Ямар ажил, мэргэжил танд илүү зохих вэ

2015 оны 11 сарын 23

Британийн сэтгэл судлаачдын боловсруулсэн эл сонжоо таныг ажил, мэргэжлээ сонгоход багагүй тусална. Та зургийг удаан харахгүй, 10 секундэд багтан ажиглаад сонголтоо хийгээрэй.

1. Та үргэлж шилдэг нь байхын эрмэлздэг. Өөртөө өндөр шаардлагатайн зэрэгцээ амбийцтай, зорилготой. Та маш дайчин шаргуу, хөдөлмөрч, хувиа хичээдэггүй. Юу ч хийсэн хөдөрмөрч зан таныг хөтөлнө.

2. Та нэлээд хатуу, ширүүн талдаа хүн. Гэхдээ ийм байдал тань хүмүүст амар тайван байдлыг мэдрүүлдэг учраас тэдэнд таалагдаг. Та уг нь хувийн асуудлаа ч, санхүүгийн асуудлыг ч гээд ер нь бүх нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чаддаг. Гэхдээ шийдвэр гаргахдаа хамгийн гол, чухлыг нь орхигдуулдаг талтай. Ямартай ч бусдыг дагуулдаг, зохион байгуулдаг ажил зохино.

3. Та хүмүүстэй харилцаа тогтоож, хэл амаа ололцож, өөрийгөө ойлгуулахдаа сайн. Хүмүүсийн үгийг анхааралтай сонсдог, гэхдээ ямар нэгэн шийдвэр гаргахад нь нөлөөлдөггүй. Та хүмүүст туслах дуртай. Тэгэхээр та харилцаа холбоо гүүр болдог талын ажилд анхаарсан нь дээр.

4. Та дундрашгүй, гайхалтай сэтгэгч. Таны гаргасан шинэ санаа сэдэл бол үнэт зүйл гэсэн үг. Өөрийн үзэл бодлоо үргэлж бодож, эргэцүүлдэг. Өөр шигээ сэтгэгч, бодогч нартай хэзээд хамтрах дуртайгаас гадна аливаа зүйлд та үргэлж гол цөм нь байдаг. Шинжлэх ухааны салбар таньд тохирно.

5. Та яг л тэсрэх бөмбөг шиг. Үргэлж санаагаа чилээж, том, жижиг гэлтгүй асуудлыг зүгээр орхиж чаддаггүй. Өөргүй нь ажил бүтэхгүй мэт ингэж аашилдгаасаа болж, өөрийгөө зовоож, стрессдэж, хүчээ алдддаг. Тиймээс байнга л сульдаж, ядардаг. Цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг ч өөрийгөө болон арга барилаа эвдэж чаддаггүй. олдоггүй. Та бол хүн бүр өөрийн гэсэн явах зам, чиглэлтэй гэж итгэж, тэр замаар явдаг хүн. Чин сэтгээл зориулах анагаахын мэргэжил танд ямар вэ.

6. Та их хариуцлагатай, бусдын төлөө сэтгэл гаргаж, халамжилж чадна. Өөрийн гэсэн орон зайтай, хараат бус хүн. Юу хүсэж байгаагаа мэддэг, зорилгодоо хүрэхийн төлөө юунаас ч айдаггүй. Удирдах, төлөвлөх талдаа түлхүү анхаарвал зохино.

7. Та их хурц ухаантай, сэтгэл татам гэгээлэг хүн. Бусдын итгэл найдвар, урам зоригийг сэргээдэг. Гэхдээ та өөрөө заримдаа дэргэдэх хүмүүсийнхээ дэмжлэгээр дутах нь бий. Таны өгөгдөл сэтгэл судлалд тохирох талтай.

8. Та их өндөр мэдрэмж, чадвар, оюуны чадамжтай төрсөн хүн. Ийм сонголт хийсэн хүмүүсийн IQ 145 хүрэх нь хэвийн үзэгдэл. Шүүгч, өмгөөлөгч гээд чухал мэргэжил ийм хүмүүсийг гялалзуулна.

9. Та их сэтгэлийн хөдөлгөөнтэй, ойлгоход хялбар хүн. Туурвин бүтээх, хийсвэрлэн төсөөлөхөд зориулагдсан гэж болохоор танд уран бүтээлчийн гэрэлтэй зам бий. Та хэд хэдэн зүйл рүү “үсрэх нь” байх л ёстой хэвийн зүйл. Нэг биш олон даалгаврыг зэрэг гүйцэлдүүлэх чадвартай гэсэн үг.