М.МӨНХТУЯА: Балет, ИОГ хосолсон дасгалаар би 44 кг жин хасаж чадсан

2015 оны 09 сарын 22

Ханхүүгийн хайртай бүсгүй хэн бэ. Магадгүй үлгэрт итгэдэг жаахан охид цагаан морьтой ханхүүг мөрөөдөн, сэтгэлдээ зурагладаг. Харин бодит амьдрал дээр таны ханхүү хэн байх нь өөрөөс тань ихээхэн шалтгаална. Сэтгэл, зорилго, зүтгэл нэгтэй хос удаан хамт байж, амьдралаа цогцлоодог.

Энэ удаа ДБЭТ-ын бүжигчин М.Мөнхтуяатай ярилцлаа. Түүний ярилцлагын өмнө ханхүүгийн тухай дурссан нь санамсаргүй зүйл биш. Энэ бүсгүй бол чадварлаг бүжигчин, бас ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоожийн гэргий. О.Ганцоож өдгөө тус театрын тайзнаа тоглож байгаа бүх балетын гол дүрд тоглодог бөгөөд тэдний олонх нь ханхүү, баатарлаг эрийн дүр юм.

Балет бол төгс төгөлдрийг илэрхийлсэн гайхамшигтай урлаг. Гэхдээ хүн болгон балетын жүжигчин болохыг хүсдэггүй ч үүгээр хичээллэж, биеийн галбираа зөв болгох хүсэлтэй бүсгүй цөөнгүй. Тиймээс М.Мөнхтуяа судалж, мэдсэн дасгалуудаа боловсруулан балет, иог хосолсон шинэ хөтөлбөр боловсруулж, удахгүй багшилж эхлэх гэж байгаа юм.

Тэр тайзан дээр домог амилуулсан бүтээлүүдэд бүжиглэдэг бол, амьдрал дээр бусдын мөрөөдлийг биелүүлэх хос мэргэжилтэй болсон нь энэ.

-Та ДБЭТ-т хэр удаан ажиллаж байгаа вэ?

-2007 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөөд театртаа ажиллаж байна. Дадлагаар ажиллаж эхэлснээсээ хойш тооцвол 10 жил болжээ.

-Удахгүй өөрийн гэсэн шавь нартай болж, сургалт явуулах гэж буй юм байна. Өмнө нь та балетын хичээл хүмүүст зааж байв уу?

-Сургуулиудад багшлахаас гадна ганцаарчилсан хичээл өгч байсан. Өмнө нь зөвхөн балетын дасгал, хөдөлгөөн зааж байсан бол одоо олон сарын турш судалж, боловсруулсан балет, иог хослуулсан хичээлээ заах гэж байна. Балетын дасгал хийснээр биеэ эмх цэгцтэй авч явж сурахаас гадна галбирждаг. Харин иог илүү уян хатан болгодог.

-Судалсан гэхээр та балет, иог хосолсон дасгал хийснээр ямар үр дүнд хүрч болохыг ч тооцоолжээ дээ?

-Гурван сар хичээллээд хоёр сар амарч, дахин гурван сар хичээллэх хуваарьтай байгаа. Балет, иогийн хосолсон дасгал хийнгээ хоолны дэглэм барих учраас хэдий хэрийн жин хасаж, галбиржих нь тухайн хүний хичээл зүтгэлээс хамаарна. Ядаж л таван килограмм хасаж чадна гэдэгт итгэлтэй байна.


-Балетын үндсэн 5-7 дасгал болон агшаах, тэнийлгэх гэсэн энгийн хөдөлгөөнийг зөв, анхааралтай, мэдрэмжтэй хийж чадвал хүн бүх биеэ удирдаж, хэрхэн сайхан харагдуулахаа мэддэг болдог тухай өмнө нь нэг бүжиг дэглээч ярьж байсан юм.

-Тийм ээ. Сонирхон суралцаж байгаа хүмүүстээ эхлээд иогийн хичээл зааж, уян хатан болгоод дараа нь балетын дасгал хийлгэхээр төлөвлөсөн. Энэ бүх дасгалыг би өөр дээрээ туршчихсан юм л даа. Хүүгээ төрүүлэхдээ би 98 кг хүрч жин нэмсэн. Бөөр болон бамбай булчирхайнаас шалтгаалан маш их таргалсан.

Ердийн үедээ 54-55 кг жинтэй л дээ. Хүүгээ зургаан сартай болоход 28 кг жин хасаж, есөн сар хүрэхэд нь хэвийн жиндээ хүрсэн. Балетын дасгалаа хийж байсан ч илүү үр дүнтэй байх дасгал хайж фитнест явж, иог хийсэн. Фитнест хичээллээд биеийн булчингуудаа чангаруулж болдог ч шантарч, няцмаар юм уу гэж санагдсан. Харин иог илүү сонирхолтой.

Тэгээд балеттай хослуулж үзэхэд маш сайн нийцэж байснаас гадна тураах үр дүн нь илүү байсан.

Балет бол мэдрэмжийн урлаг. Байгалийн өгөгдөл дундаас тэр мэдрэмжээ хайж олоод, хөгжүүлж, тордвол та ч бас хүний биеийн тогтолцоо ямар харьцаатай байх ёстой тэр хэмжээнд хүрч чадна.

Харин мэргэжлийн тайз тухайн хүнээс илүү нарийн мэдрэмж, хичээл зүтгэл, хөдөлмөр, хөлс, тэвчээр шаардах нь ойлгомжтой.


-Хөхүүл байхдаа дасгал хийж байсан юм байна. Хүүхэд нялх байхад хоолны дэглэм барих боломжгүй биш үү?

-Хатуу дэглэм байхгүй л дээ. Бидэнд хөхөнд сүү оруулахын тулд гурилан бүтээгдэхүүн идэж, сүүтэй цай уух ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Би ч анх тэгж л байсан. Харин дараа нь тэжээллэг ногоо идэж, ус ууж байвал илүү сайн сүү ордгийг мэдсэн.

Шинэ ногоо, далайн байцаа идэж, хэт өлсөхгүй бас цадахгүй явахад л болдог. Бас давс, элсэн чихэр, төмс, гурилан бүтээгдэхүүн, ундааны хэрэглээгээ багасгасан.

-Балетаар хичээллэж болохгүй хориглох заалт байдаг уу?

-Нурууны шохойжилттой хүмүүс, сунгалт хийж хөдлөх амаргүй байдаг болохоор заавал хүчлэхгүй. Бусдаар бол хориглох заалт байхгүй дээ. “Ла Донна” сургалтын төвд маань тусдаа иогийн анги бий. Балет-иог хосолсон болон иогийн ангид сурч болно.

Мөн хүүхдийн гүнзгийрүүлсэн сургалтыг манай театрын гоцлооч Г.Батчимэг хичээллүүлнэ.

-Хөдөлгөөний эвсэл сайжруулж, бие галбиржуулахаас гадна балетын урлагт өөр гайхамшигтай нууц бий юү?

-Балетын урлаг сэтгэл тайвшруулахаас гадна сонгодог урлагаас бүх мэдрэхүйгээрээ таашаал хүртэж болно. Сайхан бүжиглэж байгаа хүнийг хараад энерги нэмэгдэж, сэтгэл баясдаг шүү дээ. Бас бүжигчдийн хувьд олон төрлийн дасгал хөдөлгөөн цээжилж, булчин нэг бүрээ ажиллуулж байгаа учраас ой тогтоолт ч сайжирдаг.

Бүжигчин болохын тулд эхлээд мэдрэмжээ хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Балет нь хөгжим, зохиол, бүжгийн нийлмэл урлаг учраас үйл хөдлөлөөр жүжиг тоглож буй хэлбэр хэмээн ойлгож болно. Тэгвэл үйлдлээрээ тоглож байгаа эдгээр бүжигчнийг балетын жүжигчин хэмээн хэлэх учиртай.

Балетын жүжигчдийг бага наснаас нь бэлтгэдэг бөгөөд 10 наснаас хэтэрвэл оройтсонд тооцдог байжээ. Биеийн ерөнхий байдал, хөгжмийн сонсгол, мэдрэмжийг нь шалгаж ирээдүйн жүжигчдийг сонгодог ч эндээс сайн бүжигчин төрөх магадлал 40 хувьтай байдаг гэсэн.

-Та хэдэн настайгаасаа балетаар хичээллэсэн бэ?

-Би 12 настайдаа ХБК-д орсон. Тэрнээс өмнө балетын талаар ямар ч ойлголтгүй, цэнгээнт бүжиг, реп л хийдэг байлаа.

-Өндөр нуруутай болохоор хослон бүжиглэх хүнгүйгээс болж хүсэж байсан дүрүүддээ гарч чадаагүй тухай өмнө нь ярьж байсан. Харин одоо ямар дүрд сайн бүжиглэхийг хүсэж байна вэ?

-Дэлхийд алдартай сонгодог бүх балетыг манай театрт тоглож байна. “Жизель”, “Спартак”-т илүү дуртай. Анх хар, цагаан хунд бүжиглэхсэн гэж мөрөөддөг байсан. Одоо бол больсон. Саяхан “Жизель” балетын Миртад бүжиглэсэн. Бусад шиг цойлж гараагүй ч өөрийнхөө хэмжээнд хийсэн л гэж бодож байгаа.


-Танай нөхөр Спартакт бүжиглэдэг байх аа. Та хоёр гэр бүл болоод удаж байна уу?

-Тиймээ. Бид танилцаад 15 жил болж байна. ХБК-д хамт сурч байлаа. Гэр бүл болоод долоон жил боллоо. Хоёр хүүхэдтэй.

-“Мисс Монголиа” тэмцээнд түрүүлж байсан билүү, Мөнхтуяа?

-2007 онд Монголын миссийн тэмцээнд орж түрүүлж байлаа. “Шилмэл загварын ордон”-л багшилж байхдаа Манжуурт болсон миссийн тэмцээнд оролцож “Цовоо сэргэлэн мисс” гэсэн шагнал авсан юм. Дараа нь “Мисс Монголиа”-д орж түрүүлсэн. Өөрийгөө түрүүлнэ гэж үнэхээр бодож байгаагүй ээ.

Балетын сургалтад хамрагдсанаар бариу хувцаснаас айхаа больж, бүр үе тэнгийнхэнтэйгээ нийлж бүжиг хийж яваа нэгэн бүсгүйн яриаг сонсож байсан юм. Түүнд зөв зүйл хийж, бас сэтгэл зүрхэндээ мөрөөдлөө тээн урагшлах хүчийг багш нар нь өгч байжээ.

Тиймээс та ч гэсэн багынхаа мөрөөдлийг биелүүлж, биеэ сайхан авч явахыг хүсвэл М.Мөнхтуяа багшийн санал болгож байгаа сургалтыг сонирхоод үзээрэй.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
197.210.227.161 Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу? Та боломжийг хайж байнаулмаас санхүүгийн задаргааг мөнгө таны бөөр зарж, та нар байхгүй болюу хийхээ мэдэх, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид та нарт сайн санал болгож байнаТаны Kidney.My нэр хэмжээ юм (Dr Collins) нь Phrenologist байна-р Эндрю эмнэлэг. Манай эмнэлгийн Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөдБид бас амьдрах нь бөөрний худалдан авах, шилжүүлэн шийдвэрлэхнь холбогдох донор. Та худалдах буюу худалдан авах сонирхолтой байгаа болбөөрний-ийн дамжуулан бидэнтэй холбогдоорой чадахгүй байна ууи-мэйл: doctorcollins3@gmail.comбая рлалаа,УДИРДЛАГ
150.129.141.112 Hezee haana bolhiin
150.129.141.112 9191 4803 дугаараар холбогдоорой
  • 2015 оны 09 сарын 23
150.129.141.112 10 сарын нэгнээс Ла донна сургууль дээр хичээл эхэлнэ. https://www.facebook.com/La-Do nna-ballet-school-539897912724 261/timeline/?ref=hl
  • 2015 оны 09 сарын 23
103.229.122.202 Амжилт, бүсгүй минь.