”Болор цом 33” наадамд яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүллээ

2016 оны 02 сарын 03

“Болор цом-33” яруу найргийн наадам  Соёлын төв өргөөнд болж, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар "Суурин иргэншлийн цаг" бүтээлээрээ түрүүллээ.

Тэрээр өнгөрсөн жил тус наадамд дэд байрын шагнал хүртэж байсан билээ.

Удаах байрт “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Х.Эрдэнэбаатар, гуравдугаар байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч М.Уянсүх, дөрөвдүгээр байрт “Болор цом”-ын дэд байрын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш мөн тавдугаар байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, шагналт байрыг Б.Баттулга эзэлсэн байна. 

Шүүгчээр Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын хошой тэргүүн, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх, Л.Моломжамц, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар ажилласан байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД