 сарын 14

Америкийн Колорадогийн их сургуулийн одон оронч Девид Несворни Нарны аймгийн тав дахь хийн гаригийг илрүүлсэн талаар шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд нэлээд шуугиантай мэдээлж байна.  Койперын бүсээс илрүүлсэн “бөмбөлгийг” нарийвчлан судалснаар тэр нь гариг болохыг баталсан аж. Мэргэжлийнхний тайлбарлаж буйгаар тэрхүү гариг нь Нарны аймгийн тав дахь хийн гариг болох магадлалтай гэнэ. Нарны аймгийн найман гаригийг хөрст, хийн гариг гэж ангилдаг. Бархасвадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван бол хийн гариг бөгөөд ийнхүү “найзтай” болж байна.