Үзэл бодол: Олдвороосоо чухал нь хүн

2015 оны 10 сарын 07

 

2015 оны есдүгээр сарын 2-нд УИХ гишүүн Ц.Оюунгэрэл Нью Йорк хот дахь “Америкийн Байгалийн Түүхийн Музей” дээр хүрэлцэн ирж, Рой Чапман Эндрюсийн удирдсан шинжлэх ухааны экспедицийн 1922, 1923 болон 1925 онуудад Монголоос цуглуулан судалсан динозавруудыг Монголд буцаан авах талаар ярилцлаа. Миний бие энэ асуудлын талаар байр сууриа нээлттэй илэрхийлэх хэрэгтэй гэж бодлоо.

 Юуны ѳмнѳ асуух зүйл бол 1920-иод оны үед “Америкийн Байгалийн Түүхийн Музей” Монголтой байгуулсан гэрээнийхээ заалтуудыг бүрэн биелүүлсэн үү гэдэгт байна. Миний үзэж байгаагаар аль аль тал нь үүрэг амлалтаа биелүүлээгүй. Үүнд: Монголын тал тус экспедицийг зогсоох болсон шалтгаанаа бүрэн тайлбарлаагүй гэтэл Америкийн тал Монголд ѳгѳх ёстой байсан хѳхтѳн амьтдын олдворуудыг одоо болтол ѳгѳѳгүй байгаа. Хоёр тал энэ гэрээний эдгээр асуудлуудыг нилээд сайн мэдэж байсан ч 1990 оны эхээр Монголын тал тус музейн эрдэмтдийг нутагтаа хүрэлцэн ирж ажиллахыг урьсан. Тэр үед ѳмнѳх гэрээгээ бодвол арай дээр болзолтойгоор шинэ гэрээ хийсэн бѳгѳѳд энэ хамтын ажиллагаа одоог хүртэл үргэлжиж байгаа. Шинээр хийсэн энэ гэрээгээр бол 1990 оноос хойш цуглуулсан олдворууд нь Монгол улсын ѳмч бѳгѳѳд судлагдсаныхаа дараа заавал буцах ёстой гэсэн заалтыг оруулсан байдаг. 1990 оноос хойш цуглуулагдсан олдворууд нь ѳмнѳх олдворуудыг бодвол тоо ширхэгийн хувьд олон, хадгалалтын чанар маш сайн, шинжлэх ухааны хувьд ач холбогдол ѳндѳртэй.

Хэрэв болдогсон бол зѳвхѳн Нью Йоркоор зогсохгүй Москва, Варшав гээд дэлхийн улс орноор тархан байгаа Монголынхоо бүх олдворуудыг Монголдоо буцааж аваачмаар байна.

 

Хэрэв болдогсон бол зѳвхѳн Нью Йоркоор зогсохгүй Москва, Варшав гээд дэлхийн улс орноор тархан байгаа Монголынхоо бүх олдворуудыг Монголдоо буцааж аваачмаар байна. Тэгвэл Монголын маань палеонтологчид, судлаачдад судалгаа хийхэд хичнээн амар байх билээ. Гэхдээ би прагматизм үзэлтэй бѳгѳѳд “Америкийн Байгалийн Түүхийн Музей” ѳѳрийн нүүр царай болсон Эндрюсийн цуглуулсан олдворуудыг буцаан ѳгнѳ гэдэгт эргэлзэж байна. Тиймээс Ц.Оюунгэрэл гишүүний олдворууд буцаах чармайлт талаар болоход Монголын олон нийт тус музейд хэт дүргүйцлээ илэрхийлэх болно. Аль аль талдаа үр дүн муутай энэ байдлаас яаж зайлсхийх вэ?

Миний хувьд хэлэхэд олдвороосоо түрүүн хүмүүсээ тэргүүнд тавих хэрэгтэй гэж хэлмээр байна. 1920-иод оны олдворуудад анхаарал тавьж байхын оронд хэрэв энэ музей Монголд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй л байгаа бол палеонтологийн чиглэлийн мэргэжилтэнгүүдийг маань бэлдэж ѳгѳхийг шаардах хэрэгтэй. Үүнийг бол тэд хийж чадна. Тус музей нь жилд 500 000 ерѳнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдэд танин мэдэхүйн боловсрол олгодог ба олон улсын хэмжээнд үнэлэгдэх, нѳлѳѳ бүхий, чадвартай палеонтологчидыг байнга бэлтгэдэг. Энэ музей ер нь Монголын палеонтологчдыг бэлдэж байсан юм болов уу гэж бодож байж магадгүй. Харамсалтай нь 1990 оноос хойш 25 жилийн хугацаанд ганцхан хүн бэлдсэн тэр нь би. “Америкийн Байгалийн Түүхийн Музей” үүнээс илүү зүйлийг Монголд хийж ѳгч чадна. Цаг нь оройтохоос ѳмнѳ Монголд мэргэжилтэн бэлдэхэд туслах нь чухал байна.

Монголын палеонтологийн хѳгжлийн байдал сүүлийн 50 жилийн хугацаанд сулрах байдал руугаа одоо орж байна. Хэдийгээр Т.Батаарын асуудал олон нийтэд динозаврын талаар мэдээлэл ѳгсѳн ч Монголын цѳѳхѳн хэдэн палеонтологчидын нѳхцѳл байдал хэцүүхэн хэвээрээ.

Юуны ѳмнѳ, динозаврын асуудлыг улс тѳрийн асуудал болгож байна. Шинээр музей барьж динозавруудаа байрлуулахын оронд МАХН-ын хамааралтай гэсэн байрыг шүүхээр албадан авч динозавруудыг байрлуулсан. Энэ нь хоосон ялалт болсон. Лениний музейн барилга нь шаардлага хангахгүй, халаалт байхгүй, дусаал гоожсон, хэцүү байдалтай болсон байр. Шинээр байгуулагдсан динозаврын музейн ажилчид чадлаараа зүтгээд л байдаг тэдэнд хѳгжих боломж, бололцоо байдаггүй.

Шинээр байгуулагдсан динозаврын музейн ажилчид чадлаараа зүтгээд л байдаг тэдэнд хѳгжих боломж, бололцоо байдаггүй.

 Одоогоор гэхэд тус музейд мэргэжлийн палеонтологич байхгүй! Яагаад, яагаад гэвэл Монголын палеонтологчидийг бэлдэх тал дээр хэн ч анхаарлаа хандуулахгүй байна.

 

Хэдийгээр Монголын олдворуудын талаар шинжлэх ухааны бүтээлүүд олноороо хэвлэгдэж байгаа ч гэсэн манай олдворууд дээр ажиллаж байгаа гадны эрдэмтэд, оюутнуудын тоо улам л нэмэгдээд байдаг гэтэл Монголын палеонтологчидын тоо багасаж байна. Одоо энэ байдал ѳѳрчлѳгдѳхгүй яваад байвал палеонтологчид бид ѳѳрсдѳѳ Т.Батаар шигээ мѳхѳх нь байна шүү.

1920-иод оны үед “Америкийн Байгалийн Түүхийн Музей” Монголоос хѳѳгдѳж гарсан нь Монголд хохиролтой зүйл болсон. Учир нь Монгол ѳѳрсдийн палеонтологчид, мэргэжлийн ажилтан нараа бэлдүүлээд авахын оронд 30 гаран жил энэ салбараа идэвхгүй явуулж байгаад, Оросын тусламжтайгаар анхны мэргэжлийн палеонтологчид бэлтгэгдэх боломж гарсан. 1

1920-иод оны үед “Америкийн Байгалийн Түүхийн Музей” Монголоос хѳѳгдѳж гарсан нь Монголд хохиролтой зүйл болсон. Учир нь Монгол ѳѳрсдийн палеонтологчид, мэргэжлийн ажилтан нараа бэлдүүлээд авахын оронд 30 гаран жил энэ салбараа идэвхгүй явуулж байгаад, Оросын тусламжтайгаар анхны мэргэжлийн палеонтологчид бэлтгэгдэх боломж гарсан. 

Хэрэв Америкийн музейн экпедиц дахин хѳѳгдѳж гарах болбол хэнээр ирээдүйн палеонтологчидоо бэлдүүлэх үү. Мэдээж энэ музейн хувьд нилээд зүйл бас алдана. 25 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаад ахиад 2 дахиа хѳѳгдѳж гарах болно. Тэгэхээр аль аль талдаа түүхийг ахин давтахгүй байхыг хүсмээр байна.

 

Палеонтологич Минжингийн Болорцэцэг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.67 ene erdemtnii uarij baigaa zuv umaa .Xoish uee syrgaxad anxaapie.