Монголын 17 дахь топ модель энэ сарын 30-нд тодорно

2015 оны 11 сарын 16

Жил бүр шинэ оны өмнө ирэх жилийн хувцас загварын өнгө төрхийг тодорхойлох “Гоёл” наадам болдог. Монголын дизайнеруудын холбооноо санаачлан 1989 оноос хойш зохион байгуулж буй эл наадмын хүрээнд 2000 оноос хойш Монголын шилдэг загвар өмсөгчийг тодруулах “Топ модель” өргөмлөл өгдөг болсон билээ. Хамгийн анх Э.Одгэрэл, Д.Болормаа нар топ модель болж байсан юм. Тэгвэл ирэх сарын 30-нд Соёлын төв өргөөнд болох “Гоёл 2016” наадмын үеэр Монголын 16 дахь топ модель тодорно.

Ноос, ноолуур, үслэг эдлэл, өдөр тутмын хувцаслалт, авангард зэрэг төрлөөр болдог “Гоёл” наадмын бүрэлдэхүүнд энэ жилээс нүүр будагч, үсчид багтаж байгаа бөгөөд тэднээс шилдгийг нь тодруулахаар болсон байна. Наадмын өмнөх “Загварын долоо хоног” арваннэгдүгээр сарын 26-нд “Блү скай” цамхагт болох аж.

Энэ жил “Гоёл” наадамд оролцох загвар зохион бүтээгч, гоо сайханч, үсчдийн тоо нэмэгдэж байгаа учраас 16-17 удаагийн шоу төлөвлөсөн гэнэ. Хувцас загварын хамгийн том наадмын тайзнаа алхах загвар өмсөгчдийг гурван шатны шалгуураар тодруулах аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД