Балетын нээлттэй хичээл болно

2016 оны 01 сарын 27

Андра балетын сургууль балет сонирхогчид болон балетаар хичээллэхийг хүсдэг хүмүүст зориулан балетын танилцуулга хичээлийг 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Урьд нь балетаар хичээллэж үзээгүй, хичээллэх хүсэлтэй мөн хүүхдээ сонгодог урлагаар хичээллүүлэх сонирхолтой эцэг эхчүүдэд зориулсан энэхүү хөтөлбөрт ирсэн хүмүүсийн дунд сугалаа явуулан 1 сар хичээллэх эрхийг бэлэглэх гэнэ. 

Хүүхдийн болон насанд хүрэгчдийн анги гэж хичээллэх бөгөөд 3-10 насны хүүхэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчид 5000 мянган төгрөгийн төлбөртэй байхаар төлөвлөжээ. 

 Дэлгэрэнгүй мэдээлэл 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД