ҮХЭЛ ”ТЭЭСЭН” ҮЗЭСГЭЛЭНТ ДООД ТИВИЙНХЭН

2016 оны 01 сарын 19

Бодит үнэн үргэлж нуугдмал байдаг. Танд төрсөн анхны сэтгэгдэл, өнгө алагласан үзэсгэлэнт хэлбэр дүрс... үүний цаана “юу ч таныг хүлээж мэднэ”. Хөл дор чинь таарсан гайхамшигт хэлбэртэй, гялалзсан жаахан чулуу таныг хоромхон зуур хордуулах асар хүчтэй бол яах вэ. Сэтгэл хөдөлгөм бяцхан чулуу өөртөө “үхлийн тунг” хэдэн зуу дахинаар агуулжээ.
Дэлхийн чулуулаг дахь хамгийн хортой, хамгийн аюултай үхэл дагуулагч чулуулгуудыг танд танилцуулъя.

Coloradoite саяхан илэрсэн талст бүтэцтэй эрдэс ба магмын судлаас эх үүсэл нь гаралтай байдаг.Энэ эрдэс теллур болон мөнгөн усны нийлмэг болох теллурид хэмээх бодистой. Нэн хортой, мөн ховор чулуулгын тоонд ордог.Хэрвээ халаавал энэ хоёр бодис өөр төрлийн маш их аюултай  хортой бодис үүсгэж, үхлийн аюултай уур болон, тоосыг ялгаруулах болно. Өчүүхэн төдий алдаа гаргавал үхэлд шууд хүргэх аюултай. Гэвч ер бусын энэхүү металлыг үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай ховор сарнимал төмөрлөгийн эрдсийн баялагийн нэг болох теллурыг гаргаж авахын тулд ашигладаг байна. Уул уурхайн түүхэнд чухал хувь нэмэр оруулсан гэгддэг Австралийн Kalgoori-итод энэхүү алт агуулсан колорадоитыг эртнээс олборлодог байжээ. Колорадоитаар замын нүх бөглөж болохыг мэдсэний дараа Австралид энэхүү эрдсийг илүү ихээр олборлодог болжээ.Өдгөө Kalgoori-ийн гудамжийг “алтаар бүрсэн” замтай хэмээн нэрийддэг байна.


Torbernite тамаас ирсэн чулуу гэгддэг. Призм хэлбэртэй, ногоон талст боржин чулуу.  Хүчиллэг магмын бүрэн талстижсан, гүний чулуулаг болох боржин чулуулгийн төрөлд багтах бөгөөд уранаас бүрдсэн байна. Фосфор, зэс, уран, усны нарийн урвалын дүнд бий болсон нүд булаам гайхалтай талсттай. Тиймээс ч эрдэс чулуулаг цуглуулагчдын анхаарлыг ихэд татдаг хэдий ч алга дарам багахан хэмжээний зайд чулуулагт ураны задрал явагдвал Чернобылийн аюулаас ч  дутахгүйгээр амьд организмын уушгийг гэмтээн хорт хавдар үүсгэх радон үхлийн хий ялгаруулдаг аж. Нэг ширхэг талст нь ийм “шулмын шидтэй”.Ураны хайгуулчид ураны ордын гол шалгуур үзүүлэлтийг тод ногоон, тунгалаг гэрэлтсэн талст чулуулгаар авч үздэг байна.

Гутчинсонит /Hutchinsonite/Тали бол хар тугалгын ихэр юм. Энэхүү тослог металл нь атомын жингээрээ тугалгатай ижил боловч тугалгаас илүү аюултай аж. Талли ховор металл бөгөөд олон өвөрмөц бодисуудын нэгдлээс  үүсдэг. Таллийн хор хөнөөл нь үс унах, арьсанд хүрэлцэх замаар олон төрлийн өвчинг үүсгэж, үхэлд хүргэдэг. Гутчинсонит нь тали, тугалга болон хүнцэлийн хольцийг их хэмжээгээр  агуулсан байдаг. Судлаач, эрдэмтэд үхлийн гурван хортой эрдсийг шингээсэн “коктейль”-той харьцахдаа маш болгоомжтой харьцах хэрэгтэй болдог аж. Гутчинсонитыг Кембрижийн сургуулийн нэртэй эрдэс судлаач Жонн Хатчинсон (John Hutchinson)-ы нэрээр нэрлэсэн байна. Энэхүү эрдэс, чулуулаг нь Европын уулархаг хэсэг болон хүдрийн ордтой газар элбэг тааралддаг байна.

ГаленаГаленагийн бүрэлдэхүүн хэсгийн дийлэнх нь хүдэр бөгөөд түүнээс хар тугалга гаргаж авдаг. Тэнгэрийн хөх өнгө, төгс хэлбэр, дулаахан туяа цацруулах шигтгэмэл дөрвөлжин талстлаг чулууг хараад өөрийн эрхгүй гар хүрч үзэх хүсэл төрнө. Гэвч ямар нэг аюулгүй ажиллагааны хамгаалалт бүхий хувцас хэрэглэлгүйгээр галенитай харьцвал үхлийг өөртөө дайсан хорт бодист хордох болно. Хар тугалга ихэвчлэн уян хатан байдаг хэдий ч, химийн урвалын нөлөөгөөр галений хүхрийн агуулга онцгой хэврэгшдэг байна. Тугалга гаргаж авахаар галенийг боловсруулах үед их хэмжээний хортой уур, тоос агаарт цацагдан, байгал орчинд сөрөг хөнөөл үзүүлдэг. Галенитыг алхаар цохиход тэрээр жижиг хэсэгт хуваагддаг ч өмнөх хэлбэртэйгээ адилхан байдаг аж.

АсбестChrysotile, AmphiboliteАсбест нь хүний гараар бүтсэн хиймэл чулуу биш. Гэвч энэ гариг дээрх эрдэс чулуулгын хамгийн аймшигтай эрдсийн тоонд багтах боллоо. Бусад эрдэс бодис химийн найрлагаараа хүний биед санаандгүй байдлаар хор хөнөөл учруулдаг бол асбест нь уушгинд шууд нөлөөлдөг байна. Асбест дэлхий дээр нэлээд тархмал цахиурын төрлийн элементүүд, төмөр, натри, хүчилтөрөгчийн давхар ислийн хамт байх нь элбэг.  Асбестын шөрмөслөг эрдэс  ажлын байранд үүссэн бохир агаар, мөн бохирдсон агаарын эх үүсвэрт ойр ажиллах, мөн асбестын төрлийн нунтаг бодис хадгалсан битүү байранд ажиллах, бүтээгдхүүнийг хэрэглэх, суурилуулах, зөөвөрлөх үед амьсгалын замаар хүний биед нэвтэрдэг аж. Хризотил эсвэл амфиболитийн аль нэг төрлийн нунтаг эрдэс нь барилгажилтад өргөнөөр хэрэглэгддэг бөгөөд барилгын ашиглалтын явцад өөрчлөлт хийх, зөөвөрлөх, нураах үед хүний биед нөлөөлөх эх үүсвэр болдог. Өнөөгийн байдлаар дэлхийд 125 сая хүн ажлын байрандаа асбестын хортой нөлөөнд өртөн уушигны хорт хавдар, мезотелиома, асбестозоор нас бардаг гэсэн урьдчилсан тооцоо байна. Тиймээс бараг л хүн бүрийн уушгинд асбестын нунтан “хор” байхыг үгүйсгэх аргагүй болжээ. 

Стибнит (Stibnite)Стибнит (Stibnite) нь сурьмагийн сульфид. Мөнгө мэт харагддаг. Тиймээс ч өмнө нь энэхүү бодисыг мөнгөлөг аяга, сав, халбага сэрээ хийхэд ашиглаж байсан байна. Ашиг хонжоо харан өдгөө ил, далд хэлбэрээр энэхүү хорт бодисыг хэрэглэсээр л байна. Илд хэлбэрийн энэхүү эрдэс хүнийг үхэлд аажмаар хүргэх аюултай хүчийг өөртөө нууж байсан аж. Хоолны хордлого үүсгэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй байснаас энэхүү эрдсийн хор нөлөөнөөс үүдэлтэйгээр амь насаа алдаж байжээ.