Канад улсад байнга болон түр оршин суух хөтөлбөрийн мэдээлэл

2016 оны 03 сарын 02

Байнга оршин суух хөтөлбөрүүд

Канадын засгийн газраас Канад улсад ирж амьдрахаар шийдсэн хүмүүст зориулан дөрвөн төрлийн хөтөлбөр баталсан байдаг. Үүнд:

  1. Эдийн засгийн хөтөлбөр

Уг хөтөлбөр тухайн хүний Канад улсад амьдрах хүсэл зорилго болон чадвар дээр тулгуурласан байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Канад улсын холбооны болон мужийн хөтөлбөрүүд байдаг бөгөөд шалгуурууд нь өөр хоорондоо адилгүй олон төрөл байна.

  1. Гэр бүлийн хөтөлбөр

Уг хөтөлбөр тухайн хүний Канад улсын иргэн эсвэл байнгын оршин суугчтай холбоотой харилцаанд үндэслэдэг. Канадын иргэн эсвэл байнгын оршин суугчид нь өөрсдийн гэр бүлийн гишүүдээ спонсорлож буюу батлан дааж авснаар уг хөтөлбөр нь хэрэгждэг.

  1. Дүрвэгчдийн/Хамгаалалтын хөтөлбөр

Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь хавчлага мөрдлөгө болон бусад аюул эрсдэл тулгараад буй хүмүүст туслах явдал юм. Уг эрсдэл нь амь нас, эрүү шүүлт тамлал эсвэл зүй бус хэрцгий харьцаатай холбоотой байж болно. Тус хөтөлбөрт хамрагдсан хүмүүс нь Канад улсад албан ёсоор оршин суух эрхтэй ч энэ нь автоматаар байнгын оршин суугчийн эрх олгох үндэслэл болохгүй юм. Харин Канад улсын байнгын оршин суугч болох өргөдлөө өгснөөр уг эрхийг олж авах бүрэн боломжтой.

  1. Хүмүүнлэгийн хөтөлбөр

Уг хөтөлбөр нь дээрх 3 хөтөлбөрийн аль ч шаардлагыг хангахгүй хүмүүст “Хүмүүнлэгийн” шалтгааны үндсэн дээр Канад улсад оршин суух хүсэлтээ гаргах боломжийг олгодог.

Түр оршин суух хөтөлбөрүүд

Түр оршин суух хөтөлбөрүүд нь Канад улсад түр хугацаанд нэвтрэн орох хүсэлтэй хүмүүст зориулагдсан бөгөөд үндсэн хүчин зүйл нь тухайн хүн зөвшөөрөгдсөн хугацааны дараа Канад улсыг орхин явахад оршдог. Өөр нэг чухал хүчин зүйл нь Канад улсад түр хугацаанд оршин суух хугацаандаа зарцуулах хангалттай санхүүгийн эх үүсвэр байгаа эсэхэд үндэслэдэг. Канад улсад түр оршин суугчид нь нэмэлт зөвшөөрөл авалгүйгээр ажиллах буюу сурч болохгүй. Гурван төрлийн түр оршин суух зөвшөөрөл байна.

  1. Сурах зөвшөөрөл
  2. Ажиллах зөвшөөрөл
  3. Түр оршин суух зөвшөөрөл (Канад улсын хуулийн дагуу ямар нэгэн шалтгаанаар орох эрхгүй хүмүүст уг зөвшөөрлийн дагуу Канадруу орох эрх олгогдож болно)

Visitor буюу жуулчны виз нь хуулийн дагуу түр болон байнга оршин суух хөтөлбөрт ордоггүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.118 ymr humuustei uulzah kanadruu garch boloh yum ui
27.123.214.118 ymr humuustei uulzah kanadruu garch boloh yum ui
122.201.21.214 Bolomjiin yumuu
122.201.21.214 Ayataihan yumuu
203.194.114.234 Гmongoldoo daramtand orj shvvh tsagdaa bson bol tsagaachlaliin wiz yaj hvseh bol