Монгол гар урчууд Нью-Йоркийн загварынхантай хамтарна

2015 оны 10 сарын 07

2010 онд байгуулагдсан Нью-Йоркийн загварын брэнд "Maiyet" өвөрмөц загвар бүхий коллекцоо танилцуулжээ. Сүүлийн үед бүхий л салбар натураль буюу аль болох байгальд ойр технологи, шийдлийг эрхэмлэх болсон. Тэгвэл тус брэнд ч бас эл чиг хандлагыг загварын ертөнцөд оруулж ирж буйгаа зарлаж байгаа аж.

"Maiyet" дэлхийн өнцөг булан дахь үндэсний угсаатнуудын хувцас, хэрэглэлийн өвөрмөц уламжлалыг орчин үеийн загвартай хослуулж, илүү чамин тансаг байдалтай болгожээ. "Alexander Wang", "Jason Wu"-д ажиллаж байсан загвар зохион бүтээгч Деклан Кирни эхний коллекцио Нью-Йорк хотноо болсон загварын долоо хоногийн үеэр танилцуулсан бөгөөд үзэгч болон шүүмжлэгчид ч өндрөөр хүлээн авсан байна.

Тус брэнд дараагийн цувралаа 2016 оны хавар зуны загварыг танилцуулах үеэр үзэгчдэд толилуулах аж. Ингэхдээ Перу, Энэтхэг, Монгол, Кенийн гар урчуудтай хамтран хувцаснуудаа урлахаар болжээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД