Алимнууд юу өгүүлнэ вэ

2015 оны 10 сарын 04

Эдгээр алим танд таны тухай хэлж өгнө. Тэгэхээр та юуны өмнө “хөөрхөн” харагдсан нэгийг нь сонгоорой. Өөрөөр хэлбэл, идэхийг хүсэж буй  алимаа сонгоод, өөрийн зан ааш, дотоод төлөв байдлынхаа  талаар сонсох учиртай.  

Алим №1-шулуун шударга

Та их шулуухан зантай хүн аж. Үнэнийг хэзээ ч бултуулахгүй байгаагаар нь хэлдэг шударга зантай гэсэн үг. Нөгөө талаасаа та хэзээ ч өөр санаа, зорилго агуулдаггүйгээс гадна та өөрийнхөөрөө үлдэхээс айдаггүй. Тодруулбал, хэзээ ч нүүрэндээ баг зүүдэггүй. Магадгүй энэ чанар тань аливааг цаг тухайд нь мэдрэхэд хүргэдэг. Та жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг, ер нь ямар ч зүйлд хэт түгшдэггүй. Дүгнээд хэлэхэд, та өөрийн гараар хураасан алимыг илүүд үздэг, үзэл бодолдоо үнэнч хүн.

Алим №2-эрч хүчтэй

Та их “дүрсгүй, зүггүй” маягийн хүн бөгөөд үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг. Уйтгарлаж суухыг та хэзээ ч мэдэхгүй, хүсэхгүй. Угаасаа амьдрал тань уйдах аргагүй. Нөгөө талаар бартаатай, адал явдалтай гэж болмоор. Тэрийг та өөрөө хайж олдог. Өөрөөр хэлбэл, та өөрийнхөө зохиосон өгүүллэгийн гол баатар нь. Тиймээс бүх зүйлээс та баяр баяслыг мэдэрдэг. Дүгнээд хэлэхэд, таны алим нялуун чихэрт дүрсэн биш, самартай шоколадаар бүрэгдсэн буюу та өөрийн амьдралыг босгож, амтыг нь тохируулж чаддаг хүн.   

Алим №3-сонирхол татагч

Та их сонирхолтой хүн. Хүмүүс таныг ингэж боддог. Харин та өөрийнхөө тухай арай өөр бодолтой. Та өөдрөг үзэлтэй, гоо сайхны мэдрэмж сайтай. Энэ нь бусдад урам зориг өгдөг. Таны амьдралд юу тохиолдов гэдэгт хүмүүс их анхаарч, чих тавьж, сонирхдог. Та яагаад ч юм бэ итгэл төрүүлэгч. Өөрөө итгүүлэхийг хүсэхгүй байсан ч, бусад хүн танд л итгэдэг. Дүгнээд хэлэхэд, амт нь хэзээ ч мартагдахгүй, идээд л баймаар тийм нэгэн гэртээ бэлтгэсэн алимтай жигнэмэг танд тохирно. Тодруулбал, та алим уу, алимтай жигнэмэг үү. Сонирхолтой л биш гэж үү.

Алим №4-итгэлтэй

Таны сонгосон алим итгэлтэй хүлэг л гэсэн үг. Таны үзэл бодол, мэдрэмж, үйл хөдлөл тууштай. Та заримдаа их баригдмал, ичимхий болж, ярихаас сонсохыг илүүд үздэг. Гал, усны гашуун зовлонд унасан ч, баяр хөөрөөр багтаж ядсан ч ер нь ямар ч үед танд итгэж, найдаж болох хүн.  Эцэст нь дүгнэхэд таны амттан бол дөнгөж чанаад гаргасан алимны халуун чанамал буюу таны дэргэд хэн ч тайван, энэрэнгүй, тав тухтай байна.

Алим №5-баяр баясгалан

Таныг хараад яагаад ч юм бэ баяр баясал төрдөг. Та бүх талаар хангалуун, дүүрэн сайхан амьдардаг хүн. Ямар нэгэн байдлаар адреналин ялгаруулах шаардлага танд алга. Та аливаа зүйлийн амт, үнэр, аялгууг өдөр бүр үнэлж, дүгнэж, мэдэрч чаддаг. Тэр бүү хэл ердийн зүйл ч таны хувьд ер бусын гайхамшигтай байдаг. Учир нь та өөрөө аливааг тэгж хийдэг. Чин сэтгэлийн аз жаргал  энгийн, жижигхэн зүйлд оршдогийг мэдэрсэн учраас та хорвоог, амьдралыг бүрэн утгаар нь мэдэрч чаддаг аж. Эцэст нь дүгнэхэд та бол алимаар хийсэн зөөлөн, халуун боорцог. Хүн бүр л тийм амттанд дурлах нь гарцаагүй.

Алим №6-гярхай  

Та их хурц ухаантай, гярхай ажигч нэгэн. Сэтгэл тань цагаан, бас бат бэх.  Та алхам бүртээ сэтгэж, ажиглаж байдаг. Хэдийгээр та төрөлхийн чалчаа, нийтэч биш ч гэсэн хэрэгтэй үед, найзынхаа төлөө баясгалантай байж, хангалттай яриа дэлгэж, хүмүүстэй хөгжилтэй, нийлэмжтэй байж чаддаг. Гэхдээ тийм байхыг та огт хүсээгүй.  Товчдоо, та бусдын төлөө хөгжилдөж чаддаг. Дүгнээд хэлэхэд, та бол бяслагаар даруулан уух алимны дарс. Та хэрэгтэй үед оргилж, сагаж чадна.