М.Шарапова амтшив

2015 оны 08 сарын 26

 

Мария Шарапова Нью-Йоркт амттаны дэлгүүртэй болжээ. Хоёр жилийн өмнө “Sugarpova” буюу өөрийн нэрийн брэнд чихэртэй  болсон теннисчин бүсгүй “Амттан үйлдвэрлэх төсөлд хамрагдах нь асар богино хугацаанд алдартай болох боломжтойг ойлгосон” хэмээн  нэгэн удаа ярьсан байдаг. Түүний брэнд чихрийг өдгөө дэлхийн өнцөг булан бүрт мэддэг болсон нь үүний жишээ гэнэ. Тиймээс энэ бизнест амташсан гэх үү, урамшсан гэх үү, юутай ч Америкт том дэлгүүр нээсэн байна.