АНУ-ын нийслэлд монгол бүсгүй циркийн сургууль байгуулжээ

2015 оны 12 сарын 02

АНУ-ын Вашингтонд өнгөрсөн сард “Silver flower” буюу “Мөнгөн цэцэг” гэдэг нэртэй циркийн сургууль байгуулагджээ. Алхан хээгээр ханаа чимэглэсэн энэ сургуульд  ирээдүйн циркийн авьяастнуудыг бэлтгэх юм.

Энэ сургуулийг соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг байгуулсан. Тэрбээр өмнө нь Улсын циркийн жүжигчин байсан бөгөөд Америкт ажиллаж амьдрахын зэрэгцээ Вашингтонд байгаа монгол хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор Монгол сургууль байгуулан есөн жилийн турш ажиллуулж байгаа юм.

Тэрбээр циркийн сургуулиа гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэгийн  нэрэмжит болгон хүндэтгэл үзүүлж буй бөгөөд энд уран нугаралт, трапец, утсан дээрх тэнцвэр, жонглёр, акробат, гимнастикийн хичээл заах юм байна. 

 

  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.18 Bayr hvrgiya shine tsirk towiin hamt olon Uran nugaraltiin Otgoo studi
103.57.94.66 Munguunuu bayr hurgie! Mundag ajilsag busgui shui.Good luck!!!
202.9.41.62 Үнэхээр баяр хүргье. Маш ихээр бахархаж байна.
103.57.93.121 ysn mundag ymbe amjilt husie tanid