”Ромео Жульетта” жүжгийн хөгжим цомог болж худалдаанд гарна

2016 оны 02 сарын 19

СТА,  төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн хөгжмийг амилуулж үзэгч олны сонорт хүргэсэн.

Тэрбээр “Монгол контент” ХХК-тай хамтран энэхүү уран бүтээлээрээ бүрэн хэмжээний цомог гаргахаар ажиллаж байна.Мөн "V" студитэй хамтран хийж буй видео клип нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу “Март-8”- нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. 

Энэ нь монголд анх удаа кино, жүжигт зориулсан дүү болон хөгжмийн бүрэн хэмжээний бүтээл болж байгаагаараа онцлог юм. Б.Чинбат бүтээлээ itunes, hi-fi.mn, city baby гэх мэт application-нд тавихаар ажиллаж байгаа аж. 

Ингэснээр дэлхийн 96 салбар дэлгүүрээр зарагдаж эхлэх юм. “Хөгжимд хэл байдаггүй гэдэг шиг хүссэн хүн болгон авч сонсох бүрэн боломжтой байгаасай. Мөн гадаадын оронд Монголынхоо нэрийг гаргасан бүтээл болоосой гэсэн үүднээс тус цомгоо гаргаж байна” гэдгийг тэрбээр онцоллоо. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД