ХААЛТТАЙ ЦИРКИЙН ХӨШИГНИЙ ЦААНА

2015 оны 11 сарын 04

Гал улаан манеж. Хүрэн хөшиг...Дугариг танхимыг нь дүүргэн цугласан үзэгчид циркт гайхамшгийг мэдрэх ганц л зорилготой очдог.

Бүтэлгүй, мунгинуу алиалагчтай хамт хөгжилдөж, бүр биднээс дээгүүр дүүлэн нисэх гимнастикчдыг нүд салгалгүй харж, бие биетэйгээ холбогдсон итгэлээсээ өөр ямар ч хамгаалалтгүй хэрнээ итгэл төгс, дүүлэн нисэх акробатчдыг үзэх гэж цугладаг.

Бага насных нь дурсамжид цирк холбоотой байдаг 1970-1980- аад оныхон үүнийг илүү сайн мэдэх байх. Харин бидний хүүхдүүд, хойч үеийнхэн ийм дурсамжаар сэтгэлээ баясгахгүй л болов уу.

Учир нь тэдэнтэй хамт хөгжих, өрнөх ирээдүй Монголын циркийн урлагт байгаа эсэх нь эргэлзээтэй.

Байнгын тоглолт нь цөөрч, гадаадын жүжигчдийг урьж ирүүлэхгүй л бол үзэгчдээ урин дуудаж чадахаа больсон энэ салбарт шинэчлэл эрхгүй үгүйлэгдэж байна.

Арваад жилийн өмнө энэ байгууллагыг шинэчлэх хэрэгтэй гэж үзээд төсвөөс хасаж бие даан ажиллуулж, дараа нь эргээд улсын мэдэлд авч, эцэст нь менежментийн хувьчлал явуулж, түүнээсээ хойш хоёр жилийн дараа худалдсан байдаг.

Дэлхийн олон оронд хувийн цирк амжилттай хөгжиж, өрсөлдөж, шоу тоглолтоороо үзэгчдийг баясгаж байгаа учраас үүнийг буруутгах аргагүй.

...Циркийн сургуулийн сурагчдыг бэлтгэл хийлгүүлэхийн тулд урсгал зардлаа тооцоолон улсаас сар бүр 15 сая төгрөгийн төлбөр авахаар гэрээлсэн Үндэсний циркийнхэн одоо дараа дараагийн түрээсийн гэрээгээ үзэглэсээр байна...

 

Харамсалтай нь, улсдаа ганцхан байгаа мэргэжлийн урлагт зориулсан барилгыг зориулалтынх нь дагуу ашиглахгүй түрээсийн байр, байгууллага болгож буй нь харамсалтай.

Хувьчлагдахаасаа өмнө жүжигчдээ цалинжуулан ажиллуулж, тогтмол тоглолт хийж, амьтдаа сургаж байсан.

Харин одоо бол конторын буюу тус Монголын үндэсний циркийн санхүү, удирдлагын хэлтсийнхнээс өөр орон тооны ажилтангүй, жүжигчидтэйгээ тусгай гэрээ хийн ажиллаж байна.

Гал улаан манеж, хүрэн хөшигнөөс цааш юу байгааг үзэгчид мэдэхгүй. Энэ байгууллагыг удирддаг хүмүүсийн ширээн дээр ямар утгатай гэрээ хөглөрч, циркийн урлагт хайртай жүжигчдээ ямар болзлыг мохоодгийг төсөөлөхгүй.

Монголын үндэсний циркт бэлтгэл хийхийн тулд нэг жүжигчин цаг болгоноороо тооцоо хийж төлбөр төлөх учиртай. Төлбөрөө бэлэн мөнгөөр эсвэл тоглолтоороо төлж болно. Тэдний санал болгосон ямар ч тоглолтод үг дуугүй оролцох учиртай.

Нэг үгээр бол АСА циркийг түрээслэн тоглолт хийж байгаа дуучин, жүжигчин, хүүхдийн телевизийн хөтөлбөрийн шоу гээд юунд ч хамаагүй оролцож байж л өрөө төлж болох нь.

Циркийн сургуулийн сурагчдыг бэлтгэл хийлгүүлэхийн тулд урсгал зардлаа тооцоолон улсаас сар бүр 15 сая төгрөгийн төлбөр авахаар гэрээлсэн Үндэсний циркийнхэн одоо дараа дараагийн түрээсийн гэрээгээ үзэглэсээр байна.

Олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн уралдаанд амжилт гаргаж, Монголын үндэсний циркийн жүжигчид хэмээн зарлуулж байсан хамтлагт ч давуу эрх олгохгүй бололтой. Хувийн циркт бэлтгэл хийх гэж л байгаа бол төлбөрөө төлөх ёстой гэдэг зарчим үйлчилнэ.

Гэхдээ Улсын циркийг хувьчлан авсан эзэд нь энэ урлагийн талаар илүү их мэдлэгтэй, шоу тоглолт хийж зах зээлд борлуулах бодлоготой байсансан бол жүжигчид тэдний ямар ч хүнд хэцүү гэрээг хүлээн зөвшөөрөх байсан байх.

“Монголын циркчид эх орондоо олигтой тоглолт хийдэггүй хэрнээ гадаадад очихоороо сайн тоглодог” гэдэг шүүмжлэл байдаг. Харин гадаадын аль ч орны цирк Монголын циркчдэд тогтмол цалин олгож, байр сууцаар хангаж, бэлтгэл хийх нөхцөлийг нь бүрдүүлж чаддаг учраас тэд аялан тоглохыг илүүд үзэх нь аргагүй.

Нэгэн цул, төгс хөгжсөн, том бүтэцтэй, нэгдмэл урлагийг хэсэг хэсэг болгон тарааж, хүчийг нь сулруулан, жүжигчдээ олон хуваах хэнд ч ашиггүй. Чанартай үзүүлбэр, шилдэг тоглолт одоогийн нөхцөл байдалд бий болох ч боломжгүй.

Эцэг, эхийнхээ чихийг халууцуулж, үргэлж л чичлүүлэхийг хүсдэг хүүхэд байдаггүйтэй адил Монголын үндэсний цирк улсынхаа соёл урлагийн салбарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бодлогоо өөрчилж, илүү сайхан боломжуудыг нээж, ирээдүйгээ сайжруулаасай.

Гадаадын жүжигчдийг урьж ирүүлээд тоглуулахаар 15-25 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг худалдан авч, үзэгчид цирк үзэж байна. Тэдгээр жүжигчдээс ч илүү ур чадвартай хүмүүс Монголын жүжигчдийн дунд бий.

Тиймээс ганцхан бодлого, илүү сайн төлөвлөгөө бас сэтгэл дутаад байх шиг. Урлагийн бүтээл туурвихын тулд бүхэл бүтэн баг ажиллахын зэрэгцээ залгамж халаагаа тасралтгүй бэлтгэн, тэдний авьяасыг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгож, чанартай туурвилын төлөө зүтгэдэг.

Гэтэл өдгөө циркт Уран сайхны зөвлөл, мэргэжлийн найруулагч, багшийн аль нь ч алга. Том тоо, давсан хүсэл тэмүүллээс илүүтэй өв соёл, хүүхэд багачуудаа хүмүүжүүлэх ухаантай бодлого чухал юм шүү. Циркийн урлагийг Монголд мөхөөлгүй, гэрэлтэй ирээдүйг бүтээхийг л хүснэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.71 Tsirkiin bairiig tureesnii gazar bolgood gereet bagsh suragchidaa surguuli beltgel hiih zai talbaigui bolgon shahan havchij baigaag harahad uneheer haramsaltai. Yag odoo l gehed uran nugaraltiin Norovsambuu bagsh huuhduudee beltgel hiilgedeg oroog aldah shahan bgaa Odoo hiij bgaa oroog n tureesleed tald n hurehtei ygyitei jijig oroond oruulah gej baigaa tuhai Norovsambuu bagshiin ooriih n gomdoltoi setgel zovnison yariag sonsood uneheer orovdsoon. Asa tsirkiin udirdlaga ingej bas arai bolohgui ee.
49.0.154.9 монголын циркийг улсаас дэмжихгүй байгаад үнэхээр харамсаж байна .Манай циркчидын ур чадвар гадаад циркчидээс хавьгүй дээр чадвартай байдаг.Зөв бодлого явуулж циркийн урлагийг ард түмэндээ түгээсэн хүүхэд бүр цирк үзэх боломж бололцоог олгож үргэлж тоглолт зохион байгуулж байвал зүгээр байна.Тогтсон ажилтан жүжигчидтэй байж л энэ урлаг хөгжинө.Хувьчил
103.57.94.98 tsirk yavj l bga shtee.yaah gej ingej negnee doosh ni tataj baidag yumbee.uvaigui amitad.tsirkchid uursduu tsirkee nuraadagaa nuraagaad dampuu bsaisan shtee.
103.57.94.98 Таны хариулт Сэтгэл эмзэглүүлсэн бодит нийтлэл байна. Хөхрөлдөөндөө хөддөггүй хөх асар өдгөө үйл ажиллагаа нь хөлдсөн гэхэд хэлсдэхгүй өнөдөр 70 гаруй жил хөгжсөн циркийн урлагийг халуун сэтгэлтэй хэдхэн хүн үүрч яваа болохоос байрыг нь булааж авсан нөхөд түрээс авч мөнгө хийхээс циркийн урлаг хөгжүүлэхэд өвлүүлэхэд санаа зовохгүй бололтой.
  • 2015 оны 12 сарын 02
103.57.94.98 tegsenshteee bolij uz
  • 2015 оны 11 сарын 07
103.57.94.98 Uursduu nuraadgaa nuraagad gj yu yrin w? Bitgii ingej bodloggvi ym helj bldaa
  • 2015 оны 11 сарын 05
59.153.113.105 Yostoi unenii taliig denduu bish baigaagaar ni buchsen baina shuu
59.153.113.105 Tsirkchid bid nar gadaadiin ornuudaar ajilj baigaad mongoldoo ireheeree ajilgvichvvdiin egneend shuud ordog asa tsirk togtmol toglolt tsalin huls gej yuch baidaggvi uursduu Bor zvrheeree gereegee olood yvahaar tsalingiin 10% avdag uguhgvi bol tsirkrvv Orono gej sanahiinch hereggvi yr ni hetsvvdee agaariin nomer shidelttei acrobat zereg tom nomeruudad undur zaal zailshgv shaardlagatai baidag bolohoor 10 sar gadaadad ajillaa gej bodohod ajilsan hugatsaagaaraa tsalingiihaa huviig tuldug zuvhun gants 2 sar beltgel hiihiin tuld Yr ni bicheed baival duusahgvidee tsirkiin tuhai ...
  • 2017 оны 11 сарын 05
59.153.113.105 Ystoi vnen yaj medj bichsenig ni bvv med.hamgiin gol ni ene sedev yrihad dendvv hetsvv.Uchir ni urlag soylin mash tom salbar boloh enehv urlag mongol dahi jinhene tsirkin ungu turh dotorh zviliig yrihiin bol ene baitugai itgemergvi muu medeenvd bii.gadnas ni harj nugu l saihn bagin dursamjara tusulj yvdag tsirk ni dotroo orhoor iim tiim baidagig tusuuluhchgvi. Ugasa nvder vzegvi dotor ni orj medegvi zvilde hen itgehvde. argachgvi. hamgin gol ni ene zvilig yrij ym bl dendv tom asudaltai uchirna. Tiim l uchiras dugarh hvn baidggviges vvdej odogin baidaltaiga nvvr tulsan ni ene.adgin naad zahin jishe ymar hvitend ter uyan hatan saihan biy haatai urlagin od bolj gylalzah ter egel bus hvn bolj beltgegdej bga hvvhed zaluus ter hvitend heni shaltand yaj beltgele hiideg bolhig medehchgvi. iim l uchiras hvni ys hvn chanar hiij bga ajilinha tulu boly uurinhu ydaj ner tur zuv shn amidralin tulu vvni dr suuj bga hvmvs handlaga uurchilvulch bvh berhshel ard hotsorh ni bvv hel niigeminhe chig handlagiigch uurchluh neg shn zam ni bii bolno biz.uchvvhen setgel gargaach...
  • 2017 оны 11 сарын 04
59.153.113.105 Таны хариулт ...ter tureesiin geree bol arai dendnee huuhduud ni tend l surch ted l ter urlagiig avch yavah ni oilgomjtoi bhad huvid shiljuulsen geed ulsaas tiim ih mongo neheheesee ichmeer yum er ni niigemdee huleeh uurgee medej baimar l yum da
  • 2015 оны 11 сарын 05
59.153.113.105 hutsvaa
  • 2015 оны 11 сарын 05