Таныг юу хүлээж байна вэ

2015 оны 12 сарын 15

Зургийг эхлээд нэг хараарай. Тэгээд нүдээ аниад, компьютерийнхаа хулгана, эсвэл хуруугаараа эдгээр амттаныг заана уу. Та ямар жигнэмэгийг заасан байна вэ. Тэр нь таныг ойрын хугацаннд юу хүлээж байгааг хэлнэ.

1.  Удахгүй танд амжилт ирэх нь. Алдалгүй бариад аваарай.

2.  Та өөрөө ч сайн мэдэхгүй зүйлиыйг зориглон барьж авах цаг нь болжээ. Огт мэдэхгүй гэж халгааж, айх хэрэггүй, хамгийн чухал нь зориглох хэрэгтэй.

3.  Таныг маш сайхан мэдээ хүлээж байна.

4.  Зөн совиндоо гэх үү, бурхандаа гэх үү, ямартай ч зүгээр л итгээд, хүлээ. Тэрнээс биш ямар нэгэн зүйлийг өөрчлөх гэж хуруугаа хөдөлгөөд ч хэрэггүй.

5.  Таны аз жаргал тунчиг ойрхон байна. Нарийвчлан сайн хар даа.  

6.  Та олдсон боломжоос бүү татгалз. 100 хувь ашиглахыг хичээ.

7.  Заримдаа урсгал дагах нь ашигтай байдгийг санахад илүүдэхгүй.  

8.  Таны талаар далдуур хэлэлцэж байна.

9.  Та одоохон зогсох хэрэгтэй. Хааяа завсарлаж, цэнгэж, амьдралын амтыг мэдрэх сайхан гэдгийг та бүр мартсан бололтой.  

10. Таны өмнө тав тухтай, аз жаргалтай зам зурайж байна.

11. Та мөрөөдлөө ажил хэрэг болгох цаг болжээ.

12. Худал хуурмагаас хол байхыг анхааруулж байна. эс бөгөөс төөрөгдөлд орно.

13. Таны хувьд их чухал хүнтэй та удахгүй уулзах болно.

14. Баяр хүргэе, та зөв зурвас дээрээ эргээд иржээ. Түүгээрээ урагшлах хэрэгтэй.

15. Маргаж, үг сөргөлдөөд хэрэггүй.  

16. Таны өмнө карьерийн шат  нээгдсэн байна.

17. Өнгөрснийг ухаж төнхөхөө болиод, зөвхөн урагшаа хараад, зорилготой явмаар байна.

 18. Та  хувь тавилан, аз жаргалтай учрах нь.

19. Танилын хүрээгээ өргөтгөн, шинэ хүмүүстэй танилцаж, уулзах цаг нь болжээ.

20. Таныг маш сайхан жил угтаж байна.

21. Заяа төөргөө тавьж явуулж болохгүй шүү.

22 .Өнөөдрөөрөө амьдарч, маргаашийнхаа тухай бод.

23. Зөн совиноо сонсвол алдахгүй.

24.Мэддэгээ ярих биш, юу ярьж байгаагаа мэддэг байх хэрэгтэй.

25. Танд дэмжлэг хэрэгтэй болжээ.

26. Хүсэл тань биелэхийг хүлээх л үлдлээ.

27. Сайхан зүйлийг бусадьътай хуваалцах ёстойг бүү март.

28. Танд амралт хэрэгтэй, аль болох хурдан.

29. Амьдралдаа дэмий л гоморхох юм байна даа. Үнэндээ бол таны амьдрал тийм ч муу биш юм байна.

30. Бууж өгч болохгүй шүү. Одоо жаахан л үлджээ. Амжилт тун ойрхон байна шүү. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД