Т.Ариунаа АНУ-д аялан тоглоно

2016 оны 03 сарын 01

Үргэлж цоглог, эрч хүчтэй, хөдөлмөрч эмэгтэй хэмээн тодорхойлогддог гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаa АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглохоор өчигдөр хүлгийн жолоо залжээ. Энэ тухайгаа тэрбээр фэйсбүүктээ “Та эх орныхоо хаана төрсөн нь хамаагүй, унасан газар, угаасан ус тань Монгол. Та энэ дэлхийн аль өнцөг буланд ажиллаж, амьдарч байгаагаас үл хамаарч зүрх тань монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. АНУ-ын Чикаго, Дэнвер, Сийтл, Вашингтон, Сан-Франциско хотын хөх тэнгэрт миний дуунууд эгшиглэх болно. "Нандин учрал" тоглолтоор уулзацгаая, намайг хүлээж байгаарай” хэмээжээ. Тоглолт энэ сарын 5-27-нд болох аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.16 Сараа хэд хоног нойргүй хонжээ