ТАНЫ МЭЛХИЙ ТАНЫ БАЯЛАГ

2015 оны 08 сарын 20

 

Зугаа төдий санагдах ч энэ сонжоо үнэхээр хөөрхөн юм аа. Мэлхийг эртний Хятадад эд баялаг, урт наслахын бэлгэдэл гэдэг байжээ. Зураг дээрх 16 мэлхийг сайн харж байгаад таалагдсан нэгийг нь сонгоорой. Тэр нь таны мэлхий баялагийн эх үүсвэр юу болохыг заана.

1. Таны баялгийн гол эх үүсвэр нь таны мэргэжил. Таны хувьд харагдах байдал чухал бөгөөд өндөр мэдрэмжтэй. Та үргэлж гайхалтай байж, шинийг санаачилдаг.  Магадгүй та олон нийттэй харилцах, сурталчилгаатай холбоотой ажил хийдэг. Сэтгүүлч, жүжигчин, эсвэл гоо сайхан, гоёл чимэглэл, загварын чиглэлийг сонговол гялалзана.  

2. Та өөрийнхөө баялгийн эх үүсвэр аж. Танаас хурц ухаан, эргэцүүлэл, шинэ санаа ундардаг. Та шинэчлэл болох систем боловсруулах, эсвэл бүр эргэлт ч хийх чадвартай тийм л оюунлаг хүн. Чөлөөтэй, өргөн сэтгэгч та эдийн засаг, хууль, шинжлэх ухааны салбарт амжилт олохоос гадна өөрийн бүтээсэн, сэдсэн зүйлээ ичиж зоволгүй хэлж, илэрхийлж байх хэрэгтэй аж.

3. Таны баялаг бол итгэл үнэмшил. Та чин сэтгэлээсээ үнэхээр хүчтэй итгэгч. Тийм байх нь таны амьдралд хамгийн чухал. Гэхдээ итгэж шүтнэ гэхээр заавал шашин, сүсэгтэй холбоотой биш. Та өөрийн мөрөөдөлд, хүч чадалд болон өөр хэн нэгний үйлсэд итгэн, биширдэг. Тэгээд тэр сайхан итгэлийг бусдад түгээж чаддаг. Танд ямар ч ажил тохирно. Ялангуяа хүмүүнлэгийн үйлс, багш, эмч, номлогч бол илүү гялалзах юм байна.

4. Таны амжилтын үндэс, баялгийн үүсвэр нь хамт олон. Та өөрийн гэсэн бизнестэй байсан ч, оффист, эсвэл гэрт байсан ч ажилгүй суухгүй. Хамгийн гол нь таны эргэн тойронд дахь хүмүүс сэтгэлээрээ ойлголцож, нэгдэн зүтгэдэг. Магадгүй таны ойр дотнынхон, багын найз, эхнэр /нөхөр/, итгэлтэй хамтрагчаараа та хүрээлүүлэн ажилладаг. Таны хүрээлэл үргэлж бие биенээ гэсэн сэтгэлээр урагшилдаг.

5. Ар гэрийн амьдрал, гэр бүлийн тав тухтай уур амьсгал ямар ч үед  таны гол баялаг. Та янз бүрийн хоол хийж, гэр ахуйн эд хогшлоо янзалж, эвдэрснийг нь засаж, тордож, гэрээ, гэр бүлээ тав тухаар хангахыг хичээдэг. Магадгүй та өөрийн жижиг дэлгүүр, цайны газартай, эсвэл оёдлын цех, цэцэрлэг, хүлэмжтэй. Нөгөө талаар та өөрийгөө гэр бүлдээ зориулахаар ажил, бизнесээ хэн нэгэнд даатгаад гэртээ суугаад “үйлчлэгч” хийж байгаа. Та бол тэгж чадах хүн. Тэр нь танд амьдралын утга учир болно.

6. Таны баялаг бол идэвхтэй амьдрал, хөдөлгөөн, урагшлан дэвших. Таны уриа “Хөдөлгөөн бол амьдрал”. Ийм байдал нь таныг аялал жуулчлалын салбартай холбосон байж мэднэ. Үүнээс гадна спортыг та үргэлж “дагуулдаг”. Хэрэв та өөр ажил эрхэлдэг бол ямартай ч энэ салбарыг хообийгоо болгосон.

7. Таны баялгийн үндэс нь хязгааргүй шунал хүсэл.  Шунахай гэсэн утгаар хүлээж авах албагүй. Жишээ нь амьдралд шунан дурлаж, түүнийг цаг үргэлж өөдрөг, баялаг байлгахыг хичээдэг. Та хаана ч тав тух, сайхныг мэдэрдгийн дээр ажилдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.

8. Та баяр, наадам, цэнгүүээс эрч хүч авдаг нь таны амьдралын баялаг юм. Магадгүй та жижиг гэлтгүй зүйлийг ч баяр баясал болгож, өргөн тэмдэглэж, арга хэмжээ зохиодог. Тэгэхээр та хүүхэдтэй ажилладаг, эсвэл элдэв арга хэмжээнүүдэд оролцдог зураглаач, зурагчин, хөгжимчин ч байж болох юм. Та их авьяаслаг  дизайнер, зураач, чимэглэлийн урлаач болох магадлал өндөр. Та үргэлж гялалзх учиртай бөгөөд нэгэн хэвийн уйтгартай саарал амьдрал танд зохихгүй.

9. Таны амьдралын баялаг нь мэдрэмж, бусдыг ойлгох чадвар, ухаан, эв дүй юм. Тиймээс сайн сэтгэлзүйч болж чадна. Та нигүүлсэнгүй, дэндүү өрөвч учраас  сэтгэл хөдлөлөө дарж байх хэрэгтэй. Танд уран бүтээлч ажил ч тохирно.

10. Та маш энэрэнгүй, сайхан сэтгэлтэй нь таны баялаг. Та амьдралд сайн үр тарихын төлөө төрсөн гэлтэй. Гэхдээ та их хатуу чанга шаардлага тавьдаг. Энэ нь бэлэн хоол өгч муу занд сургаснаас хоол олох аргыг ойлгуулахыг хүсдэгтэй тань холбоотой байх. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг үг танд тохирно. Цэрэг, цагдаа, хуулийн байгууллагад ажиллавал та өндөр амжилтад хүрнэ. Мөн хаана хяналт, шүүмжлэл хэрэгтэй байгаа газарт тань шиг хүн хэрэгтэй.

11. Таны бизнес бол таны амьдралын баялаг. Магадгүй та барилгын салбарт хүч үздэг. Та чанарыг чухалчилдаг учраас богино настай ажил хийх дургүй. Та үнэхээр хариуцлагатай, шударга бөгөөд өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаг, алдаанаасаа ч суралцдаг. Та амьдралын зам мөрөө тавьж эхэлж буй залуучуудад хэзээд түшигтэй, сургаалтай байдаг учраас сайн чиглүүлэгч, зөвлөгч байдаг.

12. Төмөр, хурд гэсэн зүйл таны амьдралын эд баялаг аж. Магадгүй таны ажил авто машин, болон төмрийн үйлдвэр, эсвэл онгоц, вагонтой холбоотой байж болно. Та  их орчин үесэг, цаг үетэйгээ хөл нийлүүлж хурдтай байх нь таны зарчим. Ингэхдээ чанар, итгэлтэй байдлыг харгалздаг. Заримдаа хурд тань хэтрээд байдаг. Тиймээс хааяа ч гэсэн хурдаа сааруулж, бодит амьдралтай хөл нийлүүлэх нь чухал.

13. Баяр баясгалан, дулаан уур амьсгал танд их чухал. Энэ бол таны баялаг. Өөртөө болон бусдад та дулаан байж чаддаг. Заримдаа та чухал цаг үед жижиг сажиг зүйлд анхаарал хандуулж, хугацаа алддаг. Өөрөө байхгүй бол болохгүй мэт аашилдагт хүмүүс янз бүр хандана. Зарим нь таныг бүдүүлэг гэж ойлгож ч магадгүй. Гэхдээ таны эцсийн зорилго сайн сайхны төлөө. Тиймээс та жижиг зүйлтэй хөөцөлдөөд байлгүй санаачлагыг гартаа авч, нөхцөл байдлыг зөв тодорхойлж, голыг нь олсон шийдвэр гаргах учиртай.  

14. Хошин мэдрэмжгүй бол амьдрал утгагүй гэдгийг та ясандаа мэдэрсэн хүн. Тийм байдал  бол таны баялаг. Та ямар ч үед, хаана ч уур амьсгалыг эерүүлж, хошигнож, таатай байдал үүсгэж чадна. Таны хурц ухаан зөвхөн сайн найз нөхөдтэй учруулаад зогсохгүй карьерт тань нөлөөлнө. Хамгийн гол нь тоглоом шоглоом болчихдог тохиолдол бийг мартаж болохгүй.

15. Цэвэр ариун ёс суртахуун бол таны баялаг. Та эмч, эрдэмтэн бол үнэхээр зохино. Тэр талд өндөр карьер бий. Та амьдралын туршид сэтгэлээ бохирдуулахаас үргэлж болгоомжилдог. Тиймээс худлаа хэлэх, муу үйл хийхийг үздэггүй. Хэрэв өөрөө тийм байдалд хүрсэн бол амьдаараа өөрийгөө алсантай адил болж, тэрнийхээ төлөө шанална.  

16. Таны амьдралд далай, тэнгис, гол ус их чухал байр суурь эзэлдэг. Энэ бол таны баялаг. Загасчин, далайчин гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Магадгүй та загас үржүүлдэг, эсвэл устай холбоотой ажил эрхэлдэг. Та их өгөөмөр хүн байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.21.25 S.aihan sanagdaj bna yg vnen yum shig .taalagdsan
103.10.21.25 S.aihan sanagdaj bna yg vnen yum shig .taalagdsan
150.129.141.143 Яг л гарч байна даа
103.229.122.120 Гоё сонжоо байна