Дуучин Р.Номин-Эрдэнэ хүүхдүүдэд зориулж шинэ цомог гаргана

2016 оны 03 сарын 07

СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. “Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орж эхэлсэн бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байна. Өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр цомгийн хамгийн анхны дуу болох “Бяцхан зүрх” дуугаа дүрсжүүлснээ ийнхүү хэвлэлийн бага хурлын үеэр нээжээ.

“Бяцхан зүрх” цомгийг бүтээх болсон зорилго нь:

  • Дуу хөгжим нь хүний зүрх сэтгэлд хүрэх хүчтэй, өргөн цар хүрээтэй далд зэмсэг гэдэг утгаар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хөндсөн уран бүтээл туурвиж олны хүртээл болгох замаар хүүхдийн эрхийн асуудлыгнийгмийн бүх давхаргад хүргэх
  • Гэр бүлийн ариун хайр, үнэ цэнийг тунхагласан, жавхлант ирээдүйг дүрслэн харуулсан уран бүтээл туурвих замаар амьдралын нугачаанд дарагдсан эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг урамшуулан зоригжуулж тэдний сэтгэлзүй, амьдралын хэв маягт нөлөөлөх
  • Хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг хамгаалах, барьж байгуулахад чиглэсэн үүсгэл санаачлага, хамтын ажиллагааг дэмжих, өөрийн биеэр үлгэрлэн оролцох замаар тэдний төлөөх бодитой хөдөлгөөн, өөрчлөлтийн давалгааг давалгаалуулах аж.

“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг 4-р сард багтаан хийхээр төлөвлөж байна. “Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.114.182 gomo monhoo n bainaa nomindoo bayar hurgie