И.БАТЗАЯА: Бүсгүйчүүд энгийн хэрнээ гоё харагдахаа мэддэг байгаасай

2015 оны 12 сарын 15

2004 онд байгуулсан “Busy beauty” салоныхоо нэрийг И.Батзаяа хоёр жилийн өмнөөс “Gold” хэмээн өөрчилжээ. Учир нь тус салон БНСУ-ын алдарт жүжигчин Ха Живоны нэрийн брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч болсон аж.

Олны танил эрхмүүдийн үс, зүсийг өөрчлөн, шинэ төрх бүрдүүлдэг тэрбээр бүсгүйчүүдэд зориулсан түргэвчилсэн сургалт ч зохион байгуулдаг. “Gold” салоны захирал, үсчин, стилист И.Батзаяатай ярилцлаа.

-Та үйлчлүүлэгчдийнхээ үсийг л засаад гаргах биш, хүн тус бүрт тохирсон зөвлөгөө өгдөг юм билээ. Энэ нь сургалт зохион байгуулдагтай холбоотой юу?

-Үйлчлүүлэгчээ зөвхөн мөнгө гэж харж болохгүй л дээ. Тэр хүний эрүүл ахуй, гоо сайханд анхаарч ажиллах хэрэгтэй.

Бид үйлчлүүлэгчдээ хамгийн сайхан зохих үс засалтыг л санал болгодог.

Бүсгүйчүүд нүүрээ хэрхэн будаж, үсээ янзлах, яарсан үедээ хэрхэн энгийн хэрнээ гоё харагдуулах самналт, засалтуудыг хийх вэ, үдэшлэгт ямар байдлаар үс, зүсээ гоёх, ажил дээрээ ямар харагдахаа мэддэг болчихвол сайхан.

Тийм ч болохоор үйлчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгдөг, бүсгүйчүүдэд зориулсан сургалт зохион байгуулдаг.

-Үсний индүү, сэнс өдөр тутам хэрэглэснээр үсээ ямар их гэмтээдгээ бид анзаардаггүй. Үйлчлүүлэгч бүсгүйчүүддээ ямар зөвлөгөө түлхүү өгдөг вэ?

-Манайх 2008 оноос химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Бүсгүйчүүд үсээ гэмтээчихээд эргээд хэрхэн эмчлэхээ мэддэггүй. Өдөр тутмын арчилгааг салоноор биш гэрээр хийх боломжтой шүү дээ.

Адаглаад үсээ өдөр бүр биш, өнжөөд нэг угааж байх хэрэгтэй. Үсний хуйхнаас ялгарч буй тосонд ч хуйханд шаардлагатай, үсний ширхэгт сайнаар нөлөөлөх тэжээл агуулагддаг.

Мөн өдөр тутам хэрэглэх бүтээгдэхүүнээ маш зөв сонгох хэрэгтэй. Бүтээгдэхүүн бүр өөр үйлчилгээтэй. Зарим нь зөвхөн үсээ зайлах зориулалттай бол нөгөө хэсэг нь хөөсрүүлж хэдэн минут бигнэх үйлчилгээтэй.

Гадаадын бүтээгдэхүүн хамгийн сайн гээд өөртөө тохирохгүйг сонгож болохгүй. Энэ мэт энгийн зүйлүүдийг мэдээд авчихад л байнга салон руу гүйх шаардлагагүй болно.

-Үйлчлүүлэгчид ихэнхдээ зураг, сэтгүүл барьж ирээд яг л тийм болгох санал тавиад байх шиг.

-Тийм шүү. Өөрсдөө ихэвчлэн би үсээ ийм болгоё гээд зургийг нь гар утсандаа хуулчихсан ирдэг. Тиймээс хүмүүст бэлэн каталоги үзүүлэхээс илүүтэй ярилцдаг.

Будаг, хими гээд үсэнд сөргөөр нөлөөлөх зүйл хиймээргүй санагддаг. Үсээ түлж, гэмтээхгүй байхад анхаарах хэрэгтэй шүү дээ.

-Баяр ёслолоор бүсгүйчүүдийн хамгийн их анхаардаг зүйл бол яах аргагүй гоёлын засалт. Энэ шинэ жилээр ямар засалтууд хамгийн их таашаагдах бол?

-Тухайн хүний биеийн харьцаа, нүүрний хэлбэр, гоёлын даашинз, будалт зэрэгтэй нийцүүлэн төрөл бүрийн засалт хийнэ л дээ.

Гоёлын үс засалт гэдэг зөвхөн ороож, шуухаар хэмжигдэхгүй. Хүмүүс ч тийм нэгэн хэвийн зүйлээс залхчихаж.

Харин энэ жил 1920-иод оны үеийн барууны стил давамгайлах хандлагатай байна. Нэг үгээр “Гэтсби” стил.

-Эрчүүдэд тохирсон засалт хэр элбэг вэ?

-Эрчүүдийн хувьд онцолж хэлэх гоёлын засалт ховор.

-Шинэ жилийн баярт зориулсан засалтаа танаар хийлгэхэд хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Гоёлын засалт 55-70 мянган төгрөг.

-Ирэх 2016 онд үс засалтын ямар тренд зонхилох бол?

-2016 оны үс засалтын тренд бол богино үс. Богино тайрмал, халимаг, бидний мэддэгээр мөөгөн засалт ирэх жил голлох хандлагатай байна.

Нэг үгээр 1980-аад оны үс засалтууд эргэн ирнэ гэхэд хилсдэхгүй. Мөн олон өнгө солонгорсон үс энэ оны гол чимэг.

-Таны үйлчлүүлэгчдийн олонх нь олны танил юм билээ. Таны сонгосон стил, үс засалт тэдэнд шууд л таалагддаг уу?

-Тогтвортой үйл ажиллагаа явуулаад удаж байгаа, дээр нь дан ганц үс засаад өнгөрөх биш, стил имиж бүрдүүлэх тал дээр зөвлөгөө өгч ажилладаг учраас тэр байх.

Нүүр будалт, хувцаслалт, үс засалтыг уялдуулж ажилладгаараа онцлог. Өөрчлөлтийг шууд хүлээж авахгүй хүн бас байна. Нэвтрүүлэгч С.Чимгээ эгчийн стил, үс засалтыг өмнө нь хийж байгаагүйгээр өөрчилж үзсэн.

Өөрөө ч их гайхсан. Яг тэр мөчид гаргадаг хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмж их гоё.

-Та өнгөрсөн зун “Single ladies” киноны зураг авалтын үеэр стилистийн баг бүрдүүлж ажилласан. Яг ингэж бүтэн баг ажилласан кино уран бүтээл бараг байдаггүй юм билээ.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлэн хувийн стилистээр ажиллаж эхэлсэнтэй холбоотой л доо. Өнгөрсөн хугацаанд нэвтрүүлэгч С.Чимгээ эгч, жүжигчин Г.Ундармаа эгчтэй хамтарч ажилласан.

Тийм ч болохоор “Single ladies” кинонд ажиллах боломж олгосон байх. Ирэх нэгдүгээр сард шинэ кинонд ажиллах санал хүлээж авсан.

-Таны ээж Монголын анхны мастер үсчдийн нэг юм билээ. Энэ мэргэжлийг сонгосон нь ээжтэй тань холбоотой юу?

-Миний ээж Ира гэж хүн бий. Үсчний мэргэжлээ сонгосон нь ээжтэй минь холбоотой. Гэхдээ бидний арга барил эрс өөр.

-Таныг их “хурдан гартай” гэх юм билээ. Нэг хүний үсийг хэдий хугацаанд засдаг бол?

-Үсчин бүрийн хувьд өөр, өөр л дөө. Би үс тайрахад 10-15 минут, гоёлын засалт 5-10 минут гээд ямар ч үсийг 15 минутад л янзалдаг.

-Салоноороо дамжуулан үйлчлүүлэгчдэдээ хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгодог вэ?

-Одоогоор Монголд 60-65 бүтээгдэхүүн оруулж байгаа. Манай салон бүх бүтээгдэхүүнийг нь хэрэглэгчдэд санал болгон, үйлчилгээндээ хэрэглэдэг.

Үс унаж, шингэрэхийг зогсоох эмчилгээний бүтээгдэхүүнийг курсээр хэрэглэгчдэд хүргэн, үр дүнг нь үзэж байна.

Мөн нүүрний, биеийн гээд эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаа. Сонголт бол арвин.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
197.211.61.3 Санхүүгийн зовнилоо дуусгаБид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодогбага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл,ипотекийн зээл. үл хөдлөх хөрөнгийн зээл. дэлгэрэнгүй мэдээллийг авна ууБидэнтэй холбоо бариарай: (felixgeorge958@gmail.com)
196.53.38.13 Сайхан өдөр X-ШУА-ийн зээлийн санал Одоо түрхэнэ ..Та Яаралтай зээл хэрэгтэй юу? Бид сайн итгэл зээл хайж байна сонирхсон хувь хүмүүст зээл өгч байна. Та яаралтай зээл хэрэгтэй байгаа хүнд байна уу? Дараа нь та зөв газраа байна. Бид таны хэрэгцээг хангахын тулд 2% нь бага хүүтэйгээр таны зээлийн хүсэлт бидэнтэй холбоо барина, санхүүгийн problem.contact гарч тогтоосон, бизнесийн зээл, хувийн зээл, € 40,000.000.00 хамгийн их хэмжээ € 2,000.00 хамгийн бага хэмжээгээр өгөх бидэнд и-мэйлээр Өнөөдөр: jsemkffloaninvestment@gmail.co mДоорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл1. Бүтэн нэр:2. Улс:3.Telephone тоо:4. Зээлийн хэмжээ Шаардлагатай:5. Зээлийн хугацаа:6. Сарын орлого:7. Нүүр хуудас Хаяг:Баярлалаа бид таны хариулт хүлээж зэрэгJeff Michael зээлийн компани.Зээлийн / санхүүгийн нийлүүлэгчидтэй .
103.26.195.27 Күүл салон байдаг шүү
202.9.41.107 mash tsewerhen tohilog salon baidag vum vilchilgee ni yarih vum baihgvi chanartai ajilchid ni haritsaa saitai manai busad salbaruud vlger duurailal awahaar salon shvv dee bi end irehees omno olon gazar orj vzsen tiim saihan vilchilgee baidaggvi baisan shvv bvteegdehvvn ni oriknal jinhen urgamliin garaltai bvteegdehvvneer vilchildeg shvv salonii ,hujaa bish manaihaan
202.9.41.107 Санхүүгийн зовнилоо дуусгаБид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодогбага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл,ипотекийн зээл. үл хөдлөх хөрөнгийн зээл. дэлгэрэнгүй мэдээллийг авна ууБидэнтэй холбоо бариарай: (felixgeorge958@gmail.com)
  • 2017 оны 11 сарын 14
202.9.41.107 Таны хариулт ...Санхүүгийн зовнилоо дуусгаБид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодогбага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл,ипотекийн зээл. үл хөдлөх хөрөнгийн зээл. дэлгэрэнгүй мэдээллийг авна ууБидэнтэй холбоо бариарай: (felixgeorge958@gmail.com)
  • 2017 оны 11 сарын 14
202.9.41.107 Таны хариулт ...Сайхан өдөр X-ШУА-ийн зээлийн санал Одоо түрхэнэ ..Та Яаралтай зээл хэрэгтэй юу? Бид сайн итгэл зээл хайж байна сонирхсон хувь хүмүүст зээл өгч байна. Та яаралтай зээл хэрэгтэй байгаа хүнд байна уу? Дараа нь та зөв газраа байна. Бид таны хэрэгцээг хангахын тулд 2% нь бага хүүтэйгээр таны зээлийн хүсэлт бидэнтэй холбоо барина, санхүүгийн problem.contact гарч тогтоосон, бизнесийн зээл, хувийн зээл, € 40,000.000.00 хамгийн их хэмжээ € 2,000.00 хамгийн бага хэмжээгээр өгөх бидэнд и-мэйлээр Өнөөдөр: jsemkffloaninvestment@gmail.co mДоорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл1. Бүтэн нэр:2. Улс:3.Telephone тоо:4. Зээлийн хэмжээ Шаардлагатай:5. Зээлийн хугацаа:6. Сарын орлого:7. Нүүр хуудас Хаяг:Баярлалаа бид таны хариулт хүлээж зэрэгJeff Michael зээлийн компани.Зээлийн / санхүүгийн нийлүүлэгчидтэй .
  • 2016 оны 10 сарын 24
202.9.41.107 Haana bdg yum be?
  • 2015 оны 12 сарын 23
202.9.40.60 ene zuragnudig ni haraad bhnee ganchan zasaltaar zasad bdiimu
59.153.115.151 Heleh vg bhgvuee vneheer mundag vschin.saihan hariltsaatai zaluu.Manai vilchilgeenii gazruudad bhgvi dotno taiwan uur amisgaltai salon.Numbet one salon in mongolia.Thumbs upppp
202.9.40.184 Дажгүй чадварлаг бацаан
59.153.113.118 mash chadwarlag vschin vum bilee chanar dagaj vne gedeg vnen vum bilee bi anh vilchlvvlehdee ysmar vntei vum gej bodoj baisan shv getel hereglej bgaa bvteegdehvvn ni vneheer chanartai vr dvn saitai vum bn lee mash chadwarlag vschin shvv mon olni tanil uls torchdiin ehner hvvhdvvd zagwariin modeluud vilchlvvldeg vum bn lee
202.131.234.243 13iin nogoon togold bga
182.251.240.8 Haana baidiin be