Хамгийн том нарны системийг илрүүлжээ

2016 оны 01 сарын 28

Их Британи, Австралийн одон орон судлаачдын хамтарсан баг одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдээд буй нарны аймгуудаас хамгийн томод тооцогдох нарны системийг илрүүлсэн байна. Уг систем дэх үлэмж том гариг манай нарны аймгаас ойролцоогоор нэг их наяд км-ийн зайд оршдог бөгөөд нараа тойрох гэж сая орчим жил зарцуулдаг аж. Энэ нь Дэлхийн ван гаригийн нарыг тойрох тойрог замаас даруй 140 дахин өргөн тойрог үүсгэдэг гэсэн үг.

Судлаачдын 2MASS J2126-8140 хэмээн нэрийдээд байгаа энэхүү аварга гариг Бархасбадь гаригаас 12-15 дахин том гэнэ. Уг гаригийн эх нарнаасаа хол орших зай нь эрдэмтдийн өмнө нь тогтоогоод байсан хамгийн том гэгдэх нарны системийнхээс бараг гурав дахин илүү аж. 2MASS J2126-8140 гаригийг одоогоос 10-45 сая жилийн өмнө бүрэлдсэн болов уу хэмээн таамаглаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
139.5.219.57 наад гарагид чинь амьдрал байгаа болов уу
66.181.160.69 Тэгэхлээр хүн төрлөхтөн энэ их орон зайд ганцаараа биш гэдэг нь үнэн болж таарахнээ