Усны үлэг гүрвэлийн олдвор илрүүлжээ

2015 оны 08 сарын 24

 

 

Колумбын Толима мужаас илрүүлсэн нэгэн үлэг гүрвэлийн чулуужсан яс шинжлэх ухаанд шинэ хуудас нээжээ. Зөвхөн гавлын яс нь 41.5 см урт эл амьтан ойролцоогоор гурван метр өндөр байсан бөгөөд тэнгисийн үлэг гүрвэл буюу мозазаврын төрлийнх болохыг нь палеонтологичид тогтоосон талаараа мэдээлжээ. Үлэг гүрвэл судлалд еonatador coellensis хэмээн тухайн нутгийн нэрээр бүртгэгдсэн шинэ “цэрэг”-ийн ясанд зарим зөөлөн эд нь хүртэл чулуужин үлдсэн нь гайхалтай судлагдахуун болж байгаа талаар судлаачид мэдээлсэн байна. Ингэж “махтайгаа” чулуужсан яс тун ховор олддог гэнэ. Колумбын нутгаас олдсон анхны мозазаврын яс энэ биш бөгөөд өмнө нь өөр төрлийнхийг нь хэд хэдэн удаа “барьж” байжээ. 

Дашрамд, эрдэмтдийн тэмдэглэснээр ойролцоогоор 80 сая жилийн тэртээд буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан тэнгисийн үлэг гүрвэл 17 хүртэл метр урт байсан аж. Тилозавр хэмээх төрлийнх нь илүү урт 25 хүртэл метр байсан гэнэ.

Мозазавр бол одоогийн варан овгийн нэгэн төрөл гэж “Википедиа”-д бичжээ. Эл амьтны анхны олдворыг 1770-аад Германы цэргийн эмч К.Гофман олжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.66 үлх
202.179.31.66 үлх
202.179.31.66 үлх