Мэри Кэйт Олсен Саркозитой гэрлэжээ

2015 оны 12 сарын 01

Өнөөдөр хайлтын систем дэх хамгийн эрэлттэй хүмүүсийн нэгээр Оливер Саркози тодорсон. Өдгөө 46 настай тэрбээр шуугиан багатайхан хадамд гарсан Мэри Кэйт Олсены нөхөр учраас тэр. Тэд бүр 2012 оны тавдугаар сараас эхлэн болзож, өнгөрөгч оны эхээр сүй тавьсан байна. "Full house" цувралд охидын аавын дүрд тоглосон жүжигчин Боб Сагет энэ талаар "Today" шоу нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ мэдээлжээ.

"Ойр дотнынхны хүрээнд цомхон, нууцлаг хурим болсон тул би уригдаагүй. Гэхдээ би тун баяртай байгаа. Би Мэри Кэйтдээ хайртай. Тиймээс ч түүнийг аз жаргалтай амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэжээ.

Францын банкир Оливер Саркози болон Мэри Кэйт Олсен нарын хурим Нью-Йорк дахь байшинд нь цомхон болжээ. 50 орчим зочин уригдсан хуримын ёслолын арга хэмжээ орой нь цэцэрлэг дэх үдэшлэгээр өндөрлөсөн байна.

Ёслолын зургийг авч олон нийтэд тараахаас сэргийлж хуримлаж буй хос зочдодоо арга хэмжээний үеэр утсаа унтраахыг хүссэн байна.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД