Аз жаргалаа Бусдаас Нуу

2016 оны 01 сарын 17

Охидын мөрөөддөг шиг атаархмаар хөөрхөн царай, гуалиг биетэй, олон хүний хүсдэг шиг баян, бусдаас амжилттай онцгой нэгэн байх нь миний зорилго биш. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хэрэгцээгээ хангаад л эгэл амьдрахыг хүснэм.

Тэгээд, гал халуун хайранд шатсан ч, тансаг хоол идэж, олон улсаар зугаалж, ижийдээ эрхэлсэн ч тэр тухайгаа фэйсбүүкээр нэг зарлалгүй, аз жаргалаа бусдаас нууна аа. Хүмүүст гайхуулж, урмын үг, магтаал сонсох сайхан ч бусдын өмнөөс үнэн сэтгэлээсээ баярлах хүн ховор байдгийг мэддэг болохоор тэр.

“Чи ер нь надад битгий байдгаа ярьж бай. Хүн гэдэг муухай амьтан. Бүтэлгүйтсэнийг чинь сонсоод гаднаа эвийлэх ч дотроо шоолно. Хөөр баяраа хуваалцахад тэд өөртэйгөө харьцуулан бодож, өөрөө аль нэг талаараа дутуу байвал эрхгүй атаархдаг юм” гэж олон жилийн өмнө найзын минь аминчлан захисан үг санаанаас гарахгүй нь.

Үнэхээр найз минь хичээл дээр муу авсан үед өмнөөс нь санаа зовдог ч надаас сайн дүнтэй бол бас л таагүй санагддаг байсан билээ.

200 жилийн өмнө итали эрдэмтний томъёолсон бодлогыг оновчлолын аргаар монгол математикч бодож чадсан бахдалтай мэдээний дор хүртэл сөрөг сэтгэгдэл байх юм. Цав цагаан цаасан дээрээс хүртэл хар цэг олж харж чаддаг юм санж, хүн төрөлхтөн.

Гэлээ гээд хүмүүсийг буруутгалтай биш дээ. Солонгос савангийн дууриас амьдрал өөр болохоор атаархагчид аминд хүрэх эрсдэл бага ч хар, цагаан хэл амнаас зугтаж, аз жаргалаа амар тайван, бас чимээгүйхэн л эдлэх минь.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.124 Yag zov shuu uneniig inged helj baih heregt shu
172.101.82.153 yostoiiiii unen. Facebookt buh hun l neeg ih uruvch, saihan setgeltenguud.
178.197.224.82 Facebooknii anidral bol shal hudalaa
202.9.41.117 Busarmag argaar jargald hursen gj uuriiguu anduurdag humuus l ataarhlaas aidag.
193.46.55.38 unenii horboo ch yaaltai bilee dee ehehh