Сүхбаатар, Дорнод аймгийн авьяастнууд ”Нарны орон”-ы дууллаа дэлгэнэ

2015 оны 11 сарын 19

 

Наран мандах зүгт аж төрдөг Монголын авьяаслаг уран бүтээлчид хамтран Дорнод, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод гурван цуврал тоглолт хийхээр болжээ. Дорнод, Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрын шилдэг уран бүтээлүүдийг олонд таниулж, хоёр театрын уран бүтээлч, авьяастнуудыг алдаршуулан зүүн бүсийн соёлын онцлогийг харуулах зорилгоор энэ хамтарсан тоглолтыг хийх гэж буй аж. 67 жилийн түүхтэй Дорнод аймгийн Хөгжимт драмын театр орон нутагт симфони найрал хөгжмийг бүрэлдүүлж, өдий хүртэл урын сангаа баяжуулж яваагаараа ялгардаг бол 28 дахь жилтэйгээ золгосон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын драмын жүжиг, үндэсний урлагийн бүтээл түлхүү туурвидаг.

Хоёр театрын хамтарсан тоглолт арваннэгдүгээр сарын 26, 27-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, 29-нд Улаанбаатар хотод Соёлын төв өргөө, ирэх сарын 1-нд Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрт болох аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД