”Victoria’s Secret” шинэ сахиусан тэнгэртэй боллоo

2016 оны 02 сарын 23

Хамгийн сүүлд болсон Victoria`s seret-ийн загварын шоуны үеэр Кендал Женнер болон Гиги Хадид нар гол дүр болсон боловч энэ нь тэднийг "сахиусан тэнгэр" болгож чадсангүй. Victoria secret дотуур хувцасны 50 загвар өмсөгчтэй хэдий ч тэднээс ердөө 15 нь л "сахиусан тэнгэр" гэж нэрлэгдэн далавчаар гоёдог билээ.  

Өнгөрсөн Бямба гаригт өөрийн "далавч"-ыг зүүх шинэхэн сахиусан тэнгэрийг зарлалаа. Хүн бүр хэн Хайди КлумАдриана ЛимаТайра Бенкс нарын эгнээнд багтах бол гэдгийг мэдэхийг хүлээж байсан юм.  

Тэгвэл шинэ сахиусан тэнгэрээр 2013 оноос Victoria`s secret-д орж ирсэн 22 настай Данийн уугуул иргэн Жосефинн Скривер тодорсон байна. 


Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Би одоо маш их аз жаргалтай өөртөө ч итгэж чадахгүй байна. Намайг сахиусан тэнгэрийн гэр бүлийн гишүүн болгосонд баярлалаа " гэж бичжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД