Цагаан одой бол “сансрын зомби”

2015 оны 10 сарын 23

Тойрог зам дахь гаригийг цагаан одой залгидаг болохыг эрдэмтэд анх удаа ажиглажээ. Манай нарны аймаг ч ийм байдлаар сөнөж болох юм гэж эрдэмтэд үзсэн байна. Цагаан одой бол нартай харьцуулахад хэмжээ, гэрэл багатай ч өндөр температурт шатаж буй од. Масс нь нарныхтай ойролцоо учраас бодисын нягт нь маш их. Сансар огторгуй дахь бүх одны 3-10 хувь нь цагаан одой. Эд бол нэгэн цагт хүчилтөрөгч, нүүрстөрөгч, гели болон нимгэн усан бүрхүүлээс тогтож байсан, нар шиг оддын үлдэгдэл юм. Нэлээд хүйтэн, шар, улаан өнгөтэй оддыг багтаасан энэ одны ангийг хувьслынхаа төгсгөлийн шатанд яваа гэж одон орончид үздэг. Хөгширч байгаа ийм одод ойролцоох биетүүдийг залгадаг тухай сонирхолтой судалгаа Оросын “Байгаль” сэтгүүлд нийтлэгджээ. Тойрон эргэлдэх гаригуудаа залгидаг эдгээр оддыг дээрх судалгааны багийн эрдэмтэн, Кембрижийн их сургуулийн Харвард-Смитсоны төвийн астрофизикч Андрей Вандерберг эдгээр одыг “сансрын зомби” гэж нэрлэжээ. Нар ч бас цагаан од. Тэгвэл нар хэзээ нэгэн цагт манай дэлхийг залгих юм болов уу. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.202 bayarlaa sonin niitlel baina.