”Мир ном” шинэ жилийн бэлгээ задалжээ

2015 оны 12 сарын 22

Шинэ жилийн баярыг тохиолдуулан "Мир" номын дэлгүүр хямдралтай худалдаагаа зарлажээ. Хямдралын үеэр "Мир ном" хэвлэлийн эрхлэн гаргадаг бүх ном 20 хувь хямдрах аж. Түүнчлэн хүүхэд багачуудад бэлэглэх оюунлаг бэлгийг тус дэлгүүрийн хамт олон зэхжээ. Бидний хүүхэд ахуй цагтаа хуудсыг нь үнгэгдтэл дахин дахин уншдаг байсан "Үүлэн бор" номон дахь хамгийн сонирхолтой, баатрууд нь хорон муу санаатнуудтай тэмцэн ялж, хүнд хэцүүг эрэлхэгээр даван туулж байгаа тухай өгүүлсэн үлгэрүүдийг багтаасан 48 хуудас бүхий ном болон "Гайхамшигт шинэ жил", "Ганган ногоон гацуур", "Шинэ жил ирлээ", "Өвлийн тухай шидэт үлгэрүүд" зэрэг үлгэрийн номыг эмхэтгэн гаргажээ. Дээрх номнууд 6900 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ оныг дуустал "Мир" номын дэлгүүрээр 20 хувийн хямдралтай үнээр буюу 5520 төгрөгөөр худалдаалагдах юм.

"Мир ном"-ын шинэ жилийн бэлэг үүгээр дуусахгүй. "Хүүхэд бүрт ном бэлэглэе" уриан дор тус байгууллагын хамт олон бага дунд орлоготой өрхийн хүүхдүүдэд үлгэрийн ном, амттан бүхий бэлэг өгчээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД