Циркчин өвлийн өвөө бэлэг тараана

2015 оны 12 сарын 08

 

Монголын үндэсний циркийн жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ дээжлэн энэ сарын 19-нд тоглолт хийх гэнэ. Циркчин өвлийн өвгөн, уран нугараач цасан охидтой энэ тоглолтод Төрийн соёрхолт, ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн дэглэн найруулсан уран нугаралт, алиалагч А.Энхтөрийн элэглэл, Б.Гансүхийн аварга могойн үзүүлбэр багтжээ. Түүнчлэн дээсээр наадагч, галын үзүүлбэр, агаарын гимнастик, олсон дээрх тэнцвэр, дудартай акробат энэ тоглолтыг чимнэ.

Дашрамд дуулгахад, тоглолт үзсэн хүүхэд бүрт Шинэ жилийн баярын бэлэг барих бөгөөд өвлийн өвгөн, цасан охидтой гэрэл зургаа авахуулж, дурсамж дүүрэн баярлах боломжтой. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД