Монголын загварын ертөнцийн 16 ТОП МОДЕЛЬ

2015 оны 11 сарын 19

 

Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн үе үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдөд “Топ модель” цолыг 2001 оноос олгох болсон. Хов, жив хэрүүл шуугианаас нэр нь салдаггүй “Топ”-уудын хэн нь жинхэнэ шилдэг байв аа. Үүнийг дүгнэх эрхийг танд үлдээе.

Энэ сарын 30-нд “Гоёл 2016” наадмын тайзан дээр 17 дахь топ модель тодорно. Өдий хүртэл тодорсон 16 топ моделийг эргэн сануулъя.

1.   Э.Одгэрэл
“Мөнхийн залуу” гэсэн тодотголтой энэ сайхан бүсгүй 1986 оноос загвар өмсөж эхэлжээ. 20 гаруй жилийн туршлага, сайхан бие нь түүнийг өдгөө хүртэл тайзнаас буулгаагүй юм. 2001 онд анхны топ модель цол хүртсэн нэгэн. 1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Тэр одоо ч эрэлттэй загвар өмсөгч хэвээрээ байгаа. “Гоёо”, “Орифлейм” ХХК зэрэг топ компаниудтай хамтран ажиллаж, олон ангит болон уран сайхны кинонд тоглож, шоу хөтөлж байгаа энэ бүсгүйг мөнхийн гоо үзэсгэлэн нь чимсээр байна.


2. Д.Болормаа
“Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа 1990 оноос загвар өмсөж эхэлжээ. 2001 онд Э.Одгэрэлийн хамт Топ модель цол хүртсэн аж. Монголын төдийгүй “Азийн топ модель” хэмээн үнэлэгддэг тэрбээр анх шилмэл загварын ордонд оёдолчин хийдэг байжээ. Тухайн үед тус компани өөрийн бүх загвар өмсөгчдөө давхар ажил хийлгэдэг байсан нь энэ юм. 40 гарсан ч байраа тавьж өгөх болоогүйгээ нотлон тайзнаа гунхсаар байгаа тэрбээр 30 настайдаа өөрийн гэсэн загварын агентлагтай болсон юм. Д.Болормааг топ загвар өмсөгч төдийгүй сайн багш гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Түүний шавь нарын тоо хэдийнэ 3000 хол давжээ. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төрсөн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Д.Цолмон
2002 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн түүнийг MCS компанид ажилладаг байсан гэхээр өөр тодорхой мэдээлэл олж чадсангүй. Гурав дахь топ маань 1975 оны
наймдугаар сарын 12-нд төржээ. Анх 17 настайдаа загварын тайзнаа гарч байжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Ч.Туяацэцэг
Топ модель Д.Цолмонтой үй зайгүй нөхөрлөдөг түүний хувьд “Гоёл 2003” наадмаас  энэ өргөмжлөлийг хүртжээ. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр 1978 оны дөрөвдүгээр сарын 9-нд төржээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5. Х.Ундраа 

Тэрбээр 1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлсэн. Түүний хувьд гоо сайхан биеэс илүү мэдлэг боловсролыг эрхэмлэдэг. Тэрбээр  “Гоёл 2004” наадмын  “Топ модель” юм. Өдгөө АНУ-д амьдардаг аж.

 

 

 

6. Т.Баярзул
Ардын бүжгээр бага байхаасаа хичээллэж балетчин болохыг мөрөөддөг байсан охин загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлэн 2005 оны “топ”-оор шалгарч байсан. Хэн ч харсан энгийн бөгөөд эрхэмсэг төрхийг өөртөө нэгтгэж чадсан түүнийг цуутай хүүхнүүдийг дайрдаг хов жив харин тойроод өнгөрсөн гэлтэй. Балетчин болох мөрөөдлийг түүний 174 см өндөр нуруу нь үгүй хийсэн ч нэр хүндтэй загвар өмсөгчийн эгнээнд авчирсан юм.


 

 

 

 

 

 

 

 

 

7. Д.Пүрэвсүрэн
“Гоёл 2006” наадмын Топ модель өргөмжлөлт Д.Пүрэвсүрэнг алтны магнатын экс эхнэр гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Жүжигчин мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөхийн зэрэгцээ загварын салбарт хүчтэй өрсөлдөгч хэвээр байгаа түүний тоглосон “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Гоёлын даашинз”  кино нэлээд амжилт олсон. Тэрбээр  2002 онд “Ганга гоёл” загварын агентлагт хичээллэж
эхэлснээр загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 


8. Г.Уранцэцэг
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэг хэдэн жилийн өмнө өөрийн агентлагийг байгуулан шавь бэлтгэж эхэлсэн. “Гоёл 2007” наадмаас  Топ өргөмжлөл гардсан тэрбээр 1997 оноос загвар өмсөж эхэлжээ. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн. 12 нас хүртлээ Германд амьдарч
байсан гэдэг. Тэрбээр манай шилдэг загвар өмсөгч нарын нэг Т.Оюунтуяагийн шавь юм. 2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг амжилттай төгссөн аж.

 

 

 

 

 

 

 

 


9. Г.Алимаа 
1998 оноос загварын тайзнаа алхсан түүний анхны мэргэжил нь хүнсний технологич. Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2008 онд “Топ модель” цол хүртсэн аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


10. О.Уянга
Отгон топ 14 наснаасаа загвар өмсөж эхэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн ангийг дүүргэсэн тэрбээр чадварлаг загвар өмсөгч. Түүний биеийн харьцаа нь 84х58х89.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

11. Ч.Уранбилэг

22 дахь удаагийн “Гоёл” наадмаас топ модель шагнал хүртчихээд “13 жил мөрөөдсөн шагналаа авлаа” гэж хэлсэн хүн бол Ч.Уранчилэг. Жил бүрийн “Гоёл” наадмын өмнө топуудын сунгаанд нэр нь дээгүүр эрэмбэлэгддэг байсан түүнийг энэ шагналыг авахад олон хүн өмнөөс нь баярласан. Топ модель Д.Болормаагийн шавь тэрбээр одоо барилгын салбарт бизнес эрхэлдэг сурагтай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12. Э.Сэлэнгэ

21 настайдаа энэ өргөмжлөлийг хүртсэн Э.Сэлэнгэ дайчин бүсгүй. Хувийн агентлагаа нээж, телевизийн нэвтрүүлэгчээр ажиллахын зэрэгцээ бяцхан охин, нөхөр хоёртоо анхаарал тавьдаг Э.Сэлэнгэ маань 180 см өндөртэй. “Эра” агентлагаас гараагаа эхэлж, хожим нь “Шилмэл загвар” ХХК-ийн загварын дамжаанд олон жил багшилсан. “Би хэлбэрдэх дургүй”, “Би хэн нэгний ивээн тэтгэлгийг авч загвар өмсөгч болоогүй” хэмээн ам бардам хэлдэг топ модель Э.Сэлэнгэ гоо сайхны мэс заслыг таашаадаггүй гэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

13. Ч.Ундрах

12 жил загвар өмссөний эцэст 2012 топ модель болжээ. Монголын дизайнеруудын холбооныхон ч маш олон жил тасралтгүй, уйгагүй загвар өмссөн гэж түүнийг онцолсон. Үүний зэрэгцээ бусдыг сайхан харагдуулдаг нүүр будагчны ажлыг ч тэр олон жил хийжээ. Топ модель Х.Ундраагийн найз, топ модель Д.Цолмонгийн шавь түүнийг жинхэнэ мэргэжлийн модель гэж хэлж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14. О.Пүрэвдулам

"Сat Walk" охидын хамтлагийн ахлагч О.Пүрэвдулам “Гоёл 2013” наадмын топ модель. Тэрбээр МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. "Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model” хэмээх нэр хүндтэй шагнал хүртэж байсан тэрбээр “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005" тэмцээний “Best model”, “Miss sharp-2007" тэмцээний шагналтай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

15. С.Ариунбилэг

“Гоёл 2014” наадмын тайзнаас топ модель шагнал хүртсэн тэрбээр “Энэ наадмын тайзнаа 12 жил алхахдаа хэзээ ч шагнал горьдож оролцож байгаагүй. Гэнэтийн зүйл боллоо” хэмээн хэлсэн.13 наснаасаа загвар өмссөн тэрбээр мөн л Д.Цолмонгийн шавь. Түүний биеийн өндөр 176 см, биеийн харьцаа 86-62-91.Түүний нөхрийг О.Золбаяр, охиныг нь З.Цэцүүхэй гэдэг аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16. Х.Бадамгэрэл

“Андра Модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл бол отгон топ модель билээ. 2009 оны мисс тэрбээр 178 см өндөр, 51 жинтэй, биеийн харьцаа нь 86-59-87. Бизнесмэн мисс маань гурван эрэгтэй дүүтэй айлын ууган охин. Ээжийгээ хамгийн их үлгэрлэн, хүндэтгэж явдгаа ярилцлага бүртээ дурдсан байдаг.

 

 



АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.177.28 арай ч дээ
66.181.177.28 арайч дээ
66.181.160.112 гоё