С.МАРСО: “Камерын өмнө нүцгэлснээс нүүрэндээ бялуу наалгасан нь дээр”

2015 оны 11 сарын 19

Софи Марсо, Холли Берри хэмээх үзэсгэлэнт бүсгүйчүүдэд адил, төстэй зүйл нэлээд бий. Мэдээж, хамгийн түрүүнд тэд гайхалтай үзэсгэлэнтэй, тэгш сайхан бие хаатай. Хоёулаа жүжиг­чин. Тэд морь жилтэй, ирэх онд тавин насны босго алхана. Мөн хоёулангийнх нь аав жолооч байжээ. Үүнээс гадна тэд амьдралдаа хэд хэдэн удаа гэрлэж, салжээ. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, Софи Марсо, Холли Берри хоёр алдарт тагнуулч Бондын тухай цувралд тоглосон. Тиймээс “Esquire” тэднийг “Дугаар 007” тусгай дугаартаа онцолжээ.