Шилдэг багуудын тулаанд ”Унаганууд” ялалт байгууллаа

2016 оны 01 сарын 18

МХБХ, “ПЭПСИ ЛИГ”-ийн ням гарагийн хоёр дахь тоглолт “Улаанбаатарын Унаганууд” болон “Хоромхон” гэсэн Монголын хөлбөмбөгийн хүчирхэг багуудын дунд явагдлаа.  Тус хоёр баг лигийн нээлтийн тоглолтондоо ялалт байгуулаад байсан. Тиймээс энэ тоглолтонд хожсон нь тэргүүлэгчийн эгнээд бичигдэх боломжтой байлаа.Эхний үед Монгол Улсын шигшээ гэж хэлж болох Унаганууд 4-1 ээр илүүрэхсэн.Тоглолтын 2-р үе эхлээд удаагүй тооны зөрүү 5-1 гэсэн “Унаганууд” багийн илүүтэй үргэлжилж байсан ч А.Улсболдын дараалсан хоёр гоол тоглолтыг жинхэнэ утгаар сонирхолтой болгосон. Мөн өндөр түвшний багууд лигийн өрсөлдөөн ямар байдгийг харуулж чадсан юм. Үүнээс хойш багууд тун өгөө аваатай тоглолтыг харуулсан ч эцсийн мөчид 9-6 харьцаатай “Улаанбаатарын Унаганууд” баг ялалт байгууллаа. Тус багаас гоолуудыг Э.Пүрэвдорж 10’, 33’ дахь минутанд Н.Цэдэлбал гурван гоол оруулсан бол Г.Анархүү, Э.Ганзориг нар тус бүр нэг оруулжээ. Харин “Хоромхон” клүбээс Г.Ганбаяр, Н.Наранболд нар тус бүр хоёр гоол. Гэхдээ өөрийн хаалганд мөн тус бүр нэг нэг удаа авто гоолыг оруулсан байна.