Ж.АЛТАНШАГАЙ: 99 % ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ ШҮҮ

2015 оны 10 сарын 04

“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагайтай ярилцлаа.

-“Маш нууц”-ыг үзээд хөөрхий муу онжавуудаа саначихлаа” гэж сүүрс алдах эр олон байсан. Та цэргийн алба хаасан уу?

-Би цэрэгт алба хаагаагүй. Гэхдээ эх орон дуудвал хэзээд бэлэн. Багадаа цэргийн хүн болно гэж боддог байлаа. Энэ кинонд тоглож, багынхаа хүслийг биелүүлсэндээ баяртай байна. Цэргийн албаны талаар багагүй мэдлэгтэй боллоо.

-Таны аав энэ киноны найруулагч О.Бат-Өлзийтэй хамт алба хаасан гэж дуулсан. Жүжигчин Г.Эрдэнэбилэг анх удаа найруулагчаар “Аав” кинонд ажиллаад удалгүй аав болсон гэдэг. Ингээд бодохоор бүх зүйл ямар нэгэн байдлаар хоорондоо хувь тавилангаар огтлолцдог юм шиг санагддаг. Та хувь тавиланд итгэдэг үү?

-СУИС-д Б.Тамираатай танилцаад аавууд маань нэг ангид алба хаасан, сайхан нөхөрлөдөг байсан тухай мэдсэн. Тэднийг алба хаасны 37 жилийн дараа хоёр хүү нь хамт цэрэг болж кинонд тоглолоо. Би хувь тавиланд итгэдэг. Гэхдээ хувь тавилангаа хүн өөрчилж болно. Жаахан бүтэлгүйтчихээрээ сэтгэлээр унаж хувь тавилангаа зүхэх хүн бий. Өөрийнхөө залхуу, арчаагүйгээс болж ядруухан амьдарчихаад энэ миний л төөрөг гэж хувь тавиланд бурууг нялзааж болохгүй. Хөдөлмөрлөж, нойр хоолоо хасаж, тэсвэр тэвчээртэй байсан хүн эрт орой хэзээ нэгэн цагт үр шимийг нь заавал хүртэнэ гэдэгт итгэдэг.

-Тэгвэл та төөргөө дагаад жүжигчин болсон уу, эсвэл хувь тавилангаа өөрчлөхийн тулд хичээсэн үү. Ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа нисгэгч болохыг мөрөөддөг байсан гэж худлаа хэлэхгүй ээ. Нийгмийн идэвхтэй, урлагт хайртай хүү байлаа. Хүүхэд тойруулж зогсоочихоод кино зохион ярьж, хөгжөөнө. Ер нь миний явсан газарт инээд тасардаггүй, хэрүүлгүй байдгийг намайг таних хүмүүс мэднэ. Зарим хүн намайг далдгануур гэж араар ярьдаг л юм билээ. Миний ярьсан зүйлд хүмүүс худлаа биш, чин сэтгэлээсээ инээвэл надад эрч хүч, аз жаргал өгдөг. Түүнээс биш, алиа салбадай болох гэсэндээ инээлгэдэггүй. Зүгээр л би хөгжилтэй, нээлттэй байх дуртай.

Би хааяа арга хэмжээ хөтөлдөг юм. Багадаа уран унших дуртай байсан минь л намайг урлагийн зам руу хөтөлсөн. Хэнтийд сурдаг байхад багшилсан, соёлын тэргүүний ажилтан П.Мөнхсайхан, түүний гэргий Золзаяа нар намайг хөгжихөд, амьдралдаа дэвшил гаргахад нөлөөлсөн гэж баярладаг. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн, буурал багш С.Сугар агсан миний амьдралын зам мөрийг тэгшитгэж өгсөн дөө. “Холливуд” Б.Амарсайхан ах, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, “Х-ТҮЦ”-ийн И.Одончимэг, Н.Онон гээд олон сайхан жүжигчин бэлдсэн, шавь нартаа өгөөжтэй багш байсан юм.

-Та хүүхэд байхдаа одоо үеийн Алтаншагайг төсөөлж байв уу?

-Үгүй ээ. Амьдрал санаснаар болохгүй шүү дээ.

-Тэгвэл 20 жилийн дараах амьдралаа төсөөл дөө.

-Элэг бүтэн, өвчин зовлонгүй, өөрийн чадах хэмжээнийхээ зүйлийг хийгээд л явж байна биз.

-Таны чадах зүйл юу вэ?

-Зарим залуучууд эх оронч үзэл гэдгийг харь улсынхныг үзэн ядах, дээрэлхэх гэж ойлгодог бололтой. Миний бодлоор чаддаг зүйлээ төгс хийгээд явах нь эх орондоо тус хүргэж байгаа хэрэг. Миний хийж чадах зүйл гэвэл кинонд тоглох, арга хэмжээ хөтлөх, зохион байгуулах. Би улстөрч, эсвэл цэргийн хүн, засварчин, тагнуулч болж чадахгүй.

Улс төрийнхөн төрөө түвшитгээд, батлан хамгаалахынхан эх орноо хамгаалж, хууль сахиулахынхан хэв журмаа зохицуулж, жүжигчид түмэн олны бухимдлыг тайлж, дор бүрнээ хийх ёстойгоо л биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр үүргээ 100 хувь, тултал нь гүйцэтгэх ёстой. 99 хувь гэж байх ёсгүй шүү.

-Та амьдралаас юу хүсдэг вэ?

-Их юм хүсэхгүй ээ. Эрүүл саруул бие, надад тохирсон аз жаргал хүснэ. Айхтар тансаг амьдрал хүсэх нь хаашаа ч юм бэ. Хүмүүс сайн яваа нэгнээ муусайн баячууд гэдэг. Тэд хөдөлмөрлөөд сайн явбал тэр л биз дээ.

-Ариун цагаан хөдөлмөрлөснөөс заль гаргаж баяжсан хүн олон гэдэг. “Сэргэлэнтэж” хөрөнгөжсөн хүмүүсийн талаар юу гэж боддог вэ?

-Чадаж байгаа юманд арга байхгүй. Тэд ч бусдын адил үр хүүхдээ халуун дулаан гэрт өсгөж, амттай хоол өгч, мөр бүтэн явуулахыг хүссэндээ зүтгэдэг байх. Би мэдэхгүй юм. Хүний хоолыг булаах буруу л даа. Гэхдээ “сэргэлэнтдэг” хүмүүс ч бас “шуурган” дунд л амьдарч, тэмцэж байгаа. Магадгүй өр, ширтэй л байх. Миний хувьд бусдын хуримыг муу зохион байгуулчихаад мөнгө авна гэдэг ичмээр. Сэтгэл ханамжийг эцэст нь хүргэж, баярын нулимстай, догдлолтой, дурсамжтай зохион байгуулж төлбөрөө аваад, түүгээрээ хүүхдээ хооллох шиг сайхан мэдрэмж байхүй. Тэр л эр хүний, гэрийн эзний жаргал.

-Дамчаа гуайг “Мандухай сэцэн хатан” киноны Исмэл түшмэлд тоглосны дараа хүүхдүүд чулуу нүүлгэдэг байсан гэдэг. “Маш нууц” киноны Цоодол бас л зэвүүн дүр. Танд үзэгчдээс ямар нэгэн сөрөг хандлага мэдэгдэв үү?

-Эсрэг дүрд тоглосондоо баяртай байгаа. Энэ дүрдээ хайртай. Эсрэг дүр л гол баатрыг өдөөн хатгаж байж тодотгодог. Цоодолыг хүмүүс үзэн ядаад байгаа ч энэ өрөвдөлтэй дүр. Цэргийн “Жа” (жагсаалын дарга) тийм л ширүүн байдаг. Учраа мэдэхгүй хүүхдүүдийг дэглэж байж зөв эр болгодог. Цоодол амьдралын жамаар дурласан, дурлалынхаа төлөө ч тэмцсэн.

Дүрдээ сайн орсон байна лээ гэж олон хүн баяр хүргэсэн. Цахим хуудсуудын мэдээлэл дор зарим хүн доромжилсон өнгө аястай сэтгэгдэл үлдээдэг. Ер нь л уран бүтээлчдийн байдлаас таалагдахгүй зүйл гарч ирвэл өө хайж, өөрт нь ямар ч гэм хийгээгүй байхад муулж бичдэг. Мессеж, чатаар “Миний бодлоор чи энэ дутагдлаа засвал зүгээр байна” гэж эвтэйхэн хэлбэл хүн юм хойно ойлгоно шүү дээ.

Гэхдээ шулуухан хэлэхэд би хүн бүрт таалагдах албагүй, энэ миний л амьдрал. Би бусдад гай болдоггүй, болох ч хүн биш. Хүнд юм хийж өгвөл сэтгэлээсээ, чадна гэсэн зүйлээ л хийдэг. Чадахааргүй бол чадна гэж ам гарч, бусдад түвэг уддаггүй. Адилхан амьд яваа хойно алдана, ононо. Цахим сүлжээнд сэтгэгдлээр доромжлоод байвал үр хүүхэд нь уншаад миний аав, ээж ийм юм байх даа гэж эмзэглэнэ шүү дээ.

-Киноны үеэр сонирхолтой явдал олон тохиолдсон биз?

-Цэргийн хүмүүс биш учир буруу алхах, команд мэдэхүй давтсан зүйл байсан. Тэр бүхнийг хурдан сурах хэрэгтэй. Зураг авч болж л байвал нартай, бороотой цастай, шороотой байх нь хамаагүй. Хуарангийн тогооноос хооллож, олон эртэй нэг дор байрлаж, бэлтгэл цуг хийх кайфтай юм билээ. Зөндөө л хөгжилтэй явдал тохиолдсон.

Гэхдээ тэр бүгдээс тоочихын оронд надад онцгой санагдсан нэг агшны талаар яримаар байна. Алдар хоол хулгайлж идээд баригддаг хэсгийн зургийг авч байлаа. Найруулагч О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа эгч, Б.Тамир гурав нэг дор сууж байсан юм. Түр завсарласан үед тэд юм яриад хөхрөлдөж суусан агшин үнэхээр аз жаргалтай харагдсан.

“Би ийм сайхан найзтай. Ээж, аав нь ийм сайхан хүмүүс” гэж бодож тэдний хажууд байгаагаараа өөрөөрөө бахархсан, азтай санагдсан. Сараа эгч, Бат-Өлзий ах биднийг “Хүүхдүүд ээ” гэж дууддаг, ёстой овог л өөр болохоос үр хүүхдээс нь өөрцгүй ханддаг.

-Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, дүү Ц.Төмөрхуяг нартай миний мэдэхээр хоёр ч кинонд хамтран ажиллалаа. Тэднээс юу сурсан бэ?

-Жинхэнэ “акулууд” шүү дээ. Хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй хүмүүс. Тэдэнтэй хамтран ажиллаж буй нь бидний хувьд маш том олз. Амнаас нь юу унах нь вэ гэж байнга үгийг нь тосоод сууна шүү дээ. Сурах юм их бий. Энгийн жишээ л хэлье.

Зураг төдөн цагт эхэлнэ гэхэд аль хэдийнэ үгээ цээжилчихсэн, хувцсаа өмсөж, нүүрээ будуулчихаад хүлээж байдаг. Яаж жүжиглэх нь вэ гэж нүүр хувирлыг нь харахаас илүү биеэрээ үлгэрлэхийг харах нь залуучууд бидний хувьд том хичээл.

-“Маш нууц” ямар санагдсан бэ гэж ярилцлагаа эхлэхийн өмнө та асуусан. Сайн кино болсон байна лээ. Гэхдээ Тамирын тоглосон дүр Хурцгэрэлийн ээжийн бие муу байгаагаар ч юм уу дүрсэлж, ижий рүүгээ яарч, бослого гаргахын аргагүй байдалд орсныг тодотгосон бол, түүний үйлдлийг нь зөвтгөсөн бол үзэгчдийг илүү уяраах, уйлуулах байсан юм шиг ээ. Хурцгэрэлийн дүр нялцгай залуу шиг санагдсан. Та киногоо үзээд мэргэжлийн жүжигчний хувьд ямар дүгнэлт хийсэн бэ?

-Тамирын тоглосон дүрийн талаар бодлоо хэлье. Чи 21 хоног гэртээ ганцаархнаа байна гэвэл хэцүү биз дээ. Тэгтэл 1095 хоног ижий аав, үр хүүхэд, найз нөхдөөсөө хол байчихаад, тэдэндээ очно гэж баярлаж байтал бүтэхгүй болбол яах вэ. Тэр гоё дүр. Кино маань надад лав таалагдсан.

Кино бүтээнэ гэдэг жүжигчдийн хувьд мөрөөдөлдөө бага багаар ойртож, нэгээхэн хэсгийг нь биелүүлж байгаа хэрэг. Миний бодлоор урт хугацаанд хөдөлмөрлөчихөөд үр шимийг нь хүртээд, үзэж суух хамгийн жаргалтай үе.

-Илүү их уйлуулах байсан гэснээс үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн киног сайн гэх үү. Таныхаар ямар киног сайн бүтээл гэх вэ?

-Би кино шүүмжлэгч биш учир дүгнэх нь хаашаа ю м бэ. Гэхдээ их сэтгэл гаргаж ажиллах ёстойг мэддэг.

-Холливудын кинонд орлон тоглогчоор ажилладаг монгол залуутай ярилцахад “Дүрдээ хэтэрхий орчихоод нөлөөнөөс нь гарч чадаагүй жүжигчин олон. Муу залуугийн дүрд тоглосноор хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан жүжигчин мэднэ” гэж байсан юм. Адал явдал, тулаантай хоёр кинонд тоглосон танд нөлөөлж хоцорсон нь байна уу?

-Дүр бүтээх гэдэг яг л шинэ хүнийг бий болгоно гэсэн үг. “Бэтмен” киноны Жокер дүрээсээ гарч чадахгүй байсаар амиа алдаж, түүнд “Оскар” нөхөж олгосон гэдэг. Надад нөлөөлсөн юм байхгүй. “Миний ах атаман”-д тоглоод танхай болно гэж юу байх вэ. Хувь хүний ухамсраас шалтгаалах байх. Гэхдээ би яриа хүн хэрнээ тэр кинонд тоглосныхоо дараа нэг хэсэг их намбалаг болсон байсан.

-Та хэр атаман байв?

-Би их тайван хүн шүү дээ. Зодоон цохион сайн зүйлд хүргэхгүй. Хүн бүртэй эвтэй, өөрийнхөөрөө л байдаг хүн.

-“Миний ах атаман”-д тоглохдоо 16 кг хассан гэсэн. Тийм махлаг байсан юм уу. Хэрхэн жингээ хаясан бэ?

-Хослол өмсөхөд энд, тэндээс түмбийж томбойвол цэгцгүй харагдана. Бас зодоонтой кино учир хөнгөн шингэн байх ёстой тул сарын хугацаанд 85 кг-аас 69 кг болсон. Тахианы цээж мах идэж, өдөрт гурван цаг фитнесээр хичээллэж, орой мөн тийм хугацаанд зодооны хэсгийн бэлтгэл хийдэг байлаа. Тэр үед л тамирчдын зовлонг ойлгосон. Амжилтын төлөө зүтгэнэ гэдэг ёстой аймаар юм билээ.

-Ямархуу эрийн дүрд тоглохыг хүсдэг вэ?

-Сайн найзын дүрд тоглохыг хүсдэг. Би “Ромео Жульетта хоёр”-ын Ромеод тоглохыг хэзээ ч хүсэхгүй. Угаасаа ч тэнцэхгүй байх. Тэр жүжгээс Меркуцио хамгийн гоё дүр нь санагддаг. Ромеогийн дүрээс илүү хурц, эрэлхэг найз учраас тэр.

-Тэгвэл найзынхаа төлөө, өөрөөрөө бахархмаар үйлдэл хэр олон хийсэн бэ?

-Өөрсдөд нь хэлээгүй хийсэн тийм үйлдэл байлгүй яах вэ. “Би чиний төлөө ийм юм хийсэн шүү дээ” гэж өөрийгөө дөвийлгөх нь өр нэхэж байгаа хэрэг. Тийм хүн лав найз биш ээ. Хэзээ нэгэн цагт миний хийснийг мэдвэл тэр л биз. “Фантастик” продакшныхаа М.Баярбат, Б.Батсайхан, Б.Тамиртаа маш их хайртай. Бид дөрөв биенээсээ юугаа ч нуудаггүй.

Жаргал, зовлон тохиолдоход хамгийн түрүүнд хажууд байх хүмүүс. Би эдний, тэд миний арыг даадаг. Эр хүмүүс нөхөрлөхөд хад чулуу бутардаг гэдэг дээ. Эрчүүдийн нөхөрлөл тийм л хүчтэй. Гэхдээ тэгж нөхөрлөдөг нь хэр олон байдгийг би мэдэхгүй.

-“Фантастик”-ийг байгуулсан дөрвийн дарга нь хэн бэ. Найзууд нийлж ажиллахад хүндрэлтэй зүйл гарах уу?

-Б.Батсайхан манай продакшны захирал. Нөхөрлөлийг ажлаас ялгах хэрэгтэй. Бид хэн нэгэндээ ажлаа найдаж орхилгүй, хуваарилж авснаа дор бүрнээ хариуцлагатай хийдэг тул асуудал байхгүй.

-Өөр уран бүтээлчээс кинонд тоглуулах санал танд ирдэг үү?

-Өөрсдийн өмнөх ажлаа дийлэхгүй байна.

-Дараагийн киногоо хэзээ үзэгчдэд хүргэх бол?

-Төлөвлөгөө гаргаж л байгаа.

-Театрын жүжигчин болохсон гэж бодож байв уу?

-Үгүй. Надад энэ ажил сайхан байна.

-Тэгвэл хэзээ нэгэн цагт өөрөө кино найруулах болов уу?

-Үгүй. Жүжиглэх илүү гоё. Муу найзыгаа (Б.Тамир) хараад найруулагчийн ажил ямар хэцүү юм бэ гэж боддог. Олон хоног дутуу нойртой явж, шөнө ч хамаагүй хооллоно. Ер нь кино хийнэ гэдэг амаргүй даваа. Үүний ард өчнөөн бухимдал, хэрүүл, их хөдөлмөр, нарийн тооцоолол, тархи ажиллах зүйлүүд бий.

-“Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай та хоёрыг урлагийнхан хэрхэн ялгаж дууддаг вэ?

-Том Шагай, жижиг Шагай гэдэг. Хоёулаа Хэнтий аймгийн гаралтай, жүжиглэдэг, хөтөлдөг, бидний хоёр дүү гар бөмбөг тоглодог гээд ижил тал их бий. Урьд нь андуурах явдал цөөнгүй байсан. Одоо “Мөрөөдлийн театр”, “Фантастик”-аараа овоглож, ялгарч байна даа.

-Та ихэр хүүхэдтэй гэсэн үү. Ихрийн удамтай юм уу?

-Миний ч, эхнэрийн минь ч талд ихэр байсан гэдэг. Би 20 настайдаа, амьдралд эрт орсон. Гурван охины хоёр том нь ихэр. Мөр бүтэн амьдрах гээд үзээд л байна даа.

-Ихэр хүүхэдтэй байх ямар вэ?

-Ёстой сайхан. Ихэр гэлтгүй үр хүүхэдтэй байна гэдэг өөрөө аз жаргал. Диваажингийн оронд халах халуун, хөрөх хүйтэнгүй, уйлах нулимсгүй жаргалтай тоглож байсан сахиусан тэнгэрүүдийг дэлхий гэх гаригаас миний хүү ээж, аавдаа ир гэж хүмүүс дуудчихаад зовоодог тухай нэг зохиолоос уншиж байсан. Сахиусан тэнгэрүүдийг дуудчихаад ирсэн хойно нь аав нь архи ууж, ээж нь зодоод, өлсгөөд байж болохгүй шүү дээ. Ээжүүд бол биеэсээ амь төрүүлдэг учир тэднээс өөр юу хүсэх вэ, яриангүй агуу хүмүүс. Аавууд амьдралын төлөө унтах нойр, идэх хоолоо хасаж, гар, хөлөө хөдөлж чадахаа больтол зогсолтгүй зүтгэх үүрэгтэй. Би хүүхдүүдийнхээ төлөө чадах бүхнээ зориулна. Монголын үрс маш олон болтугай.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
71.33.195.206 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч