А.Тэмүүжин багтаа эхний хожлыг авчирлаа

2016 оны 01 сарын 17

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пэпси брэндтэй хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ” хоёр дахь 7 хоногийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ням гарагийн эхний тоглолт “Дэрэн” болон “Continental” багуудын дунд явагдлаа.Тоглолт эхнээсээ өгөө аваатай хоёр багийн харилцан довтолгоо мөн гоолын тэргүүлэл өөрчлөгдсөн халуухан тоглолтон дор өрнөлөө. Мөн үүнийхээ хэрээр алдаа их гарсан хоёр багийн тамирчид хожлын төлөө бүх хүч чадлаа талбайд гарган тоглолоо. Ингээд эхний хагасыг 5-4 харьцаатай тэргүүлж өндөрлүүлсэн “Дэрэн” энэхүү байдлаа алдалгүй 9-7 харьцаатай хожил байгуулан лигийн эхний ялалтаа байгуулж чадлаа.Тэднээс багийн ахлагч Б.Гарьдмагнай хоёр гоол оруулсан бол шилдэг довтлогч болох А.Тэмүүжин 5 гоолоор эсрэг багийн хаалгийг мялаалаа.